| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/04118/И |
| Дугаар | 182/ШШ2024/03059 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2024/03059
| 2024 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 182/ШШ2024/03059 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байранд оршин байрлах, ГБ /хуулийн этгээдийн регистрийн дугаар 7/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Н.Б, Л.О нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан.
/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хүсэлт гаргагч ГБ-ийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.О болон Н.Б /РД: ,,/ нар 2018.12.20-ны өдөр Голомт банктай ЗГ3105119643 тоот зээлийн гэрээгээр 8,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.80 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар зээл авсан.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул банкны зүгээс нэхэмжилсэн боловч 2024.05.14-ний өдрийн 183/ШЗ2024/11054 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тоот захирамжаар Хариуцагч нар нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу , болон На-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.
2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/11054 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ГБ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б, Л.О нарыг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
ГБ нь Н.Б, Н.Оюун-Эрдэнэ нартай 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Зээл болон барьцааны гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Н.Б, Л.О нар нь хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Н.Б, Л.О нар нь Х тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/11054 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Н.Б, Л.О нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ГБ-ийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Н.Б, Л.О нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Б, Л.О нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ГБ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Н.Б, Л.О нарыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.О/, Ц.н /Утас:/ нарт мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС