Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/03053

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/03053

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Оршин байрлах, Г ХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Т.Н эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан.

/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Хүсэлт гаргагч Г ХК-ийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банкны зээлдэгч Т.Э нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Гтай ЗГ/КР/ 462868******1450 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 1,000,000.00 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.Зээлдэгч зээлийн гэрээгээ зөрчин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар: Зээлийн үндсэн төлбөр 1,062,307.31 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 1,477,005.73 төгрөг, Зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 753,069.21 төгрөг, Зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 89,043.64 төгрөг, нийт 3,381,425.89 төгрөг. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй 53 сар болсон тул зөрчсөнтэй холбоотойгоор Гны зүгээс 2024 оны 03-дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд банк зээлийн гэрээг цуцалж төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суух хаяг нь бүртгэлгүй оршин суудаггүй гэсэн үндэслэлээр 2024 оны 04 сарын 01-ний өдөр 101/ШЗ2024/09104 тоот нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох захирамж гарсан. Түмэнбаяр овогтой Нэмэх нь зээлээ төлөхгүй банкийг хохироож байна.

Иймд иргэн Түмэнбаяр овогтой Нэмэхийг эрэн сурвалжлах шийдвэр эр гаргаж, эрэн сурвалжлах ажлыг хуульд заасан төрийн байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2017 оны 05 сарын 26-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, Кредит картын тооцооллын хүснэгт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШЗ2024/09104 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Г ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Нийг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

Г ХК нь Т.Нийг 2017 оны 05 сарын 26-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Т.Н нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Т.Н нь Б тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШЗ2024/09104 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Т.Н эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч Г ХК-ийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Т.Н эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т.Н эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Т.Н хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн төлөөлөгч О/-т мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС