Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/02936

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/02936

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, оот хаягт оршин байрлах, ИХ ББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар йн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, Х.М /РД:1/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,398,081.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.М нь манай компанитай 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр L03803245/01 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчХ.М-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 7811680677 дугаартай зээлийн Дансны дугаартай, 175,000.00 /нэг зуун далан таван мянган төгрөг/ -ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5077529585 банкны тоот дансанд; 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 7810907002 дугаартай зээлийн дансны дугаартай, 289,000.00 /хоёр зуун наян есөн мянган төгрөг/ -ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5077529585 банкны тоот дансанд; 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7802172829 дугаартай зээлийн дансны дугаартай, 232,600.00 /хоёр зуун гучин хоёр мянга зургаан зуун төгрөг/-ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5077529585 банкны тоот дансанд; 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7800878207 дугаартай зээлийн дансны дугаартай, 200,000.00 /хоёр зуун мянган төгрөг/-ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5077529585 банкны Дансанд Тоот 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 7100216238 дугаартай зээлийн дансны дугаартай, 6,390,000.00 /зургаан сая гурван зуун ерэн мянган төгрөг/ -ийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5077529585 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2023 оны 12 дугаар сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь : Үндсэн зээл: 139,999.16 /нэг зуун гучин есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг арван зургаан мөнгө /- Шимтгэл: 2,800.00 /хоёр мянга найман зуун төгрөг/  Үндсэн хүү: 5,799.42 /таван мянга долоон зуун ерэн есөн төгрөг дөчин хоёр мөнгө / Нэмэгдүүлсэн хүү: 0.00  Нийт: 148,598.58 /нэг зуун дөчин найман мянга таван зуун ерэн найман төгрөг тавин найман мөнгө/, 2. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 231,198.36 /хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун ерэн найман төгрөг гучин зургаан мөнгө/ Шимтгэл: 4,600.00 /дөрвөн мянга зургаан зуун төгрөг/, Үндсэн хүү: 9,577.32 /есөн мянга таван зуун далан долоон төгрөг гучин хоёр мөнгө/,  Нэмэгдүүлсэн хүү: 0.00 Нийт: 245,375.68 /хоёр зуун дөчин таван мянга гурван зуун далан таван төгрөг жаран найм мөнгө /, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 162,817.44 /нэг зуун жаран хоёр мянга найман зуун арван долоон төгрөг дөчин дөрвөн мөнгө/, Шимтгэл: 3,300.00 /гурван мянга гурван зуун төгрөг/, Үндсэн хүү: 6,744.66 /зургаан мянга долоон зуун дөчин дөрвөн төгрөг жаран зургаан мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү: 0.00,  Нийт: 172,862.1 /нэг зуун далан хоёр мянга найман зуун жаран хоёр төгрөг нэг мөнгө/  2023 оны 11 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 139,997.91 /нэг зуун гучин есөн мянга есөн зуун ерэн долоон төгрөг ерэн нэгэн мөнгө/ Шимтгэл: 2,800.00 /хоёр мянга найман зуун төгрөг/ Үндсэн хүү: 5,799.37 /таван мянга долоон зуун ерэн есөн төгрөг гучин долоон мөнгө /  Нэмэгдүүлсэн хүү: 0.00  Нийт: 148,597.28 /нэг зуун дөчин найман мянга таван зуун ерэн долоон төгрөг хорин найман мөнгө/, 2023 оны 11 дүгээр сарын 9-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 6,389,999.94 /зургаан сая гурван зуун наян есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/  Шимтгэл: 0.00, Үндсэн хүү: 1,232,762.29 /нэг сая хоёр зуун гучин хоёр мянга долоон зуун жаран хоёр төгрөг хорин есөн мөнгө/ Нэмэгдүүлсэн хүү: 43,385.87 /дөчин гурван мянга гурван зуун наян таван төгрөг наян долоон мөнгө/, Нийт: 7,666,148.1 /долоон сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун дөчин найман төгрөг нэг мөнгө/, Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 16,500.00 /арван зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг. Иймд хариуцагчХ.Маас нийт 8,398,081.74 /найман сая гурван зуун ерэн найман мянга наян нэгэн төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ИХ ББСБ ХХК нэхэмжлэлтэй, хариуцагчХ.Мт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчХ.М нар 8,398,081.74 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагчХ.М уг мөнгийг 3 хувааж төлөх буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2,799,360.58 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2,799,360.58 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,799,360.58 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ИХ ББСБ ХХК нь хариуцагчХ.Мт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,398,081.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э, хариуцагчХ.М нар 8,398,081.74 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагчХ.М уг мөнгийг 3 хувааж төлөх буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2,799,360.58 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2,799,360.58 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,799,360.58 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э, хариуцагчХ.М нар 8,398,081.74 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагчХ.М уг мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2,799,360.58 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2,799,360.58 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,799,360.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан ИХ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,319.31 төгрөгийн 50 хувь буюу 74,659.655 төгрөгийг буцаан олгож, үлдэх 74,659.655 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 74,659.655 төгрөгийг хариуцагчХ.Маас гаргуулж, нэхэмжлэгч ИХ ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС