Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/47

 

                         Б.*******, Б.******* нарт холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, ерөнхий шүүгч            Д.Буянжаргал

                                Шүүгчид                                     Б.Эрдэнэхишиг

                                                                           Г.Давааренчин                                                                      

 

                Оролцогчид:

                     Прокурор                                         Т.Дэлгэрсайхан /цахим/                                               Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Буманзаяа /цахим/

                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн шүүгдэгч нарын  өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлын дагуу Сэлэнгэ аймаг Сайхан сум дахьсум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 150/2020/0035/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Г.Давааренчингийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ***-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, *** настай, ****эгтэй, халх,*****боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл ***** хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын, **** баг, Т*******оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ийн ******* /РД:**********/,

Монгол улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, **** настай, ****эгтэй, халх, ****** боловсролтой, мэргэжилгүй, ******* ажилтай, ам бүл ********** хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын, **** баг, ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ***** овогт *******ын ******* /РД:**********/

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Б.*******тай бүлэглэн 2020 оны 05 сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг, Туслах аж ахуй гэх газраас тус сумын иргэн Ц.*******ын сартай, хар зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Ц.*******од 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 04 сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг, Шийрийн бригад газраас иргэн Х.*******ын бор хээр зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Х.*******т 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх Б.*******, Б.******* нарт холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч Монгол овогт *******ын *******ыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг үргэлжилсэн үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 2 жилийн хугацаагаар хорих ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дүгээр хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* Б.******* нарын 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 224 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын эдлээгүй үлдсэн 506 хоногийн, шүүгдэгч Б.*******ы эдлээгүй үлдсэн 686 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

6.Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт оногдуулсан зорчих эрхий' хязгаарлах ялыг эдлүүлэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.******* Б.******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтоосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Портер маркийн СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Даюн маркийн ногоон өнгийн мотоцикл зэргийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож тээврийн хэрэгслийг өмчлөгч нарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 1,500,000 төгрөгийн тал хувь болох 750,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас, тал хувь болох 750,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас, Даюн маркийн ногоон өнгийн мотоциклын үнэлгээгээр тогтоогдсон 400,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б.******* нь илүү төлсөн хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.*******д холбогдох эрүүгийн эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээр 2021 оны 07 арын 27-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугийн асуудлаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг бүрэн арилгасан, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан.

Дээрх хэргийг өмнө нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээр хянан хэлэлцээд Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн боловч хэргийг дахин хэлэлцээд 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулсан нь ойлгомжгүй, өмнө нь гаргасан шийдвэрээс чухам аль үндэслэлийг нь үгүйсгэж, оногдуулах ялыг хүндрүүлсэн болох нь тодорхойгүй байдаг.

Миний үйлчлүүлэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх хуульд заасан хэд хэдэн үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Тухайлбал:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон талаар анхан шатны шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэсэн байдаг.

Иймд Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас доогуур ял оногдуулж, түүний урьдчилан цагдан хоригдсон 686 хоногийг хасч, Өршөөл үзүүлэх тухай хуулинд заасны дагуу хорих ялыг зорчих ялаар сольж, хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 арын 23-ны өдрийн 2021/шцт/28-р шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд: 

1. 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 28-р шийтгэх тогтоолоор Б.*******ыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн болно. Б.******* нь гэм буруугаа ойлгож гэмшсэн, уг хэргийн улмаас 550.000 хохирол учирсныг нөхөн төлсөн ба энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан. Дээрхи хэргийг өмнө нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээр хэлэлцээд Б.*******ад Эрүүгийн хуулийн 17.12-р зүйлийн 2.2, 2.4-т зааснаар 1 жил 10 хоногийн хорих ял оногдуулан шийдвэрлэсэн ба хэргийг дахин хэлэлцээд 2 жилийн хорих ялыг оногдуулсан үндэслэлээ нарийвчлан дүгнээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн байх тул ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой юм. Иймд Б.*******ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас доогуур ял оногдуулж түүний урьдчилан хоригдсон 224 хоногийг хасч хөнгөрүүлэн шийдвэрлэж Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Шүүгдэгч нарт тухайн зүйл ангид тохирсон ял шийтгэл оногдуулсан шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.*******, Б.******* нарт холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь Хянавал:   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 04 сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг, Шийрийн бригад газраас иргэн Х.*******ын бор хээр зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, иргэн 400,000 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь бүлэглэн 2020 оны 05 сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ туслах аж ахуй” гэх газраас иргэн Ц.*******ын сартай , хар зүсмийн 1 тооны унагыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж иргэнд 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

Хохирогч Х.*******ын “...адуугаа  харахаар очиход төрөөд 4-5 хонож байсан хээр унага  байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.*******ын “...орой адуу тоо ёсоор байсан. Өглөө адуугаа харахад 1 тооны эрлийз унага байхгүй байсан ойр хавиараа хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.ын “...2020 оны 05 сарын 20-ны шөнө 01 цагийн үед  ******* цэнхэр өнгийн Портер маркийн машинтай 2 тооны адуу 1 тооны унгатай манайд ирсэн ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.ийн “...******* гуайн өвөлжөөн дээр *******, Түвшинбаатар хоёр цэнхэр өнгийн Портер дээр хар алаг зүсмийн гүү бас унага  ачиж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн тухай мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлон тогдоогдсон анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа ялыг ямар үндэслэлээр ялгамжтай оногдуулж байгаа болон эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх талаар  шүүхийн шийдвэрт тодорхой дурьдаагүй байна.  

Иймд шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл ногдуулахдаа үндэслэлээ тайлбарлаагүй гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх үндэслэл болж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас  учирсан хор уршгийн  шинж чанар шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч нарт тухайн зүйл ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

Ийнхүү ялыг хөнгөрүүлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг,  оролцоо зэргийг харгалзан ялыг ялгамжтайгаар буюу анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг багасган 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих, шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг багасган 1 жил 6 сарын хугацаагаар хорих  ял болгон өөрчилж, шүүгдэгч нарт оногдуулсан  хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч нарын  энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 224 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон  ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.*******ын эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоног, Б.*******ы эдлээгүй үлдсэн 10 сар 16 хоногийн хорих ялыг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж тэдгээрийн биечлэн эдлэх ялыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс буюу 2021 оны 07 сарын 27-ны өдрөөс эхлэн тооцож эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1,1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын  шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 1 жил 10 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.*******д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.” гэж

5 дахь заалтыг:

“5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарын энэ хэрэгт цагдан хоригдсон тус бүр 224 /хоёр зуун хорин дөрөв/  хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.*******ын эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоног, Б.*******ы эдлээгүй үлдсэн 10 сар 16 хоногийн хорих ялыг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                   Д.БУЯНЖАРГАЛ

                            ШҮҮГЧИД             Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                       Г.ДАВААРЕНЧИН