Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/03038

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/03038

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  оршин байрлах, М ББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, Б.О-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 775,977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.О нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2020 оны 09 сарын 30-ны өдөр Мобиком Корпораци ХХК-ны 99787782 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000584027 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. хариуцагч нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 07 сарын 27-ны өдөр сарын 2.9 хувь хүүтэй 650,000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар, 2023 оны 09 сарын 23-ны өдөр сарын 3,2% хүүтэй 330,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан. Гэвч, хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Зээл, зээлийн эрх нээх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.2-5.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, "Анхааруулах хуудас" илгээсэн боловч үүргийн биелэлтээ хангаагүй байна. 

Иймд хариуцагчаас 2024 оны 05 сарын 08-ны өдрийн байдлаархи төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрт 647,361 төгрөг, үндсэн хүүд 109,014 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,602 төгрөг нийт 775,977 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Жич: Шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаягт шуудангаар илгээж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Од холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 775,977 төгрөг гаргуулах иргэний хэрэгт зохигч талууд дараах байдлаар эвлэрч байна.

Хариуцагч Б.О нь 775,977 төгрөгөөс 380,635 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэх 395,342 төгрөгийг

1.    2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 20,000 төгрөг,

2.    2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 20,000 төгрөг,

3.    2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 20,000 төгрөг,

4.    2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 20,000 төгрөг

5.    2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20,000 төгрөг,

6.    2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 20,000 төгрөг

7.    2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 20,000 төгрөг,

8.    2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 20,000 төгрөг

9.    2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 20,000 төгрөг,

10. 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 20,000 төгрөг,

11. 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 20,000 төгрөг,

12. 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 20,000 төгрөг,

13. 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 20,000 төгрөг,

14. 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 20,000 төгрөг,

15. 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 20,000 төгрөг,

16. 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20,000 төгрөг,

17. 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 20,000 төгрөг,

18. 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 20,000 төгрөг,

19. 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 20,000 төгрөг,

20. 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15,342 төгрөгөөр тус тус төлж

барагдуулах ба нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А дээр хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Б.Од холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 775,977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлагаас 380,635 төгрөгийг төлж барагдуулсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч Б.О нар 395,342 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Б.О 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд өдөр бүр 20,000 төгрөгөөр төлж барагдуулах, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15,342 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч Б.О нар 395,342 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Б.О 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд өдөр бүр 20,000 төгрөгөөр төлж барагдуулах, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15,342 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,174 төгрөгийн 50 хувь буюу 11,587 төгрөгийг буцаан олгож, үлдэх 11,587 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 11,587 төгрөгийг хариуцагч Б.Оээс гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС