| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/03252/И |
| Дугаар | 182/ШШ2024/02939 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, Санхүүгийн түрээс /лизинг/, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/02939
| 2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 182/ШШ2024/02939 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах, БЛ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, А.Э /РД: холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 7,687,348.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БЛ ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 43029144 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч А.Э 7,620,231.00 төгрөгийг, сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, сар бүрийн 11-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан.
Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч А.Э нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаарх түрээслэгч А.Э үндсэн зээлийн үлдэгдэл 4,360,959.73 төгрөг, үндсэн хүү 3,028,547.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 289,340.91 төгрөг, нийт лизингийн төлбөр 7,687,848.07 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нотариатын зардал 8,500 төгрөг. Тиймээс дээрх төлбөр болох нийт 7,687,348.07 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,947 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй, БЛ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Эад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, хариуцагч А.Э нар 7,687,348.07 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 6 сарын хугацаанд төлөх буюу дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:
1. 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,281,224 төгрөг,
2. 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1,281,224 төгрөг,
3. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,281,224 төгрөг,
4. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,281,224 төгрөг,
5. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,281,224 төгрөг,
6. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,281,224.74 төгрөгөөр тус тус төлж
барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч БЛ ХХК нь хариуцагч А.Эад холбогдуулан Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 7,687,348.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, хариуцагч А.Э нар 7,687,348.07 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч А.Э 6 хувааж төлөх буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,281,224 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1,281,224 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,281,224 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,281,224 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,281,224 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,281,224.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, хариуцагч А.Э нар 7,687,348.07 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч А.Э 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,281,224 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1,281,224 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,281,224 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,281,224 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,281,224 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,281,224.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан БЛ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,947 төгрөгийн 50 хувь буюу 68,973.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 68,973.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 68,973.5 төгрөгийг хариуцагч А.Эаас гаргуулж, нэхэмжлэгч БЛ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС