Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/01771

 

 

 

 

 

 

 

 

2024 05 01 181/ШШ2024/01771

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У.У /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Х.М ХХК /РД:......./,

 

Хариуцагч: Т ХК /РД:............/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн ............ 403 тоот 87.6 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 тоот 60.4 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох,

Т ХК болон Х.М ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449, 19/01 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.4-т заасан 403 дугаартай 87.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан 404 дугаартай 60.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Сүхбаатар дүүргийн ........ 403 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220000000000 дугаарт бүртгэлтэй, 87.6 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, 60.4 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг иргэн У.Уийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг Т ХК болон Х.М ХХК нарт даалгах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн ............ 403 тоот хаягт байрлах, 86.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 404 тоот хаягт байрлах, 60.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг У.Уийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Т,

Хариуцагч Х.М ХХК-ийн төлөөлөгч: Л.Г, Г.Д,

Хариуцагч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б, Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.У хариуцагч Х.М ХХК, Т ХК нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн ............ 403 тоот 87.6 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 тоот 60.4 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох,

Т ХК болон Х.М ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449, 19/01 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.4-т заасан 403 дугаартай 87.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан 404 дугаартай 60.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Сүхбаатар дүүргийн ........ 403 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220000000000 дугаарт бүртгэлтэй, 87.6 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, 60.4 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг иргэн У.Уийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг Т ХК болон Х.М ХХК нарт даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. У.У нь Х.М ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №ТТ1-08 тоот Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр тус барилгын .......... 87.6 м.кв талбайтай оффисын байрыг захиалан бариулахаар тохиролцсон юм.

Гэрээгээр оффисын байрны 1 м.кв-ийн үнийг 2,900 ам.доллар, гэрээний нийт үнийг 254,040 ам.доллар байхаар тогтоож, төлбөрийг дараах байдлаар бүрэн төлсөн болно.

Х.М ХХК нь төлбөр төлсөн өдрийн өмнөх өдрийн Монгол банкны хаалтын ханшаар тооцож, төлбөрийг хүлээн авч, кассын орлогын баримтуудыг хүлээлгэн өгдөг байсан.

Төлбөр төлсөн огноо

Төлбөр төлсөн дүн

/ам.доллароор/

Ханш

Төлсөн дүн /төгрөгөөр/

2013.12.05

70,000

1732.78

121,294,000

2013.12.05

100,000

1732.78

173,278,000

2014.03.23

30,071

1775.80

53,400,000

2014.11.12

30,000

1873.54

56,206,000

2015.01.23

20,572

1944.43

40,000,000

2015.03.09

3,398

1985.51

6,746,763

Нийт

254,041

-

450,924,763

 

1.3. Нэхэмжлэгч У.У Х.М ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр №ТТ1-20 тоот Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулж, мөн барилгын ....... 60.4 м.кв талбай бүхий оффисын байрыг захиалан бариулахаар тохиролцсон.

Улмаар гэрээний хавсралт №1-д зааснаар оффисын байрны 1 м.кв-ийн үнийг 2,900 ам.доллар, нийт үнийг 175,160 ам.доллар байхаар тус тус тохиролцож, төлбөрийг дараах байдлаар бэлнээр төлж барагдуулсан. Үүнд:

 

Төлбөр төлсөн огноо

Төлсөн дүн

/ам.доллар хөрвүүлбэл/

Төлсөн дүн

/төгрөгөөр/

2015.11.15

10,000

20,000,000

2015.12.15

20,000

40,000,000

2016.04.09

20,000

40,000,000

2017.07.31

17,000

40,000,000

2017.08.14

20,000

48,800,000

2018.07.24

88,160

217,159,239

Нийт

175,160

405,959,239

 

Дээрх №ТТ1-20 тоот гэрээний дагуу захиалагчийн зүгээс төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг тодорхойлж, Х.М ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр №01/11 тоот тодорхойлолтыг гаргаж өгсөн.

 

1.3. Иргэн У.У нь Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 4 давхрын 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөг захиалгаар бариулахаар Х.М ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр №ТТ1-21 тоот Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулсан.

Уг гэрээний 2.1-т зааснаар 4 м.кв агуулахын талбайн төлбөрийг 9,927,550 төгрөгөөр тохиролцсон ба гэрээний 2.3-т заасны дагуу төлбөрийг 5,000 ам.доллар байхаар тооцож, гэрээ байгуулсан өдөр буюу 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлсөн болно.

Ингээд 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 87.6 м.кв талбай бүхий оффисын байр болон агуулахын зориулалттай өрөөний төлбөрийг бүрэн төлж дууссан тул Х.М ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан.

Ийнхүү нэхэмжлэгч У.У нь Х.М ХХК-тай байгуулсан №ТТ1-08, №ТТ1-20, №ТТ1-21 тоот гэрээнүүдээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн боловч Х.М ХХК нь гэрээ тус бүрийн 6.6-д заасан захиалагч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд оффисын байрыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон материалыг гаргаж өгөх ба өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлэхгүй шалтаг, шалтгаан тоочсоор өнөөдрийг хүрлээ.

Х.М ХХК нь нэхэмжлэгчийн захиалсан 87.6 м.кв талбайтай оффисын байр, 60.4 м.кв талбайтай оффисын байр болон 4 м.кв талбайтай агуулахын өрөөг 2018 оны 7 дугаар сард нэхэмжлэгч У.Уийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгч, хууль ёсны өмчлөгч болохыг зөвшөөрч Батламж олгосон хэдий ч эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаагаас шалтгаалж нэхэмжлэгч өмчлөх эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж чадахгүй хохирсоор байна.

Иймд Сүхбаатар дүүргийн ............ 403 тоот 87.6 м.кв талбайтай оффисын зориулалттай байр, 404 тоот 60.4 м.кв талбайтай оффисын зориулалтай байр болон 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөний хууль ёсны өмчлөгчөөр иргэн У.Уийг тогтоож өгнө үү.

 

1.4. Ийнхүү уг үл хөдлөх эд хөрөнгүүд нь анхнаасаа иргэн У.Уийн захиалга, хөрөнгө оруулалтаар бий болсон атал Х.М ХХК нь түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрсдийнх нь өмч хөрөнгө мэт компанийнхаа нэр дээр бүртгүүлжээ.

Улмаар Т ХХК болон Х.М ХХК нар нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулан иргэн У.Уийн хөрөнгөөр бий болсон Сүхбаатар дүүргийн .......... 403 тоот хаягт байрлалтай, 87.6 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн барилгын 404 тоот хаягт байрлалтай, 60.4 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Т ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн байна.

Гэтэл дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь Т ХХК-ийн барьцаанд байгаагүй, А.Г ХХК-ийн зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх үед аль хэдийн ашиглалтад орсон, иргэн У.У төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, өөрийн өмчлөлийн хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж байсан атал Т ХХК нь өөр бусад этгээдэд худалдагдсан хөрөнгө болохыг мэдсээр байж иргэн У.Ут мэдэгдэлгүйгээр хууль бусаар өмчлөлдөө шилжүүлж авсан.

Х.М ХХК нь иргэн У.Уийн өмнө хууль болон гэрээгээр хүлээсэн оффисын байрнуудыг захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч нь У.У болохыг бүрэн хүлээн зөвшөөрдөг ба Т ХХК-ийн шаардлагаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдын өр төлбөрт тооцон банкны өмчлөлд шилжүүлж өгсөн болохоо шүүхэд тайлбарладаг.

Иргэн У.У нь Т ХХК-ийн өмнө зээлийн төлбөр төлөх, эсхүл Х.М ХХК, А.Г ХХК-ийн өмнөөс өөрийн өмч хөрөнгөөрөө эдгээр компанийн өр төлбөрийг хариуцах хууль, гэрээгээр хүлээсэн үүрэггүй, банк болон компанийн хооронд үүссэн зээлийн харилцаанд огт хамааралгүй этгээд байхад Х.М ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг зөрчиж, өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан захиран зарцуулсан, харин Т ХХК нь эдгээр нөхцөл байдлыг мэдсээр атлаа гуравдагч этгээдийн өмчлөх эрхэд ноцтойгоор халдсанд гомдолтой байна.

Үүнээс гадна Т ХХК болон Х.М ХХК нар нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2014/828 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-аар барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авч, захиалагч иргэд, хуулийн этгээдүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэг талаас зээлийн төлбөрт тооцон шилжүүлж, нөгөө талаас зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлж авч байгаа атлаа 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.8-д Энэхүү хөрөнгүүд нь гуравдагч этгээдэд худалдагдаагүй, барьцаалагдаагүй байна гэж заасан байгаа нь хүртэл хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан болохыг илтгэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн ............ 403 тоот 87.6 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 тоот 60.4 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөний хууль ёсны өмчлөгчөөр У.Уийг тогтоож,

Т ХК болон Х.М ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449, 19/01 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.4-т заасан 403 дугаартай 87.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан 404 дугаартай 60.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Сүхбаатар дүүргийн ........... 403 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220000000000 дугаарт бүртгэлтэй, 87.6 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, 60.4 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг иргэн У.Уийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг Т ХК болон Х.М ХХК нарт даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Х.М ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн У.У нь Х.М ХХК-тай дараах гэрээнүүдийг байгуулж, Твин Тауэр-1 барилгаас дор дурдсан 3 үл хөдлөх эд хөрөнгийг захиалсан. Үүнд:

2.1. 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №ТТ1-08 тоот Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулан Твин Тауэр-1 барилгын ......... 403 тоот 87.6 м.кв талбайтай оффисын байрыг,

2.2. 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр №ТТ1-20 тоот Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулан Твин Тауэр-1 барилгын 4 дүгээр давхарт 404 тоотод байрлах 60.4 м.кв талбайтай оффисын байрыг,

2.3. 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр №ТТ1-21 тоот Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулан Твин Тауэр-1 барилгын 4 дүгээр давхарт 4 м.кв талбайтай агуулахыг тус тус захиалсан.

Иргэн У.У нь Твин Тауэр-1 барилгын 403 тоотод байрлах оффисын байр болон агуулахын төлбөрийг 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, 404 тоотод байрлах оффисын байрны төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бүрэн төлж дуусгасан тул эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь У.У гэдэгтэй маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ манай компанийн хамаарал бүхий А.Г ХХК нь Твин Тауэр оффис, үйлчилгээний барилгыг барьж гүйцэтгэхийн тулд Ттай 2016 онд Зээлийн гэрээ-г байгуулж хөрөнгийг барьцаалсан ба гэрээ байгуулснаас хойш зээлийн төлбөрөө хугацаанд нь бүрэн хэмжээгээр төлж чадахгүй санхүүгийн хүндрэлд орсон.

Ингээд банкны шаардлагаар Тны барьцаанд тавьсан хөрөнгүүдээсээ зээлийн өр төлбөрт банкны өмчлөлд шилжүүлэхээс аргагүй нөхцөл байдалд хүрсэн тул Твин Тауэр-1 барилгын 201, 302, 402, 403, 405, 502, 604, 602, 804, 901, 904 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг өөрсдийн компанийн нэр дээр бүртгүүлж, улсын бүртгэлийн газраас Ү-220 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон болно.

Улмаар 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 02а/449 дугаартай Эгүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-г Ттай байгуулан дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг болон өөрсдийн өмчлөлийн мөн тус барилгын 1002 тоот хаягт байрлах оффисын байрыг нийтдээ 8,290,404,000 төгрөгт тооцон банкны өмчлөлд шилжүүлж, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө эргүүлэн худалдаж авахаар тохиролцсон юм.

Гэтэл энэ хугацаанд мөн л санхүүгийн хүндрэлээс гарч чадахгүй байсаар захиалагч нарын өмчлөлд шилжүүлэх ёстой байсан боловч зээлийн төлбөрт тооцон Тны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө эргүүлэн худалдаж авахаар тохиролцсон юм.

Гэтэл энэ хугацаанд мөн л санхүүгийн хүндрэлээс гарч чадахгүй байсаар захиалагч нарын өмчлөлд шилжүүлэх ёстой байсан боловч зээлийн төлбөрт тооцон Тны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг эргүүлэн худалдаж авч чадахгүй өнөөдрийг хүрээд байна.

Нэхэмжлэгч У.Уийн хувьд дээрх гэрээнүүдийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул оффисын байруудыг хуульд заасны дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй этгээд юм.

Иймд манай Х.М ХХК-ийн хувьд нэхэмжлэгч У.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Т ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр А.Г ХХК-тай 341801629938 тоот зээлийн гэрээ байгуулж, 30 тэрбум төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгосон.

А.Г ХХК, Х.М ХХК, Т нь 2019 онд тодорхой хөрөнгүүдийг Тны өмчлөлд шилжүүлж, зээлийн төлбөрөөс хорогдуулахаар харилцан тохиролцож, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 02а/449 тоот Эгүүлэн худалдан, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Сөүл гудамж, 10/1 байр, 403 тоот 87.6 м.кв талбай, 404 тоот 60.4 м.кв талбайн өмчлөх эрхийг Танд шилжүүлж, А.Г ХХК, түүнийг хамаарал бүхий этгээдийн зээлээс 8,290,404,000 төгрөгийг хорогдуулсан.

Өнгөрсөн хугацаанд А.Г ХХК болон Х.М ХХК нараас маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг банкнаас шилжүүлэн аваагүй, хөрөнгө банкны өмчлөлд байна.

2016 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд А.Г ХХК, Х.М ХХК нараас Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүл гудамж, 10/1 байр, 403 тоот 87.6 м.кв талбай /Ү-220000000000/, 404 тоот 60.4 м.кв /Ү-22/ талбай нь бусдын захиалгаар баригдсан, бусдад худалдаалагдсан талаар банканд мэдээлэл өгч байгаагүй бөгөөд тус хөрөнгүүдийн өмчлөгчөөр Х.М ХХК бүртгэлтэй байсан болно.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Эрхийн бүртгэл нь үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэлд өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж заасны дагуу Тны нэр дээр тухайн өмчлөх эрхийн гэрчилгээ, эргүүлэн худалдах худалдах авах нөхцөлтэй гэрээний дагуу шилжсэн байгаа. Т маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн бөгөөд тухайн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой тухайн үед шилжүүлж авахад маргаан үүсээгүй, өмчлөх эрхийн бүртгэл үнэн зөв болох нь улсын бүртгэлийн байгууллагаас олгосон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдоно.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт Барьж дуусаагүй барилгын эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд нь захиалагчийн урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно гэж заасан байгаа. Нэхэмжлэгч нь энэ эрхийг хэрэгжүүлээгүй. Хэрвээ энэ орон сууцны өмчлөгч, захиалгын гэрээ хийсэн гэж үзэж байгаа бол тухайн үед эд хөрөнгийн улсын бүртгэлд энэ эрхийг хэрэгжүүлээд тэмдэглэл хийлгэсэн бол Т тухайн үед маргаан бүхий орон сууц байна гэдгийг мэдэх боломжтой байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Хариуцагч Т ХК нэхэмжлэгч У.Ут холбогдуулан Сүхбаатар дүүргийн ........ 403 тоот хаягт байрлах, 86.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 404 тоот хаягт байрлах, 60.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг У.Уийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Т ХХК болон А.Г ХХК нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 341801629938 тоот Зээлийн гэрээ, 341801629938 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ....... 403 тоот хаягт байрлах, 87.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү-220000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлах, 60.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.

Зээлдэгч А.Г ХХК нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Т, Х.М ХХК, А.Г ХХК нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 02а/449 тоот Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдсан.

Тус гэрээгээр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .......... 403 тоот хаягт байрлах, 87.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү-220000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлах, 60.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх Тны нэр дээр шилжиж, өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар хүлээн авсны дараа банкны өмчлөх бусад хөрөнгөд 532,800,000 төгрөгөөр шилжүүлэх, тус шилжүүлсэн дүнгээр А.Г ХХК болон Хөрөнгө шилжүүлэгч төслийг нь дэмждэг хамаарал бүхий этгээд нарын зээлийн үлдэгдлээс хорогдуулахаар тохиролцсон.

Тус гэрээний 4.10 дахь хэсэгт Хөрөнгийг шилжүүлснээс хойш 1 жилийн хугацаанд өөрийн борлуулалтын болон бусад орлогоор тэргүүн ээлжинд банканд шилжүүлсэн хөрөнгийг буцаан авах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд А.Г ХХК нь тус үүргээ биелүүлээгүй болно.

Иймд гэрээний 2.7-д ...гэрээний 2.5.2-т заасан хугацаа дууссаны дараа буцаан худалдаж аваагүй хөрөнгүүдийг худалдан борлуулах эсэх болон худалдан борлуулах үнийг банк бие даан шийдвэрлэнэ, 6.4-т Банк нь үл хөдлөх эд хөрөнгө шилжин ирсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдийн худалдан борлуулах үнийг бие даан тогтоож худалдан борлуулах эрхтэй, 6.5-д Гэрээний 2.5.2-т заасан хугацаа дууссан тохиолдолд банк хөрөнгийн өмчлөлийн эрхээ бүрэн хэрэгжүүлэх эрхтэй гэж тус тус заасны дагуу Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, 10/1 байрны 403, 404 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд нь Тны өмчлөлд шилжсэн болно.

Мөн Х.М ХХК болон У.У нар нь 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ТТ1-08 тоот Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх боловч тухайн гэрээнд Х.М ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Б.Б гэж баталгаажуулсан байна.

Гэвч хавтаст хэрэгт авагдсан Х.М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Бг гүйцэтгэх захирлаар томилсон тухай тэмдэглэл байхгүй, Б.Б нь Х.М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна, 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус заасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарагдахаар байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу Т ХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ..... 403 тоот хаягт байрлах 87.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- 220000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 404 тоот хаягт байрлах 60.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг У.Уийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Т ХХК болон А.Г ХХК нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүсэхээс өмнө иргэн У.У нь Х.М ХХК-тай гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиалсан. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын бүртгэлд 10/1 дугаартай Твин тауэр барилга буюу 30%-ийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгаар бүртгэгдсэн байсан.

Х.М ХХК, У.У нарын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ТТ1-08 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ.

Улмаар барилга баригдаж 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2014, 8528 дугаартай актаар барилгыг байнгын ашиглалтад хүлээж авсан.

Ингээд барилгыг ашиглалтад хүлээж авснаас хойш буюу 2015 онд У.У Х.М ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр №ТТ1-20 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Үүнийг талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иймд Х.М ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт зааснаар 403 тоот хаягт байрлах 87.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар 404 тоот хаягт байрлах 60.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Х.М ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барилгын нэгж талбайн хэмжээ буюу 7734,1 метр квадрат талбайн барилгын өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-222 дугаарт бүртгүүлж, гэрчилгээ авсан байдаг. Гэрчилгээгээ аваад 2016 оны 5 дугаар сарын 18-ны бүртгэлдээ өөрчлөлт оруулж, салгаж гэрчилгээ авсан.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд дээр өөрчлөлт оруулсан үйл баримтуудыг харахаар Х.М ХХК-ийн хувьд 403, 404 тоот хаягийн өмчлөгчөөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үргэлжилж байх хугацаанд огт бүртгэгдээгүй. Тэгэхээр Х.М ХХК нь Т ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 02а/449, 19/01 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулахаас нэг өдрийн өмнө маргаан бүхий 403, 404 тоот хаягт байрлах хөрөнгөө гэрчилгээн дээр нэмж тусгуулъя гэдэг хүсэл зоригийг илэрхийлсэн.

Дээрх хугацаанаас өмнө байгуулагдсан гэрээнүүдэд иргэн У.Уийн захиалсан, худалдан авсан 403, 404 тоот хаягт байрлах хөрөнгүүд огт тусгагдаагүй. Иймд Т ХХК болон Х.М ХХК нар нь бусдын өмч хөрөнгө гэдгийг мэдсээр байж халдсан үйлдэл гаргасан.

Тны хувьд өөрсдийгөө А.Г ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулаад 403, 404 тоот хаягт байрлах хөрөнгүүдийг бид барьцаалсан юм. Гэтэл зээлдэгч А.Г компани гэрээний үүргээ биелүүлээгүй учраас бид нар 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг байгуулж, барьцаа хөрөнгүүдийг зээлийнхээ төлбөрт шилжүүлж авсан хууль ёсны өмчлөгч гэж тайлбарлаж байгаа боловч дээрх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэнэ.

Тодруулбал, 2 дугаар хавтаст хэргийн 38 дахь талд Х.М ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрт А.Г ХХК-ийн Ттай 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээнд барьцаалахыг зөвшөөрсөн үл хөдлөх хөрөнгүүдийн талаар тусгагдсан. Энэ шийдвэрт иргэн У.Уийн өмчлөлд хамаарах 403, 404 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд тусгагдаагүй байдаг.

Хоёрдугаарт, Т ХХК болон А.Г ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд мөн 403, 404 тоот дахь үл хөдлөх эд хөрөнгүүд барьцаалагдаагүй.

Иймд 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдах хүртэлх хугацаанд 403, 404 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд Х.М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдээгүй, Т ХХК-ийн барьцаанд барьцаалагдаагүй байсан.

Ийм учраас хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүргээ зөрчсөн үйлдэл гаргаж байна гэж үзэж байна.

Иймд Т ХХК-ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хамгаалагдах боломжгүй учраас нэхэмжлэгч У.Уийн хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр худалдан авч 2015, 2017 оноос хойш эзэмшиж, ашиглаад явж байгаа энэ хөрөнгүүдийг, өр төлбөртөө тооцож шилжүүлж авсан нь Иргэний хуулийн 56 дугаар 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Банк нь зөвхөн Банкны тухай хуульд заасан үйл ажиллагааг явуулдаг. Банкны тухай хуульд зааснаас бусад хориглосон үйл ажиллагааг явуулахгүй. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд банкны эрхлэх үйл ажиллагааг заасан бөгөөд 7 дугаар зүйлийн 7.1-т Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй. гэж заасан.

Өөрөөр хэлбэл, түр өөрийнхөө өмчлөлд авч бүртгэж байгаад зээлийн төлбөрийг барагдуулахаар бусдад худалдаж болно. Үүнийг хориглосон үйл ажиллагаанд тооцож байгаа. Гэтэл манай энэ кейс дээр Т зүгээр л энэ эд хөрөнгийг худалдаад авчхаж байгаа.

Хариуцагч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг манай барьцаа хөрөнгө байсан гэж тайлбарлаж байгаа боловч 403, 404 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг Т ХХК-ийн барьцаанд байсан гэх нэг ширхэг баримт хавтаст хэрэгт байхгүй.

Тэгэхээр Т ХХК барьцаанд байхгүй хөрөнгийг эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Банкны барьцаа хөрөнгө биш л бол Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар шууд хориглож байгаа. Т 403, 404 тоотыг барьцаа хөрөнгө биш байсан гэдгийг мэдэж байсныг нотлох нэг гол баримт бол нэгдүгээр хавтаст хэргийн 161 дүгээр талд авагдсан Тны захирал Гантөрийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт лавлагаа гаргуулахаар хандсан албан бичиг юм. Уг албан бичигт Тны нэр дээр бүртгэлтэй, хавсралтад дурдсан үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан бүртгэл байгаа эсэх талаар лавлагаа гаргаж өгнө үү гэж дурдсан. Тэр лавлагаан дээр 403, 404 тоот бүгд орсон. Тны барьцаа хөрөнгөд бүртгэлгүй гэдэг нь ойлгомжтой.

Барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах бол хуулиар хориглоогүй үйл ажиллагаа. Гэтэл 2015 онд худалдаад авчихсан, аль хэзээний дотор нь үйл ажиллагаа явуулаад байж байгаа иргэний үл хөдлөх эд хөрөнгийг зүгээр л банк авчхаж байгаа нь үндэслэлтэй хөрөнгөжиж байгаа эсэх асуудал яригдана. Хоёрдугаарт, хуулиар хориглосон хэм хэмжээг шууд зөрчиж байгаа. Гуравдугаарт, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зээлийн үүргийн гүйцэтгэл, барьцаалах эд хөрөнгийн тодорхойлолтод заачихсан байгаа барьцаа хөрөнгүүдийг газар дээр нь, хөрөнгийнхөө үнэлгээчинтэй очоод нэг бүрчлэн үзээд үнийн дүнг тусгаад, тэгээд үүнийг барьцаалаад, барьцаалсан эд хөрөнгөө шалгасан баримт нь дээрх тодорхойлолтуудаа үндэслээд үнэ чанар зэргийг бичнэ. Гэтэл хариуцагч Т ХК нэг ч удаа тийм шалгалт хийгээгүй. Тэгээд худалдах худалдах авах гэрээнд үл хөдлөх хөрөнгийг хавчуулж явуулсаар байгаад, хөрөнгийг нь авчихсан. Энэ үндэслэлээр 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1901 дугаартай Эргүүлэн худалдах, худалдах авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ хууль зөрчсөн.

Иймд хүчин төгөлдөр бус нэмэлт гэрээний үндсэн дээр шилжүүлээд авч байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, өмчлөх эрх нь хуулийн дагуу шилжээгүй байхад чөлөөлөх тухай шаардах эрх байхгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна. Харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

6. Нотлох баримтууд:

6.1. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар:

- улсын тэмдэгтийн хураамжид 4,492,008 төгрөг төлсөн баримт,

- М.Энхжинд олгосон итгэмжлэл,

- У.У, Х.М ХХК нарын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ТТ1-08, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №ТТ1-21, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №ТТ1-20 дугаартай гэрээний хуулбар,

- №ТТ1-8 тоот гэрээний төлбөр төлөлтийн нөхцөл, захиалагчийн тооцоо,

- Алтай констракшн ХХК-ийн 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудын кассын орлогын ордер,

- Х.М ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/11 дугаартай тодорхойлолт,

- Х.М ХХК-иас нэхэмжлэгч У.Ут олгосон батламж,

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

- Ар үр алтай ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/34 тоот албан бичгийг ирүүлсэн.

 

6.2. Хариуцагч Х.М ХХК-иас шүүхэд нотлох баримтаар:

- Х.М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

- Хариу тайлбар,

- Т ХК, Х.М ХХК нарын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан №02а/449 №19101 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ,

- Итгэмжлэл ирүүлсэн.

 

6.3. Хариуцагч Т ХК-иас шүүхэд нотлох баримтаар:

- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

- О.Б, Ч.Р, Л.Б нарт олгосон итгэмжлэл,

- Т ХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар ирүүлсэн.

 

6.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас маргаан бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэгдсэн талаарх лавлагаа, улсын бүртгэлийн Ү-220000000000, Ү-22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар, улсын бүртгэлийн Ү-220 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч У.У Х.М ХХК-тай гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Твин тауэр 1 барилгын 403 тоот хаягт байрлах 87,6 м.кв, 404 тоот хаягт байрлах 60,4 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөг захиалж, төлбөрийг бүрэн төлж, эзэмшиж ашиглаж байна.

Гэтэл Х.М ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүргээ биелүүлэлгүй, Т ХК-тай 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулан 403, 404 тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Т ХК, Х.М ХХК нарын байгуулсан Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ -ний 2.4.4, 2.4.5 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах тул Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Твин тауэр 1 барилгын 403, 404 тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 дүгээр давхрын 4 м.кв агуулахын зориулалттай өрөөний өмчлөгчөөр тогтоолгож, 403, 404 тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг У.Уийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг Т ХК, Х.М ХХК нарт даалгуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч Х.М ХХК-ийн нэхэмжлэгч У.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

4. Хариуцагч Т ХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Т ХК нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Твин тауэр 1 барилгын 403 тоот хаягт байрлах 87,6 м.кв, 404 тоот хаягт байрлах 60,4 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу бүртгүүлж, өмчлөлдөө шилжүүлэн авсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж авах үед өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан үүсээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө тоотоор тусгагдаагүй ч бүхэлдээ Т ХК-ийн барьцаанд байсан. Нэхэмжлэгч У.У дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч У.Уийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

5. Хариуцагч Т ХК сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Х.М ХХК, У.У нарын байгуулсан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-нд Х.М ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Б.Б гэж баталгаажуулсан. Гэвч хавтаст хэрэгт авагдсан Х.М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Бг гүйцэтгэх захирлаар томилсон тухай тэмдэглэл байхгүй, Б.Б нь Х.М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй тул дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

Т ХК нь Сүхбаатар дүүрэг, .......... 403 тоот хаягт байрлах, 87.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү-220000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлах, 60.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч У.Уийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

6. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Т ХК болон А.Г ХХК нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүсэхээс өмнө иргэн У.У нь Х.М ХХК-тай гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиалсан. 403, 404 тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Т ХК-ийн барьцаанд байгаагүй. Т ХК өөрийн барьцаанд байгаагүй үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлийн хөрөнгө болохыг мэдсээр байж, өмчлөлдөө шилжүүлж авч байгаа нь хууль бус, уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

Хариуцагч Т ХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хуулийн дагуу олж аваагүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар шаардах эрхгүй гэж маргав.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.1. Нэхэмжлэгч У.У нь Х.М ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №ТТ1-08 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.М ХХК нь Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 4 дүгээр давхрын 87,6 м.кв хэмжээ бүхий оффисын байрыг 2014 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх, У.У нь 254,040 ам доллар төлөхөөр,

2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр №ТТ1-20 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.М ХХК нь Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 4 дүгээр давхрын 60,4 м.кв хэмжээ бүхий оффисын байрыг 2015 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх, У.У нь 175,160 ам доллар төлөхөөр,

2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр №ТТ1-21 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.М ХХК нь Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 4 дүгээр давхрын 4 м.кв хэмжээ бүхий агуулахын зориулалттай өрөөг 2015 оны 1 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгөх, У.У нь 9,927,550 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /1 хх-ийн 8-21 дүгээр хуудас/

 

7.2. Шүүх Х.М ХХК, У.У нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.

 

7.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс Х.М ХХК, У.У нарын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ТТ1-08 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна гэж тодорхойлсон.

 

Гэвч ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ирээдүйд бий болох эд хөрөнгө нь захиалагчийн хүсэл зоригийн дагуу бий болдог буюу захиалагч тухайн эд хөрөнгийн хэлбэр хэмжээ, шинж чанарыг тодорхойлдог. Талуудын хооронд байгуулагдсан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-ний агуулгаас үзэхэд барилгын зураг төсөл, зохион байгуулалт, хэмжээ, бүтээц зэргийг хариуцагч тодорхойлсон буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарч байх тул ажил гүйцэтгэх гэрээнээс илүүтэйгээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ирээдүйд бий болох эд хөрөнгийг худалдан авсан гэж үзэхээр байна.

 

7.4. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана. гэж, 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж тус тус заасан.

Х.М ХХК, У.У нарын байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №ТТ1-08 тоот, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №ТТ1-20, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №ТТ1-21 тоот Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-нд Х.М ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Б.Б гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ.

 

Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.-т Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. гэж заасан.

 

Х.М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Б бүртгүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч, Х.М ХХК-иас нэхэмжлэгч У.Уийг төлбөр төлснийг баталгаажуулж Батламж олгосон, гэрээний зүйл болох 403, 404 тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх тул Х.М ХХК, У.У нарын байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №ТТ1-08 тоот, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №ТТ1-20, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №ТТ1-21 тоот Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр учир, гэрээний үүргийг талууд биелүүлэх үүрэгтэй.

 

7.5. Нэхэмжлэгч У.У нь 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №ТТ1-08, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр №ТТ1-20, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр №ТТ1-21 дугаартай гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан Захиалагчийн тооцоо, Алтай констракшн ХХК-ийн кассын орлогын ордер, Х.М ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/11 тоот тодорхойлолт, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр олгосон Батламж-аар тогтоогдож байна. /1 хх-ийн 22-30 дугаар хуудас/

 

Хариуцагч Х.М ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөх эрхийг шилжүүлэх худалдагчийн үүргийг хангуулах буюу гэрээний хэлбэрийг хуульд заасан дээрх шаардлагад нийцүүлснээр үүргийг хангуулах агуулгатай байна.

 

8. Хариуцагч Х.М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч У.Утэй байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр №ТТ1-21 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-ний Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 4 дүгээр давхрын 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөний өмчлөгч нэхэмжлэгч У.У болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Иймд нэхэмжлэгч У.Уийг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 4 дүгээр давхрын 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөний өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна.

 

9. Т ХХК, Х.М ХХК нар нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр №02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.М ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, 10/1 дугаартай Ү-220 улсын бүртгэлийн дугаартай Твин тауэр 1 барилгын 201, 302, 402, 403, 404, 405, 502, 504, 602, 804, 901, 904 тоот, Ү-2203033597 улсын бүртгэлийн дугаартай 1002 тоот хаягт байрлах оффис үйлчилгээний зориулалттай нийт 2,302.89 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 8,290,404,000 төгрөгөөр тооцон Тны өмчлөлд шилжүүлж, гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 м.кв талбайн үнийг 3,862,210 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээ дуусах өдөр хүртэлх хугацаанд 1 м.кв талбайн үнийг 4,052,419 төгрөгөөр тус тус тооцож, буцаан худалдан авахаар тохиролцсон байна. /1 хх-ийн 39-44 дүгээр хуудас/

 

Улмаар 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн .......... 403 тоот хаягт байршилтай, 87.6 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Т ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220000000000 дугаарт, 404 тоот хаягт байршилтай, 60.4 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Т ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байна. /1 хх-ийн 73-74 дүгээр хуудас/

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. гэж заасан.

 

Т ХК-ийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох үед Сүхбаатар дүүргийн .......... 403, 404 тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.М ХХК бүртгэлтэй байсан үйл баримтад талууд маргаагүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар, Х.М ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах 30 хувийн гүйцэтгэлтэй, 7734.1 м.кв дуусаагүй барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгүүлж, гэрчилгээ авсан. /2 хх-ийн 166 дугаар хуудас/

- Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2014/828 тоот актаар барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. /2 хх-ийн 212-215 дугаар хуудас/

- 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, 10/1 тоот хаягт байршилтай, 7734.1 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Х.М ХХК-ийг бүртгэж, гэрчилгээ олгосон. /2 хх-ийн 221 дүгээр хуудас/

- Х.М ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 87.6 м.кв талбайг зээлийн барьцаанаас чөлөөлж, 7645,5 м.кв талбайд, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 214,12 м.кв талбайг хасч, 7432.38 м.кв талбайд тус тус гэрчилгээ гаргуулсан. /2хх-ийн 228-242 дугаар хуудас/

- 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах 10/1 барилгын 100, 201, 302, 401, 502, 504, 601, 803, 804, 901, 904 тоот нийт 3002.33 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.М ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220302668 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон нь тогтоогдсон. /3хх-ийн 20 дугаар хуудас/

 

Т ХХК нь А.Г ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 341801629938 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 30,000,000,000 төгрөгийн зээл олгосон байх ба мөн өдөр 341801629938 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нд эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүл гудамж, 10/1 байр, В1 зоорийн давхрын 100, 2 давхрын 201, 302, 401, 502, 504, 601, 803, 804, 901, 904 тоот, 3002.33 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /1 хх-ийн 243-248 дугаар хуудас/

 

Улмаар гэрээний талууд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 341801629938/01 дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, 10/1 дугаартай барилгын 100, 201, 302, 401, 502, 504, 602, 803, 804, 901, 904 тоот, 2748.33 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2203033597 дугаарт бүртгэлтэй, 1002 тоот хаягт байрлах 268.79 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь тогтоогдсон. /1хх-ийн 249-250 дугаар хуудас/

 

Хэрэгт авагдсан баримтаар, Х.М ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн .......... 100, 201, 302, 401, 502, 504, 601, 803, 804, 901, 904 тоотын нийт 3002.33 м.кв талбай нь Т ХХК, А.Г ХХК, Алтай констракшн ХХК нарын 2016.04.25-ны өдөр байгуулсан 341801629938 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний дагуу Тны барьцаанд байсан болох нь тогтоогдсон.

Улмаар, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 601 тоотын 254 м.кв талбайг салгаж, Улаанбаатар хотын банкны барьцаанд үлдээж, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах 10/1 барилгын 100, 201, 302, 401, 502, 504, 602, 803, 804, 901, 904 тоот нийт 2748.33 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.М ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220302668 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон.

- 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Х.М ХХК-ийн хүсэлтийн дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, 10/1 дугаартай барилгын 100, 201, 302, 401, 502, 504, 602, 809, 804, 901, 904 тоот хаягт байршилтай 2748.33 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 401 тоотын 76.57 м.кв талбайг салган бүртгэж, үлдэх 100, 201, 302, 502, 504, 602, 803, 804, 901, 904 тоотын нийт 2671.76 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр Х.М ХХК-ийг бүртгэсэн,

- 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Х.М ХХК-иас Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст Залруулга хүсэх тухай албан бичгээр Ү-220 дугаарт бүртгэлтэй, 2671.76 м.кв талбай бүхий 100, 201, 302, 502, 504, 602, 803, 804, 901, 904 тоотуудад хөрөнгийг гэрчилгээг авахдаа 402, 403, 404, 405 тоотуудыг орхигдуулсан тул залруулга хийх-ийг хүссэний дагуу 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, 10/1 дугаартай барилгын 100, 201, 302, 502, 504, 602, 809, 804, 901, 904 тоот хаягт байршилтай /402, 403, 404, 405/ 2671.76 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Х.М ХХК-ийг бүртгэсэн болох нь тогтоогдсон. /1 хх-ийн 99 дүгээр хуудас, 2 хх-ийн 46-47, 63 дугаар хуудас, 3хх-ийн 40-55, 57-71 дүгээр хуудас/

 

Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №11-1370445, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №11-1436124 тоот лавлагаа, хариуцагч Х.М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, Твин тауэр 1 барилгын 403, 404 тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Т ХК-ийн барьцаанд байсан гэх хариуцагч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т банкны эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг заасан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй гэж заасан.

 

Нэхэмжлэгч У.У нь маргаан бүхий 403, 404 тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг төлж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг бодитоор эзэмшиж, ашиглаж байхад Х.М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид мэдэгдэлгүй Т ХК-ийн өмчлөлд зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн, Т ХК өөрийн барьцаа хөрөнгөд бүртгэлгүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний үндсэн дээр шилжүүлсэн авсан байх тул Т ХК-ийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Мөн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна. гэж заасан.

 

Т ХК, А.Г ХХК нарын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ нь зээлийн үүргийг хангуулахтай холбоотой, үүргийн зарим гүйцэтгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэх, тодорхой хугацааны дараа үүрэг гүйцэтгэгч үл хөдлөх хөрөнгийг өөрөө худалдан авахаар тохирсон шинжтэй боловч үүргийг хангаагүй бол үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх агуулгатай болсон байх тул Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

 

10. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх-аар зохицуулсан.

 

Нэхэмжлэгч У.У, хариуцагч Х.М ХХК нарын байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №ТТ1-08 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-гээр Х.М ХХК нь 87,6 м.кв хэмжээ бүхий оффисын байрыг 2014 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр №ТТ1-20 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-ээр 60,4 м.кв хэмжээ бүхий оффисын байрыг 2015 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон.

 

Хариуцагч Х.М ХХК-иас 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч У.Ут батламж олгосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байна.

 

Гэвч хариуцагч Х.М ХХК-ийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй, нэхэмжлэгч У.Уийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч У.Уийн гаргасан Т ХК, А.Г ХХК нарын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.4, 2.4.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 403, 404 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг иргэн У.Уийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг Т ХК болон Х.М ХХК нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд хариуцагч Х.М ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүхэд гаргасан тайлбараас нэхэмжлэгчийг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй гэж дүгнэв.

 

11. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Т ХК болон Х.М ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449, 19/01 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.4-т заасан 403 дугаартай 87.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан 404 дугаартай 60.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10/1 барилгын 403 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220000000000 дугаарт бүртгэлтэй, 87.6 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, 60.4 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг иргэн У.Уийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг Т ХК болон Х.М ХХК нарт даалгах үндэслэлтэй.

 

12. Шүүх Т ХК болон Х.М ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.4-т заасан 403 дугаартай 87.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан 404 дугаартай 60.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч У.Уийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Т ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

13. Дээрх үндэслэлээр, нэхэмжлэгч У.Уийг Сүхбаатар дүүргийн ............ 403 тоот 87.6 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 тоот 60.4 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоож,

Т ХК болон Х.М ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449, 19/01 дугаартай эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.4-т заасан 403 дугаартай 87.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан 404 дугаартай 60.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10/1 барилгын 403 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220000000000 дугаарт бүртгэлтэй, 87.6 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, 60.4 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг иргэн У.Уийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг Т ХК болон Х.М ХХК нарт, нэхэмжлэгч У.Уийг дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хариуцагч Т ХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч У.Уийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч У.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,752,708 төгрөг, хариуцагч Т ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,821,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М ХХК-иас 6,192,558 төгрөг, хариуцагч Т ХК-иас 1,560,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Ут олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн .................. 403 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220000000000 дугаарт бүртгэлтэй, 87.6 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, 60.4 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 дүгээр давхрын 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөний хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч У.Уийг тогтоосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар Т ХК болон Х.М ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449, 19/01 дугаартай эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.4-т заасан 403 дугаартай 87.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан 404 дугаартай 60.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10/1 барилгын 403 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220000000000 дугаарт бүртгэлтэй, 87.6 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, 60.4 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч У.Уийг бүртгүүлэхийг хариуцагч Х.М ХХК, Т ХК нарт, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч У.Уийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан үндэслэлгүй тул Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10/1 барилгын 403 тоот хаягт байрлах, 86.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлах, 60.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг У.Уийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч У.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,752,708 төгрөг, хариуцагч Т ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,821,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М ХХК-иас 6,192,558 төгрөг, хариуцагч Т ХК-иас 1,560,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Ут олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ