Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/03164

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/03164

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах, Б ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Э.С /РД:-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,236,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.С нь 2024/01/26-ны өдөр тус компанитай Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулж 4,799,900 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2,9 хувийн хүүтэй авсан. Түрээслэгч нь сар бүрийн 20-ны өдөр үндсэн дүн, хүүний төлөлтийг төлөх байсан боловч өнгөрсөн 2024/01/26-ний өдрөөс гэрээний хавсралтад заасан графикийн дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй болно. Э.С нь Санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээ авах үедээ Төрийн банканд захирлын жолооч албан тушаалтай байсан ба зээл авснаас хойш 2 удаагийн төлөлт хийгээд төлөлт дахин хийгээгүй ба ажлаасаа гарсан гэх мөн удаа, дараа шаардсан боловч үл тоосоор байна. 2024/06/24-ний өдрийн байдлаар Э.С үндсэн дүнгийн үлдэгдэл 4,635,229 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 547,998 төгрөг, гэрээний алданги 53,324 төгрөг, нийт 5,220,599 төгрөгийг төлөх үндэслэлтэй байгаа болно. Иймд иргэн Э.С Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний үүргийн биелэлтэд төгрөгийг 5,236,551 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Сэд холбогдох Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 5,236,551 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид дараах байдлаар эвлэрч, сайн дурын үндсэн дээр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Хариуцагч Э.С нь 5,236,551 төгрөгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,309,138 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1,309,138 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,309,138 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1,309,138 төгрөгөөр төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Э.Сэд холбогдуулан Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,236,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, хариуцагч Э.С нар 5,236,551 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 4 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,309,138 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1,309,138 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,309,138 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1,309,138 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, хариуцагч Э.С нар 5,236,551 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 4 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,309,138 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1,309,138 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,309,138 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1,309,138 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,735 төгрөгийн 50 хувь буюу 49,367.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 49,367.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 49,367.5 төгрөгийг хариуцагч Э.Сээс гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС