Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/02937

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/02937

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот оршин байрлах, ЕС ББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаарийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, М.О /РД:/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Ч тоот хаягт оршин суух, Ц.О нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,389,201.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.О, Ц.О нар манай ЕС ББСБ ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин авахтай холбогдуулан сарын 2,7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай  15,000,000 төгрөг зээлж авсан.  Гэтэл зээлдэгч М.О, Ц.О нар зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч М.О, Ц.О нарт зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, зээлийн гэрээний дагуу зээлдэгч М.О, Ц.О нараас: 1. Үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс 2,628,544.12 төгрөг төлж, үлдэгдэл 12,371,455.88 төгрөгийг, 2. 2022 оны 05 дугаар сарын 18-наас 2024 оны 06 дугаар сарын 11-ний хүртэл 763 хоногийн үндсэн хүү 8,798,706.70 төгрөгөөс 5,987,127.81 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,811,578.89 төгрөгийг, 3. Нэмэгдүүлсэн хүү 265,295.19 төгрөгөөс 129,328.07 төгрөгийг төлж үлдэгдэл 135,967.12 төгрөгийг ,

Иймд нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 15,319,001.89 төгрөг, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилсан шүүхийн зардал 70,200 төгрөгийг нийт 15,389,201.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ЕС ББСБ ХХК, хариуцагч М.О холбогдох иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрч байна. Хариуцагч Ц.О нь нас барсан тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагч М.О нь нэхэмжлэлийн үнийн дүн 15,389,201.89 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,389,201.89 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах болно гэжээ

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЕС ББСБ ХХК нь хариуцагч М.О холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,389,201.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Нямсүрэн нь хариуцагч Ц.Оаас татгалзаж, хариуцагч М.Отай 15,389,201.89 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч М.О 8 сарын хугацаанд төлж барагдуулах ба 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,389,201.89, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нямсүрэн нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Нямсүрэн нь хариуцагч Ц.Оаас татгалзаж, хариуцагч М.Отай 15,389,201.89 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч М.О 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,389,201.89 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан ЕС ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,897 төгрөгийн 50 хувь буюу 117,448.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 117,448.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 117,448.5 төгрөгийг хариуцагч М.Оаас гаргуулж, нэхэмжлэгч ЕС ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС