Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/03195

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/03195

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, Ц.Ч-гийн нэхэмжлэлтэй, 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Ч,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Хүсэлт гаргагч Ц.Ч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Ч миний бие 1987 оны 09 дүгээр сарын 26-нд Улан-Үдэ хотоос үйлдвэр сургалт төгсөж, ирээд 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Мод боловсруулах комбинатад туслах ажилтнаар томилогдож анх орж байсан. 1995 оны 1 сард үйлдвэр маань татан буугдаж өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жил хүрэхгүй, мөн үйлдвэрт ажиллаж байсан талаарх лавлагаа архиваас гарах боломжгүй гэсэн тул намайг 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Мод боловсруулах комбинатад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2 Хүсэлт гаргагч Ц.Ч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Намайг Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Мод боловсруулах комбинатад 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нормчин буюу туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчийн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа газрын тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 498 тоот албан бичиг, Үндэсний төв архивын 2024 оны 06 сарын 06-ны 942 тоот албан бичиг, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч А.Сарантуяа, Н.Алгирмаа нарын тодорхойлолт, гэрч А.Сарантуяа, Н.Алгирмаа нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримт гаргаж өгсөн.

 

3.Шүүхийн журмаар гэрч А.Сарантуяа, Н.Алгирмаа нарын мэдүүлэг, БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас-7, Төрөгсдийн бүртгэх анкет, ХААТР-15 гэрлэснийг бүртгэх анкет, төрснийг бүртгэх анкет Нийслэлийн Архивын газрын 2024.07.09-ний өдрийн 0/782 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын 2024.07.16-ны өдрийн 02/691 дугаар албан бичиг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ц.Ч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Ц.Ч нь 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Мод боловсруулах комбинатад туслах ажилтан буюу норомчноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ц.Чгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас-7, Төрөгсдийн бүртгэх анкет, ХААТР-15 гэрлэснийг бүртгэх анкет, төрснийг бүртгэх анкет, Гэрч А.Сарантуяа, Н.Алгирмаа нарын мэдүүлэг, гэрч А.Сарантуяа, Н.Алгирмаа нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд хүсэлт гаргагч Ц.Чгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарЦ.Ч1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Мод боловсруулах комбинатад туслах ажилтан буюу норомчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС