Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2019/0434

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг

хүчингүйд тооцож, Хэргийг хэрэгсэхгүй болгох

тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н*******, дүгнэлт гаргасан Х.С*******, хариуцагч Б.Х******* нарыг оролцу******* Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны ахлах прокурор Х.С*******гийн дүгнэлттэй, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х*******д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны ахлах прокурор Х.С******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х*******гаас У******* ******* ******* ХХК /РД:*******/, нягтлан бодогч Н*******туяагийн Б******* нь /*******/ регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур 2 хотхоны 40 дүгээр байр, 67 тоот хаягаар байрлах хуулийн этгээд нь хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад санхүүгийн тайлангаа баталгаажуулаагүй зөрчилд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.Б*******-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.25-д зааснаар дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Нягтлан бодогч Н.Б*******-д холбогдох материалын 6 дугаар хуудсанд авагдсан 050 дугаартай шийтгэл оногдуулах шийдвэр бүхий /маягт 2/ шийтгэлийн хуудасны Тэмдэглэх хэсэг-т иймд ХХК, /РД:/, нягтлан бодогч Жы Б регистрийн дугаартай... гэж холбогдогчийн овог нэр, ажлын байрны хаяг, регистрийн дугаарыг зөрүүтэй бичиж бичиг техникийн алдаа гаргасан байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х*******гийн /маягт 2/, 050 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байх тул прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Бын Х******* миний бие зөрчил хянан шийдэх явцдаа 050 дугаартай хэргийн 6 дугаар хуудсан дээр бичиг техникийн алдаа гаргаснаа зөвшөөрч байна. Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны ахлах прокурор Х.С******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х*******гийн /маягт 2/, 050 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичин захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х******* нь прокурорын дүгнэлтийг ийнхүү хүлээн зөвшөөрч байгаагаа 2019 оны 07 дугаар сарын 09ий өдөр бичгээр илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны ахлах прокурор Х.С*******гаас Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х*******гийн /маягт 2/, 050 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х******* хүлээн зөвшөөрснийг баталж, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн /маягт 2/№050 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүчингүйд тооцож холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан дагуу Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны ахлах прокурор Х.С*******гаас Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х*******гийн /маягт 2/, 050 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулахаар тухай дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х******* хүлээн зөвшөөрснийг баталж, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х*******гийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн /маягт 2/№050 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүчингүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   О.ОЮУНГЭРЭЛ