Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2024/03106

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2024/03106

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, Г ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Ч тоот хаягт оршин суух, Н.Ад холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,231,520.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гны хариуцагч Н.А 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Гтай ЗГ/3405113694 дугаарт зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан болно.

Хариуцагч Н.А нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож , зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон бөгөөд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

ЗГ/3405113694 дугаар зээлийн гэрээний үүрэгт төгрөгөөр үндсэн зээлийн төлбөр 2,225,210.52 төгрөг, үндсэн хүү 2,119,826.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,233.98 төгрөг, нийт 4,739,271.27 төгрөг. Мөн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/КР/170531123 дугаар кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 300,000 төгрөгийг зээлийн эрхтэй картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 24 хувь, бэлэн зээлийн хэрэглээнд 42 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсний 24 хувь, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай картын зээлүүдийг тус тус авсан болно. ЗГ/КР/170531123 дугаар зээлийн гэрээний үүрэгт төгрөгөөр: үндсэн зээлийн төлбөр 266,697.39 төгрөг, хүүгийн төлбөрт 574,685.19 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 465,631.43 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 185,235.62 төгрөг, нийт дүн 1,492,249.63 төгрөг, бүгд 6,231,520.9 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 114,654.34 төгрөг төлсөн төлбөрийг хамт Найдан овогт Амгалангаас гаргуулж, өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.А шүүхэд гаргасан тайлбартаа: Н.А н миний бие Г ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 6,231,520.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Гнаас картын болон цалингийн зээл авсан нь үнэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Н.Ад холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,231,520.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй байх тул хариуцагч Н.Агийн бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,231,520.9 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Г ХК нь Н.Ад холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,231,520.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч Н.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,654.34 төгрөгийн 50 хувь буюу 57,327.17 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 57,327.17 төгрөгийг, хариуцагч Н.Агаас 57,327.17 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ө И.АМАРТӨГС