Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 00138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                           Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                         Н.Дүүрэнжаргал

             Шүүгдэгч                                                     С.У

                   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.У холбогдох 1732000000028 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт С.У, РД: М3

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч С.У нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Төмөр замын эмнэлэгийн хашаанд 2017 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Ж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.У мэдүүлэхдээ: ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 550000 төгрөгийн хохирол төлсөн байгаа, маргааш нэмж 600000 төгрөгийг төлөхөөр нотариатаар орж гэрээ байгуулсан байгаа гэв. 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Ж мэдүүлэхдээ: ...2017 оны 08 дугаар сарын 24-ний орой “Буд” дэлгүүрийн тэнд явж байтал араас 4 морьтой залуу ирсэн тэдэн дунд Х хочтой С.У явж байсан, тэгээд таараад юм яриад зогссон чинь тамхи татах уу гээд надад улаан шонхор өгөхөөр нь би надад тамхи байгаа би өөрийнхөө тамхийг татчихья гэсэн тэгсэн С.У гэнэт уурлаад чи улаан шонхор татахаа больчихсон тийм том болчихсон юм уу хоёулаа үзчихье гээд байхаар нь би үгүй ээ би хүн амьтантай маргалдаж зодолдмооргүй байна маргааш ажилтай гэсэн чинь 2-лаа ярьчихье гээд байхаар нь цг Төмөр замын эмнэлэгийн хашаа руу орсон чинь С.У өврөөсөө том савтай пиво гаргаад ирэхээр нь би уухгүй сая уучихсан одоо болсон гэсэн чинь бас уурлаад ..С.У босч ирээд намайг заамдаж аваад цохьсон, дахиад цохих гэхээр нь би бултсан тэгсэн хөмрөөд унагаасан, тэгээд босох гэсэн чинь С.У миний нүүрлүү өшиглөсөн тэгээд босоод ирсэн чинь С.У цуг явж байсан залуу салгах гээд намайг татсан тэгэхэд би уначихсан дээрээс У намайг нэг юмаар цохьчихсон юугаар гэдгийг нь би мэдээгүй дараа нь надруу утсаар яриад чи хашаа мөргөчихсөн ш дээ гээд байсан....”гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.З мэдүүлэхдээ: ...Б.Ж тэр хоёр маргалдаад босоод ирсэн Б.Ж нь С.У цохихоор гар далаагаад онохгүй байсан. С.У онож цохь, онож цохь гээд байсан тэгсэн нэг мэдсэн Б.Ж духнаас цус гарч байсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 11-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Б мэдүүлэхдээ: ...Төмөр замын эмнэлэгийн хашааруу орсон С.У нэг пиво байгаа гээд тэрийгээ задлаад ууж байсан би бие засах гээд цаашаа явчихаад ирсэн чинь Б.Ж явган суучихсан толгойноос нь цус гарч байсан тэгэхээр нь би юу болов гэсэн чинь С.У маргалдаад ийм болчихлоо гээд гэрлүүгээ утсаар яриад байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-р хуудас/

Шинжээчийн  дүгнэлт №184 “...Ж биед духны зүүн дээд хэсэг, уруулын дотор талд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух зулай, дээд урууланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 14-р хуудас/

Шүүгдэгч С.У хувийн байдлыг тогтоосон баримт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 36- хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 39-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:        

           

            Шүүгдэгч С.У нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Төмөр замын эмнэлэгийн хашаанд 2017 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Жаргалсайхантай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

             Хохирогч Б.Ж биед духны зүүн дээд хэсэг, уруулын дотор талд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух зулай, дээд урууланд зөөлөн эдийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч С.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх хүсэлт гаргасан тул, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, С.У өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

      

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг  тус, тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Шүүгдэгч Боржигон овогт С.У хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт С. У дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгосугай.   

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.У  нь  торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 03 сарын хугацаанд  хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж энэ хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй. 

        4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлйин 497.1,510 дугаар зүйлйин 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 600000 төгрөгийг шүүгдэгч С.У гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг  тоотод оршин суух хохирогч Б.Ж /МЗ/ олгосугай.

         5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

6. С.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ