Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/03118

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/03118

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, овогтХ.А /РД:6/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, Б.Д /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

НэхэмжлэгчХ.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Х.А би Б.Дд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр оффисын зориулалтаар ашиглахаар авсан байсан ч ашиглаж амжаагүй цоожтой оффист 4 сар байсан буйдан, кресло-сандал, хөргөгч зэргийг Б.Д эгчид хуваан өгөхөөр тохиролцож өгсөн. Уг тавилгыг би 3 сая төгрөгөөр авч байсан ч Б.Д эгчид 4-5 хуваагаад өгчхөөрэй гээд 2,000,000 төгрөгөөр өгөхөөр тохирсон. Гэтэл одоо болтол мөнгөө бүрэн авч чадахгүй байна. Залгахаар утас блок хийсэн, чатаар холбогдох гэхээр чат уншихгүй, хариу өгөхгүй. Үнэхээр аргаа барж байна. 2 хүнээс Б.Д эгч хаана ямар дугаартай байгаа вэ гэж асуусан, тэд мэдэхгүй бид ч гэсэн авлагатай гэсэн. Хэдэн сарын дараа чатаар холбогдоход чи намайг хүнээс асуусан байна лээ. Миний дургүй хүрээд үлдэгдэл мөнгийг чинь өгөхгүй хаяхаар шийдсэн гэж хэлсэн. Ер нь мөнгөө асуух тоолонд уурлаж, загнана. Шүүх, цагдаагаараа яв. Тэгсэн ч чи авч чадахгүй гэж бичиж байсан. 2,000,000 төгрөгөөс 2023 оны 1 дүгээр сард 300,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сард 150,000 төгрөг бэлэн, 2023 оны 5 дугаар сард 200,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сард 200,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сард 100,000 төгрөг, 2023 оны 10 сард 100,000 төгрөг, нийт 1,050,000 төгрөг өгсөн. Одоо Б.Д эгч 950,000 төгрөг өгөөгүй. Ингэж цувж орж ирсэн мөнгө надад хэцүү байсан. Одоо үлдэгдэл мөнгийг цувуулахгүйгээр бөөн гаргуулах хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:Х.Аийн нэхэмжлэлтэй, Б.Дд холбогдох иргэний хэрэгт зохигчид 950,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Б.Д 6 хувааж төлөх буюу 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 158,340 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

НэхэмжлэгчХ.А нь хариуцагч Б.Дд холбогдуулан 950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчХ.А, хариуцагч Б.Д нар 950,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Б.Д 6 хувааж төлөх буюу 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 158,340 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчХ.А дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчХ.А, хариуцагч Б.Д нар 950,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Б.Д 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 158,340 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 158,340 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтланХ.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,350 төгрөгийн 50 хувь буюу 13,675 төгрөгийг буцаан олгож, үлдэх 13,675 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 13,675 төгрөгийг хариуцагч Б.Дгээс гаргуулж, нэхэмжлэгчХ.Ат олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС