| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/04505/И |
| Дугаар | 181/ШШ2024/01745 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2024/01745
2024 04 29 181/ШШ2024/01745
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: О.М ХХК /РД:................./-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэгч: Д.З /РД:____________/ -ын нэхэмжлэлтэй,
О.М ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлттэй,
Зээлийн гэрээний үүрэгт 448,545,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С,
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч: Ш.Б,
Хэрэг гүйцэтгэгч А.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. О.М ХХК нь төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлт гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
О.М ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгүүлсэн.
Уг компани анх газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоолын дагуу Газрын тосны газар /хуучин нэрээр/, Сансрын геологи хайгуул ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүргийг О.М ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрснийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ойлголцлын санамж бичгээр баталгаажуулж, Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор батлагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар-ын дагуу О.М ХХК-тай Номгон 9 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэрээг шинэчлэн байгуулсан.
Дээрх гэрээний үндсэн дээр О.М ХХК нь Өмнөговь аймгийн Ханхонгор, Ханбогд, Цогтцэций, Цогт-Овоо, Номгон, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдын нутгийг хамарсан Номгон 9 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх ....... дугаартай тусгай зөвшөөрлийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл эзэмших болсон.
Манай компанийн зүгээс Бүтээгдэхүүн хуваах гэрээ-ний дагуу газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Терра эксплорерс лимитед Монголиа ХХК-тай 2019 оны 02 дугаар сард нууцлалын гэрээ, 2019 оны 4 дүгээр сард санамж бичиг байгуулж, Номгон 9 талбайд өмнөх хийгдсэн ажлын мэдээллүүдийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, нэмэлт суурь судалгаа хийх ажлуудыг гүйцэтгэн улмаар 2019 оны 11 дүгээр сард гэрээ /Term sheet-agreement/ байгуулан 2020 оны эхнээс хөрөнгө оруулалт татах, Бүтээгдэхүүн хуваах гэрээ-нд тусгагдсан төлөвлөгөөний дагуу хайгуулын ажлыг гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цаг тахлын улмаас 2020, 2021 онуудад дээрх гэрээг хэрэгжүүлэх, гэрээний хүрээнд хөрөнгө оруулагч талын мэргэжилтнүүд Монгол Улсад ирж ажиллах, цаашлаад хайгуулын ажилд санхүүжилт, хөрөнгө оруулалт татах асуудал хойшилсноор Бүтээгдэхүүн хуваах гэрээ-нд тусгагдсан төлөвлөгөөний дагуу ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон билээ.
Тиймээс дээрх давагдашгүй хүчин зүйл болох цар тахлаас шалтгаалан Номгон 9 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх ....... дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг давагдашгүй хүчин зүйл үргэлжилсэн хугацаагаар сунгаж өгөх тухай хүсэлтийг манай компанийн зүгээс 2021 оны сүүлээр Газрын тосны хэрэг эрхлэх газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад хандан удаа дараа гаргасан боловч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан бөгөөд улмаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар О.М ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ-г цуцлах шийдвэр гарч, Номгон 9 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх ....... дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдсан.
Манай компанийн зүгээс Газрын тосны хэрэг эрхлэх газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан Номгон 9 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх ....... дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг давагдашгүй хүчин зүйл үргэлжилсэн хугацаагаар сунгаж өгөхийг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0865 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 221/ШТ2022/0767 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор бидний гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзан шийдвэрлэсэн.
Үүний улмаас О.М ХХК нь анх газрын тосны хайгуул, олборлолт хийх зорилгоор үүсгэн байгуулагдсан, тус чиглэлээр үйл ажиллагаа явуулж тодорхой санхүүжилтүүдийг хийж байсан боловч Газрын тосны газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон Номгон 9 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх ....... дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдсанаар цаашид тухайн газрын тосны хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон билээ.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас Бүтээгдэхүүн хуваах гэрээ-нд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Засгийн газарт учруулсан хохирол хэмээн 1,103,011 ам.доллар буюу 3,142,545,835.20 төгрөгийг О.М ХХК-иас нэхэмжилж байгаа билээ.
Хэрэв нийтийг хамарсан цар тахал гарч хил гааль хаагдаагүй, манай компанийн зүгээс төлөвлөснийхөө дагуу үйл ажиллагаа явуулсан бол дээрх хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхгүй байсан бөгөөд Номгон 9 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх ....... дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдсанаар О.М ХХК нь дээрх төлбөрийг төлөх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх ямар ч боломжгүй болоод байна.
О.М ХХК нь бусад иргэн болон хуулийн этгээдээс авах авлага байхгүй бөгөөд харин Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын 12 дугаар байрны баруун жигүүрт байрлах Ашигт малтмал, газрын тосны газарт Бүтээгдэхүүн хуваах гэрээ-ээс учирсан хохирол гэх 1,103,011 ам.доллар буюу 3,142,545,835.20 төгрөгийн өр төлбөртэй болно.
Тиймээс О.М ХХК нь өөрийн өмчлөлд ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй, 2021 оноос хойш аж ахуйн ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй тул орлого олоогүй, тусгай зөвшөөрөл цуцлагдсанаас хөрөнгө оруулалт татаж чадаагүйн улмаас өөрийн хөрөнгийн 10 хувиас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүйд хүрсэн, төлбөрийн бүрэн чадваргүй болсон тул татан буулгуулах хүсэлттэй байна.
Мөн О.М ХХК нь цаашлаад аж ахуйн үйл ажиллагаа явуулах шаардлагагүй байх тул дахин хөрөнгөжүүлэх талаар компанийн зүгээс гаргах саналгүй болно.
Иймд О.М ХХК нь аж ахуйн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, төлбөрийн чадваргүй болсон тул дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч Д.З хариуцагч О.М ХХК-д холбогдуулан 448,545,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
О.М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Оюунцэцэгийн өөрийн компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байгаа зардлыг санхүүжүүлэх зорилгоор мөнгө зээлдүүлээч гэсэн хүсэлтийн дагуу миний бие уг компанид 500,000,000 төгрөгийг 8 жилийн хугацаатай, хүүгүй зээлүүлэхээр тохиролцсон.
Уг тохиролцооныхоо дагуу 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн 28,000 ам доллар буюу 55,525,400 төгрөгийг, мөн 172,000 ам.доллар буюу 341,084,600 төгрөгийг, нийт 398,6410,000 төгрөгийг тус компанийн Голомт банк дахь 1165102321 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж баталгаажуулсан.
Мөн уг зээлийн гэрээний дагуу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 25,000 ам.доллар буюу 49,935,000 төгрөгийг нэмж тус компанийн Голомт банк дахь 1165102321 тоот дансанд шилжүүлсэн.
Тус компаниас газрын тосны хайгуулын үйл ажиллагааг эхлүүлсэн байгаа гэж байсан боловч 2020 оноос дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас гадны орнуудаас татан оруулж ирэх хөрөнгө оруулалт саатаж байгаа талаар надад мэдэгдэж, зээлсэн мөнгөө хөрөнгө оруулалт орж ирэхээр асуудалгүй төлөх болно гэж байсан.
Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Өнөөдөр сонин дээрээс О.М ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон, татан буулгах тухай хэрэг маргаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа болон тус компанид холбогдуулан авлага бүхий иргэд нэхэмжлэлээ 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор гаргах талаар, мөн нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчдийн хурал 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зарлагдсан болохыг олж мэдлээ.
Энэ тухай компанийн удирдлагуудаас тодруулахад уг компанийн ашиглалтын лицензийг Засгийн газрын тогтоолоор цуцалсан тул цаашид хайгуулын болон бусад үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн.
Тиймээс миний зүгээс тухайн компанийг татан буулгахад татгалзахгүй бөгөөд харин компанийн нэр дээрх бүртгэлтэй хөрөнгүүдээр нэн тэргүүнд өөрийн зээлүүлсэн мөнгийг эргэн төлүүлэх саналтай байна гэжээ.
3. Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181/Ш32024/05708 дугаартай захирамжаар О.М ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, шүүхээс өгсөн үүргийн дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаар Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай тушаалаар батлагдсан аргачлалаар хүсэлт гаргагчийн И-Баланс цахим системд баталгаажсан санхүүгийн тайлангуудад төлбөрийн чадварын болон дампуурлын иж бүрэн шинжилгээ хийж, Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр гарган шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулж байна.
Нэг. Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт, төлбөрийн чадварын талаарх дүгнэлт
а/ О.М ХХК-ийн танилцуулга
О.М ХХК нь улсын бүртгэлийн ............... дугаартай, 5646731 тоот регистртэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .................... 506 тоотод байрлаж ажиллахаар 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,200,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Улсын бүртгэлд:
2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хувьцаа эзэмшигч, гишүүнээс Б.О хасагдаж, Б.О нэмэгдэж өөрчлөгдсөнийг.
2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр эцсийн өмчлөгчөөр Б овогтой О тус тус бүртгүүлсэн байна.
Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Б.От /РД:........../.
Дүрмийн сангийн эзэмшил:
| № | Гишүүд | Оруулсан хөрөнгө төгрөгөөр | Эзлэх хувь |
| 1 | Б.О | 1,200,000.00 | 100% |
|
| Бүгд | 1,200,000.00 | 100% |
Голомт банкинд 1165102322 тоот ам. харилцах данс эзэмшдэг байсан ба 2022 оны 04-р сарын 26-ны өдөр уг данс хаагдсан байна.
б/ О.М ХХК-ийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт
| Балансын зүйл | 2014 он | 2015 он | 2016 он | 2017-2021 он | 2022 он |
| Мөнгөн хөрөнгө | 1,200,000.00 | 2,033,300.00 | 2,333,200.00 | 2,333,200.00 | 2,333,200.00 |
| Дансны авлага | - | - | - | - | - |
| Татвар НДШ-ийн авлага | - | - | - | - | - |
| Бусад санхүүгийн хөрөнгө | - | - |
|
|
|
| Бусад авлага | - | - | - | - | - |
| Бусад хөрөнгө | - | - | - | - | - |
| Урьдчилж төлсөн зардал | - | 464,805,400.00 | 481,874,400.00 | 481,874,400.00 | 481,874,400.00 |
| Бараа материал | - | - | - | - | - |
| Эргэлтийн хөрөнгө | 1,200,000.00 | 466,838,700.00 | 484,207,600.00 | 484,207,600.00 | 484,207,600.00 |
| Үндсэн хөрөнгө | - | - | - | - | - |
| Хур/элэгдэл | - | - | - | - | - |
| Бусад үндсэн хөрөнгө | - | - | - | - | - |
| Урт хугацаат хөрөнгө оруулалт | - | - | - | - | - |
| Биет бус хөрөнгө |
| - | - | - | - |
| Эргэлтийн бус хөрөнгө | - | - | - | - | - |
| Нийт хөрөнгийн дүн | 1,200,000.00 | 466,838,700.00 | 484,207,600.00 | 484,207,600.00 | 484,207,600.00 |
| Дансны өглөг | - | - | - | - | - |
| Цалингийн өглөг | - | - | - | - | - |
| Богино хугацаат зээл | - | - | - | - | - |
| Урьдчилж орсон орлого | - | - | - | - | - |
| Татварын өр | - |
| - | - | - |
| Xүүгийн өглөг | - | - | - | - | - |
| НДШ-ийн өглөг | - | - | - | - | - |
| Бусад богино хугацаат өр төлбөр | - | .......,900.00 | .......,900.00 | .......,900.00 | 1,195,400.00 |
| Богино хугацаат өр төлбөрийн дүн | - | .......,900.00 | .......,900.00 | .......,900.00 | 1,195,400.00 |
| Урт хугацаат зээл | - | 465,444,800.00 | 482,489,800.00 | 482,489,800.00 | 482,489,800.00 |
| Бусад урт хугацаат өр төлбөр | - | - | - | - | - |
| Урт хугацаат өр төлбөрийн дүн | - | 465,444,800.00 | 482,489,800.00 | 482,489,800.00 | 482,489,800.00 |
| Өр төлбөрийн дүн | - | 465,638,700.00 | 482,683,700.00 | 482,683,700.00 | 483,685,200.00 |
| Эздийн өмч | 1,200,000.00 | 1,200.000.00 | 1,200,000.00 | 1,200,000.00 | 1.200,000.00 |
| Хурим-сан ашиг/алдагдал | - | - | 323,900.00 | 323,900.00 | (677,600.00) |
| Нэмж төлөгдсөн капитал | - | - | - | - | - |
| Тайлант ашиг, алдагдал | - | - |
| - | - |
| Эзний өмчийн дүн | 1,200,000.00 | 1,200,000.00 | 1,523,900.00 | 1,523,900.00 | 522,400.00 |
| Өр болон эзний өмчийн дүн | 1,200,000.00 | 466,838,700.00 | 484,207,600.00 | 484,207,600.00 | 484,207,600.00 |
| Өр төлбөр/өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа | 0.00% | 38803.23% | 31674.24% | 31674.24% | 92589.05% |
в / О.М ХХК-ийн орлогын тайлангийн үзүүлэлт
| Балансын зүйл | 2014 он | 2015 он | 2016 он | 2017-2021 он | 2022 он |
| Борлуулалтын орлого | 0.00 | 0.00 | 323,900.00 | 0.00 | 0.00 |
| Бараа бүтээгдэхүүний өртөг, зардал | 0.00 | 0.00 | 0.00 | 0.0 | 1,001,500.00 |
| Татварын өмнөх ашиг | 0.00 | 0.00 | 323,900.00 | (0.00) | (1,001,500.00) |
| Ашиг | 0.00 | 0.00 | 323,900.00 | (0.00) | (1,001,500.00) |
г/ О.М ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн төлбөрийн чадварын шинжилгээ.
Нөхөлтийн коэффициент буюу эргэлтийн хөрөнгийн харьцаа:
| Он | Эргэлтийн хөрөнгийн харьцаа | Эргэлтийн хөрөнгө | Өр төлбөр |
| 2014 он | - | 1,200,000.00 | 0.00 |
| 2015 он | 0.01003 | 466,838,700.00 | 465,638,700.00 |
| 2016 он | 0.01003 | 484,207,600.00 | 482,683,700.00 |
| 2017-2021 он | 0.01003 | 484,207,600.00 | 482,683,700.00 |
| 2022 он | 0.01003 | 484,207,600.00 | 483,685,200.00 |
Дүгнэлт: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд 2015-2022 онуудад өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн 100.1% хүртэлх хувийг эзэлж байгаа нь О.М ХХК-д өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр гүйцэтгэх ямар ч боломжгүй байгааг харуулж байна.
Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа:
| Он | Мөнгөн хөрөнгө+Авлага /Өр төлбөр | Мөнгөн хөрөнгө | Авлага | Өр төлбөр |
| 2014 он | 0.00 | 1,200,000.00 | - | - |
| 2015 он | 0.0044 | 2,033,300.00 | - | 465,638,700.00 |
| 2016 он | 0.0048 | 2,333,200.00 | - | 482,683,700.00 |
| 2017-2021 он | 0.0048 | 2,333,200.00 | - | 482,683,700.00 |
| 2022 он | 0.0048 | 2,333,200.00 | - | 483,685,200.00 |
Дүгнэлт: Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэффициентийн утга 0.7-0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэффициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. Шинжилгээгээр О.М ХХК-ийн 2014-2022 онуудын тайлан дахь харьцааны утга 0.0048 гарч байгаа нь түргэн хөрвөх чадваргүй, өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгааг илэрхийлж байна.
Төлбөр барагдуулах өнөөгийн боломж:
| Он | Төлбөр барагдуулах өнөөгийн боломж | Мөнгөн хөрөнгө | Өр төлбөр |
| 2014 он | 0.00 | 1,200,000.00 | - |
| 2015 он | 0.0044 | 2,033,300.00 | 465,638,700.00 |
| 2016 он | 0.0048 | 2,333,200.00 | 482,683,700.00 |
| 2017-2021 он | 0.0048 | 2,333,200.00 | 482,683,700.00 |
| 2022 он | 0.0048 | 2,333,200.00 | 483,685,200.00 |
Дүгнэлт: Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм.
Онолын зохистой харьцаа нь 0.2-0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Гэтэл тус компанид 2015-2022 онд 0.0048 буюу 62.2 дахин бага гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж огт байхгүй байгааг илэрхийлж байна.
Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ:
| Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ | Томьёо | 2014 он | 2015 он | 2016 он | 2017-2021 он | 2022 он |
| Бие даалтын коэффициент | ЭӨ/Нийт хөрөнгө | 1.000 | 0.003 | 0.003 | 0.003 | 0.001 |
| Зохицуулалтын коэффициент | ӨЭК /ЭӨ | - | (0.32) | (0.25) | (0.25) | (4.58) |
| Хараат байдлын коэффициент | ГК/ӨК | - | 388.03 | 316.74 | 316.74 | 925.89 |
Бие даалтын коэффициент: Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5-0.6 буюу 50-60%-иас багагүй байх ёстой гэж үздэг. О.М ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр 0.03...0.001 гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загварын шинжилгээгээр зохистой үзүүлэлтээс 190.6 дахин бага үзүүлэлттэй гарч байгаа нь санхүүгийн байдал тогтворгүй, төлбөр авагчаас хамаарах хамаарал их байгааг илэрхийлж байна.
Зохицуулалтын коэффициент: Онолын зохистой харьцаа 0.2-0.5 байна. Энэ илтгэгч үзүүлэлтүүд тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр сөрөг утгатай буюу -0.32...-4.58 гарч байгаа нь өөрийн эргэлтийн хөрөнгийн хувийн жин зохистой хэмжээнд хүрэхгүй, уг харьцаа бүрэн алдагдсан болохыг илэрхийлж байна.
Санхүүгийн хараат байдлын коэффициент: Онолын зохистой харьцаа 1.0-2.0 байдаг. О.М ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр 388.03... 925.89 гарч байгаа нь Ашигт малтмал, газрын тосны газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний төлбөр 3,142,545,835.20 төгрөгийг тайландаа тусгаагүй нь компанийн нийт оруулсан хөрөнгө нь бүхэлдээ өөрийн эх үүсвэрээр санхүүжсэн капитал мэт харагдуулж байна.
Дүгнэлт: Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх санхүүгийн тогтвортой байдлыг тооцоолдог үндсэн 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд О.М ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна.
Хоёр. О.М ХХК-ийн өр төлбөр
О.М ХХК-ийн 2014-2022 онуудын санхүүгийн тайлан тэнцэл, тус компанийн шүүхэд мэдүүлсэн баримтуудаар:
|
| Өр төлбөртэй байгууллага, иргэд | Өр төлбөрийн дүн | Үндэслэл |
| 1 | Урт хугацааны зээл /Д.З/ | 448,545,500.00 | Хөрөнгө оруулалтын зээл |
| 2 | Ашигт малтмал, Газрын тосны газар | 3,142,545,835.20 | Бүтээгдэхүүн хуваах гэрээний төлбөр |
|
| НИЙТ ДҮН | 3,591,091,335.20 |
|
Гурав. Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт
1. О.М ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2014-2022 онуудын санхүүгийн тайлан баланст төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.
2. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2014-2022 онуудын тайлангийн үзүүлэлтүүд болон О.М ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 3,591,091,335.20 төгрөг болж өөрийн хөрөнгийн 38,803.23%... 693,919%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
3. Тайлант хугацаанд О.М ХХК-ийн хуримтлагдсан алдагдал -677,600 төгрөгт хүрч, нийт хөрөнгийн 74.9%-д хүрсэн үзүүлэлт гарч байна.
4. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус О.М ХХК нь 2015 оноос өөрийн хөрөнгийн 38,803.23%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
5. Дампуурлын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна. гэж тайлбарласныг үндэслэн санхүүгийн бусад баримт бичгээр баримтуудаар тогтоогдож буй өр төлбөрийг нэмж тооцвол О.М ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараах байдлаар илэрхийлэгдэж байна.
| 2022 он | ||
| 1 | Өр төлбөрийн дүн | 3,591,091,335.20 |
| 2 | Эздийн өмч | 1,200,000.00 |
| 3 | Хуримтлагдсан ашиг/алдагдал | (677,600.00) |
| 4 | Нэмж төлөгдсөн капитал | - |
| 5 | Тайлант ашиг, алдагдал | - |
| 6 | Эзний өмчийн дун | 522,400.00 |
| 7 | Өр болон эзний өмчийн дүн | 3,591,613,735.20 |
|
| Өр төлбөр/өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа | 687421.77% |
6. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн баланст тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна.
7. Дампуурлын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Мөн зүйл, хэсгийн ...төлбөрийн чадваргүйд тооцно гэдэгт хариуцагч банкин дахь харилцах болон тооцооны хадгаламжийн данс түүнчлэн өөрийн кассанд бэлэн мөнгөний хүрэлцээгүйгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн буюу худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, мөн банк болон бусдаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлж чадахгүй байгааг ойлгоно гэж заасан байх тул хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадварын шинжилгээг Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай 343 дугаар тушаалын хавсралтын дагуу төлбөрийн чадварын иж бүрэн шинжилгээг О.М ХХК-ийн санхүүгийн тайланд хийж гүйцэтгэсэн болно.
8. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 181/Ш32024/02651 дугаарт захирамжаар О.М ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Дөрөв. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан
О.М ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2014-2022 онуудын санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2015 оноос үүссэн байх ба тайлант хугацаанд нийт 3,625,035.20 төгрөгийн өр төлбөртэй болсон байгаа нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ.
Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 165.8 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2015 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотлож байна.
О.М ХХК-ийн Өмнөговь аймаг дахь Номгон-IХ талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх хайгуулын ....... дугаартай Тусгай зөвшөөрөл-ийг сунгуулж чадаагүйгээс Бүтээгдэхүүн хуваах гэрээ-ний дагуу 3,142,545,835.20 төгрөгийн өр төлбөрт орсон нь тус компанийн үйл ажиллагаа зогсох, төлбөрийн чадваргүй болох гол эрсдэл болсон байна.
Дэлхий нийтээр тархсан цар тахал Ковид19 корона вирусын үед улс эх оронд тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаартай захирамж болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр улсын хэмжээнд үзвэр үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоосон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл тус компанийн үйл ажиллагаа зогсох, төлбөрийн чадваргүй болох гол эрсдэл болжээ.
Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь О.М ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна.
Тав. Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт
Хэрэгт авагдсан баримтаар Монголын Улсын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/36 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээ-нд тогтоосноор цар тахал Ковид-19, хорио цээрийн арга хэмжээнүүд О.М ХХК-ийн төлөвлөгөөт ажилд МҮХАҮТ-ын Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журам-ын 1 дүгээр зүйлийн 1.2.1.4-т заасан бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр-ийн шинжтэй саад учруулсан байна. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж байна гэж тодорхойлсон байна.
Иймд О.М ХХК-ийн богино хугацаат болон урт хугацаат өр төлбөрүүд нь удаа дараа бий болсон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан гүйцэтгэх боломжгүй болсон, төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нөхцөлд гүйцэтгэх удирдлагын буруутай ажиллагаа, үйл баримт тогтоогдохгүй байна гэж хэрэг гүйцэтгэгчийн зүгээс дүгнэж байна
Зургаа. Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд
Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа О.М ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө болон мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараах ажлуудыг гүйцэтгэсэн болно.
2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/Ш32023/21501 дугаартай захирамжаар төрийн 13 байгууллага, арилжааны 13 банкуудаас тус компанийн эзэмшил, өмчлөлд эд хөрөнгө байсан эсэх, байсан бол хэзээ хэний нэр дээр хэрхэн шилжсэн, одоо байгаа эсэх лавлагаа гаргуулсан.
Хэрэг гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоотоор О.М ХХК-д нотлох баримтууд болон бусад баримт бичиг гаргаж өгөх тухай шаардлага хүргүүлж:
1. О.М ХХК-ийн 2013-2019 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан
2. Хэрэг гүйцэтгэгчийн шаардлагын хариу хүргүүлэх тухай О.М ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тайлбарыг тус тус гаргуулан хэрэгт авхууллаа.
Долоо. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар
Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32023/21501 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу өмчийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар О.М ХХК-д Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байхгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй болно.
Найм. Нэхэмжлэлийн талаар:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/Ш32024/02651 дүгээр захирамжаар О.М ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өнөөдөр сонины 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №026 (7841) дугаарт нийтэд мэдээлсний дагуу иргэн Дашзэвэгийн Зоригт /РД:ЧС59121476/ нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно. Үүнд:
|
| Нэхэмжлэгч | Нэхэмжлэлийн дүн | Нийт нэхэмжлэлд эзлэх % |
| 1 | Дашзэвэгийн Зоригт | 448,545,500.00 | 100.00% |
|
| НИЙТ НЭХЭМЖЛЭЛИЙН ДҮН | 448,545,500.00 | 100.00% |
Дүгнэлт: Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Хариуцагч О.М ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй.
Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж буй дампуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай эвлэрэх, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй.
Ес. Нэхэмжлэгчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 181/Ш32023/02651 дүгээр захирамжаар О.М ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож нэхэмжлэгчдийн хурлыг 2023 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутад зарлан хуралдуулсан ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100.00%-ийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно. Хурлаар:
1. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар;
2. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилуулахаар шүүхэд санал болгохыг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар тус тус шийдвэрлэсэн.
3. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүллээ.
Дээрх шийдвэрүүд нь Дампуурлын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу 100%-иар батлагдаж хүчин төгөлдөр болсон.
Арав. Дампуурлын шинжилгээ, дүгнэлт
1. Үндсэн үзүүлэлтүүд:
|
| 2014 он | 2015 он | 2016 он | 2017-2021 он | 2022 он |
| АК/Нийт хөрөнгө | 1.00 | 0.003 | 0.003 | 0.003 | 0.001 |
| Хур ашиг/Нийт хөрөнгө | - | - | 0.001 | 0.001 | (0.001) |
| Татварын өмнөх ашиг/Нийт хөрөнгө | 0.00 | 0.00 | 0.00 | (0.00) | (0.002) |
| Эзний өмч/Өр төлбөр | - | 0.003 | 0.003 | 0.003 | 0.001 |
| Бор орлого/Нийт хөрөнгө | 0.00 | 0.00 | 0.00 | 0.00 | 0.00 |
2. Дампуурлын шинжилгээний загварууд:
1. Альтманы 5 хувьсагчтай загвар ZА=1.2Х1+1.4Х2+З.ЗХ3+0.6Х4+1.0Х5
2. Лисогийн 4 хувьсагчтай загвар ZL=0.063Х1+0.092Х2+0.57Х3+0.001Х4
3. Таффлерийн 4 хувьсагчтай загвар ZT=0.5ЗХ1+0.1ЗХ2+0.18Х3+0.16Х4
4. Беликовын 4 хувьсагчтай загвар ZВ=8.З8Х1+Х2+0.054Х3+0.6ЗХ4
5. Лео Хао Сауны 2 хувьсагчтай загвар ZLH=0.3872+0.2614X1+1.0595X2
Дампуурлын шинжилгээг тодорхойлох аргуудаас дээрх 5 загвараар хариуцагч О.М ХХК-ийн төлбөрийн чадварын индексийг тооцож дампуурах магадлалын шинжилгээг хийхэд:
| Он | Дампуурлын шинжилгээний загвар | ||||
| Za | ZL | ZT | ZB | ZLHS | |
| 2014 он | 1.200 | 0.063 | 0.530 | 8.380 | 0.649 |
| 2015 он | 0.005 | 0.0002 | 0.002 | 0.023 | 0.388 |
| 2016 он | 0.009 | 0.0003 | 0.002 | 0.029 | 0.389 |
| 2017-2021 он | 0.007 | 0.0003 | 0.002 | 0.029 | 0.389 |
| 2022 он | (0.007) | (0.0002) | 0.0002 | 0.008 | 0.386 |
| Тайлбар | Z< 1.81 | Z < 0.037 | Z < 0.2 | Z < 0.18 | Z< 1.5457 |
| Дампуурах магадлал маш их | Дампуурах магадпал маш их | Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | |
Дүгнэлт. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь О.М ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.
Арван нэг. О.М ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож, татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус О.М ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс О.М ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.
Өнөөдрийн шүүх хуралдаанд дүгнэлтээ дэмжиж оролцож байна гэв.
4. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Б.Сэр-Одод олгосон итгэмжлэл, О.М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болон компанийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, 2020, 2021, 2022 онуудын 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хамтран өмчлөгчийн лавлагаа, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Ариг банк, Чингис хаан банк, Капитрон банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банк, Төрийн банкны тодорхойлолт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 08/2202 тоот албан бичиг, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хуулбар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/5166 тоот албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0865 дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2023/0115 дугаар магадлалын хуулбар, Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 161 дүгээр тогтоолын хуулбар, Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2022/08080 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2023/13835 дугаартай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4/104 дүгээр тодорхойлолт, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02/1644 тоот албан бичиг, Татварын Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 09/1945 тоот албан бичиг, Монголын Гаалийн тодорхойлолт, Ашигт малтмалын газрын тосны газрын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 3/4449 тоот албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн.
Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 2,400,678 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.З, О.М ХХК нарын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний хуулбар, дансны хуулга, Өнөөдөр сонины 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаарыг ирүүлсэн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын бүртгэлийн ............... дугаартай, 5646731 регистрийн дугаартай, О.М ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, О.М ХХК-ийн нэр дээр хувьчлагдсан газар болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байгаа эсэх, байсан бол хэзээ байсан ба хэний нэр дээр шилжсэн талаарх лавлагааг, Авто тээврийн үндэсний төвөөс О.М ХХК -ийн нэр дээр тээврийн хэрэгсэл байгаа эсэх, байсан бол хэзээ, хэний нэр дээр шилжсэн талаарх лавлагааг, Ашигт малтмал, газрын тосны газраас О.М ХХК-ийн нэр дээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан эсэх лавлагааг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Банкны төлбөр барагдуулах газраас О.М ХХК-иас гаргуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байгаа эсэх лавлагааг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс О.М ХХК-ийн татвар төлөлтийн тодорхойлолт, улсын байцаагчийн актыг, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс О.М ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй эсэх лавлагааг, Арилжааны банкуудаас О.М ХХК нь тус банкинд харилцах болон хадгаламжийн данстай эсэх, дансны үлдэгдлийн тодорхойлолт, Гаалийн Ерөнхий газраас О.М ХХК-ийн гаалийн байгууллагад гаалийн болон НӨАТ бусад татварын өр төлбөр, илүү төлөлт байгаа эсэх лавлагааг, Нийслэлийн Газрын алба болон дүүргүүдийн Газрын албадаас О.М ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөл байгаа эсэх лавлагааг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч О.М ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг гаргажээ.
2. О.М ХХК нь хүсэлтийн үндэслэлээ ...Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, хил гааль хаагдаж, манай компанийн зүгээс төлөвлөснийхөө дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх ....... дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдсанаар О.М ХХК нь дээрх төлбөрийг төлөх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх ямар ч боломжгүй болсон... гэж тайлбарлаж байна.
3. Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч О.М ХХК-иас 448,545,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. О.М ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,200,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдаж, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба тус компанийн гүйцэтгэх захирлаар Батсүх овогтой Оюунцэцэгийг бүртгэж, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хувьцаа эзэмшигч, гишүүнээс Батсүх овогтой Оюунцэцэг хасагдаж, Б.От нэмэгдэж өөрчлөгдсөнийг болон эцсийн өмчлөгчөөр Б.Отийг бүртгэсэн, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.О байна.
4.2. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр О.М ХХК-д Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгожээ.
4.3. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/5166 тоот албан бичгээр О.М ХХК-д Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 337 дугаар тогтоолоор цуцлах эрх олгосны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар газрын тосны хайгуулын Номгон-IX талбай О.М ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ-г цуцалсан талаарх мэдэгдэл хүргүүлсэн байна.
4.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0865 дугаар шийдвэрээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан Номгон-IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан, хүсэлтийг буцаан хүргүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмал, газрын тосны газар болон О.М ХХК-ийн хооронд Номгон-IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон хайгуулын тусгай зөвшөөрлийг давагдашгүй хүчин зүйлийн үргэлжилсэн хугацаа буюу 2 жилийн хугацаагаар сунгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгах тухай О.М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2023/0115 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч О.М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
5. Шүүх Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.7, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар О.М ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэж, төлбөрийн чадвартай эсэх талаар дүгнэлт гаргуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ж.Э-ийг түр хэрэг гүйцэтгэгчээр томилсон. Улмаар түр хэрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ж.Эээс эрүүл мэндийн шалтгааны улмаас түр хэрэг гүйцэтгэгчээр ажиллах боломжгүй талаарх хүсэлт ирүүлсэн тул шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөн томилж, А.Э-р дүгнэлт гаргуулсан.
6. Түр хэрэг гүйцэтгэгч А.Эоос 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр О.М ХХК-ийн төлбөрийн чадварын талаарх дүгнэлт ирүүлсэн бөгөөд уг дүгнэлтэд ...О.М ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2014-2022 онуудын санхүүгийн тайлан баланст төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2014-2022 онуудын тайлангийн үзүүлэлтүүд болон О.М ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 3,625,035,635.20 төгрөг болж өөрийн хөрөнгийн 38,803.23%...693,919%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна...Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд О.М ХХК нь 2015 оноос өөрийн хөрөнгийн 38,803.23%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж, төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэж байна гэжээ.
7. Шүүх Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.3, 5.5 дахь заалт, түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухай өдөр тутмын сонин болох Өнөөдөр сонины 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №026 (7841) дугаарт хэвлүүлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, 21 хоногийн дотор нэхэмжлэгчид нэхэмжлэлээ ирүүлэх хугацаа тогтоож, нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 13:30 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр товлосон.
8. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан 21 хоногийн дотор нэхэмжлэгч Д.З зээлийн гэрээний үүрэгт 448,545,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
9. Нэхэмжлэгчдийн анхны хурал 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдаж, тус хурлаас хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилуулах санал гаргаж, хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр шийдвэрлэжээ.
10. Шүүх нэхэмжлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн А.Эыг хэрэг гүйцэтгэгчээр томилон, түүнд Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар О.М ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, дүгнэлтээ хэрэг гүйцэтгэгчийг шүүхээс баталснаас хойш 20 хоногийн дотор шүүхэд ирүүлэхийг даалгасан.
12. Хэрэг гүйцэтгэгч Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийн хүрээнд зохих ажиллагааг явуулж, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №05 тоот дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэг гүйцэтгэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №05 тоот дүгнэлт нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.
Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд ... хариуцагч О.М ХХК нь нийт 3,591,091,335.20 төгрөгийн өр төлбөртэй, 2015 оноос өөрийн хөрөнгийн 38,803.23%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэж, О.М ХХК-д Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байхгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй болно гэж дүгнэж, хариуцагч О.М ХХК-ийн дампуурах болсон шалтгааныг ...О.М ХХК-ийн Өмнөговь аймаг дахь Номгон-IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх хайгуулын ....... дугаартай Тусгай зөвшөөрөл-ийг сунгуулж чадаагүйгээс Бүтээгдэхүүн хуваах гэрээ-ний дагуу 3,142,545,835.20 төгрөгийн өр төлбөрт орсон нь тус компанийн үйл ажиллагаа зогсох, төлбөрийн чадваргүй болох гол эрсдэл болсон байна. ...Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь О.М ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна гэж дүгнэж, Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс О.М ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.
13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.М ХХК нь Д.Зод 448,545,500 төгрөгийн, Ашигт малтмал, газрын тосны газарт 3,142,545,835.20 төгрөгийн өр төлбөртэй болох нь талуудын тайлбар, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, санхүүгийн тайлан зэргээр тогтоогдож байна.
Эдгээрээс Д.З нь 448,545,500 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, уг өр төлбөрүүдийг төлөөгүй байгаа талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн.
14. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, 23.1.3 дахь хэсэгт зааснаар О.М ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор О.М ХХК болон нэхэмжлэгч Д.З, хэрэг гүйцэтгэгчээс шүүхэд гаргаагүй.
15. Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу хариуцагч О.М ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
16. Нэхэмжлэгч Д.Зын хариуцагч О.М ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 448,545,500 төгрөг гаргуулах шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч О.М ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 500,000,000 төгрөгийг 8 жилийн хугацаатай, хүүгүй, газрын тосны хайгуулын Номгон 9 талбайд явуулах үйл ажиллагаатай холбоотой зардлыг санхүүжүүлэх зорилгоор зээлүүлсэн болох нь тогтоогдож байна.
Иймд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дууссан, хариуцагч О.М ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусахад 448,545,500 төгрөгийн үлдэгдэлтэй, уг төлбөрийг төлж барагдуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Нэхэмжлэгч Д.Зоос Миний зүгээс тухайн компанийг татан буулгахад татгалзахгүй бөгөөд харин компанийн нэр дээрх бүртгэлтэй хөрөнгүүдээр нэн тэргүүнд өөрийн зээлүүлсэн мөнгийг эргэн төлүүлэх саналтай байна гэсэн тайлбар гаргасан.
Иймд хариуцагч О.М ХХК-иас 448,545,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Зод олгох үндэслэлтэй.
17. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Хэрэв хариуцагч энэ хуулиар тогтоосон хугацаанд дахин хөрөнгөжүүлэх хүсэлтээ гаргаагүй, төлөвлөгөөг шүүхэд өгөөгүй буюу уг төлөвлөгөөг шүүх батлаагүй, эсхүл хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж зааснаар О.М ХХК-ийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод шилжүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
18. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг баримтлан О.М ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
3. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.М ХХК-ийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод шилжүүлсүгэй.
4. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар О.М ХХК-иас 448,545,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Зод олгосугай.
5. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан О.М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Д.Зоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,400,678 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М ХХК-иас 2,400,678 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Зод олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ