Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2019/0436

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Н*******ын дүгнэлттэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Р.Б*******д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын дүгнэлтэд: ...******* дугаартай шийтгэлийн хуудасны ОЛСОН нь: хэсэгт ...иймд холбогдогч Г.Г*******гийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.19... шийтгэл оногдуулж байгаа хуулийн заалт, хэсгийг орхигдуулан бичсэн байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Р.Б*******гийн ******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байх тул прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Р.Б******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн иргэний ебаримт олгоогүй гомдлыг шийдвэрлэж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 19 дүгээр байрны урд байрлах Бадрал хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Г*******г торгохдоо шийтгэлийн хуудсанд ОЛСОН нь хэсэгт 11.19 дүгээр зүйлийг задлан бичээгүй байгаа тул шийтгэлийн хуудсыг өөрчлөн бичих хүсэлтэй байна. Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын дүгнэлтээр Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Р.Б*******д холбогдуулан ...Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Р.Б*******гийн ******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. гэж шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заажээ.

Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Н*******ын Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Р.Б*******гийн ******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлт-ийг хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Р.Б******* хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж заасан.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Р.Б*******гийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН