Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/02938

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/02938

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, т оршин байрлах, НК ББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, С.М /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 530,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.М нь НК банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 08-р сарын 13-ны өдөр Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2021 оны 11-р сарын 14-ны өдөр 33831 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 180,000 төгрөгийн цахим зээл авч, одоог хүртэл зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байна. Зээлдэгчийн авсан зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор оршин суудаг гэх хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг шүүхээс 2024 оны 03-р сарын 11-ны өдрийн 182/Ш32024/04466 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсний дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд зээлдэгчийн оршин суугаа хаягийг тодруулах зорилгоор эрэн сурвалжлах хүсэлт гаргахад дээрх хаягийг тодруулж өгсөн байна. 

Зээлдэгч С.Мгээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 926 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт: Зээлдэгчийг зээл авах бүрт Nano Capital аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бүх зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн Nano Capital аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөхийг НК ББСБ ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно гэх заалтыг зөрчсөн учир Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт-ын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлдэгч С.Мгээс үндсэн зээл 180,000 төгрөг, зээлийн хүү 282,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,520 төгрөг, нийт 527,520 төгрөг, нотариатын төлбөр 2,500 төгрөг нийт 530,020 төгрөгийг гаргуулах гэжээ.

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: НК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Мд холбогдох иргэний хэрэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч С.М нар 530,020 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 2 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 265,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 265,020 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч НК ББСБ ХХК нь хариуцагч С.Мд холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 530,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, хариуцагч С.М нар 530,020 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 2 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 265,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 265,020 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, хариуцагч С.М нар 530,020 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 2 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 265,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 265,020 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан НК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,551 төгрөгийн 50 хувь буюу 8,275.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 8,275.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 8,275.5 төгрөгийг хариуцагч С.Мгээс гаргуулж, нэхэмжлэгч НК ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС