Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2019/0439

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н*******ын дүгнэлттэй, Баянгол дүүрэг дэх Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б*******, Т.С******* нарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянгол дүүрэг дэх Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б*******, Т.С******* нараас шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б*******, Т.С******* нар нь иргэн Г.А******* нь ebarimt олгоогүй гэсэн гомдлын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан.

Тухайн шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ хуулийн зүйл заалтыг буруу бичсэнээ хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н******* нь Баянгол дүүрэг дэх Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б*******, Т.С******* нарт холбогдуулан Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б******* Т.С******* нарын ******* дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулах-аар прокурорын дүгнэлт гаргасан байна.

Уг прокурорын дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүрэг дэх Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б******* Т.С******* нар нь хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бичгээр илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н*******ын Баянгол дүүрэг дэх Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б*******, Т.С******* нарт холбогдуулан гаргасан Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б*******, Т.С******* нарын ******* дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасны дагуу уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай шүүгчийн захирамжийн үр дагаврыг хариуцагч нарт тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н*******ын Баянгол дүүрэг дэх Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б*******, Т.С******* нарт холбогдуулан гаргасан Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б*******, Т.С******* нарын ******* дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН