| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/02315/И |
| Дугаар | 181/ШШ2024/01753 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/01753
| 2024 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 181/ШШ2024/01753 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Е ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Д /РД:..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,159,531.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Е ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч А.Д нь Е ББСБ ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,059,910 төгрөгийг 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Гэтэл А.Д нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.
Зээлдэгч А.Д нь үндсэн зээлээс 1,065,573.76 төгрөг, зээлийн хүүд 783,453.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,972.49 төгрөг төлсөн.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч А.Дөөс үндсэн зээлийн үлдэгдэл 1,994,336.24 төгрөг, зээлийн хүүд 1,038,295.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 126,900.36 төгрөг, нийт 3,159,531.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч А.Д нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 3,159,531.69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 659,531.69 төгрөгөөр Е ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е ББСБ ХХК нь хариуцагч А.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,159,531.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч А.Д нь Е ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,159,531.69 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 659,531.69 төгрөгөөр нэхэмжлэгч Е ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Зохигчид ийнхүү эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, А.Дд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Е ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Дд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,159,531.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч А.Д нь Е ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,159,531.69 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 659,531.69 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, А.Дд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Е ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,603 төгрөгөөс 32,802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 32,801 төгрөгийг, хариуцагч А.Дөөс 32,802 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Е ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ