Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2019/0403

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох

хэргийгхэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Г*******ийн дүгнэлттэй Нийслэлийн Тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О*******д холбогдох захиргааны хэргийг

 

ХЯНАВАЛ:

Нийслэлийн Тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын дугаар 12 дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

3******* УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Б*******ыг Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулна гэжээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.

Нийслэлийн Тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр гаргаж, прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамж нь эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд холбогдогч Ө.Б*******ыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн эсэх талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж, прокурорт хянуулахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай Зөрчил шалган шийдвэрэлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон улсын байцаагч С.Оюун-Эрдэнийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 34-42 УНУ улсын дугаартай микроавтобусны жолооч Ө.Б*******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 02-07-048/******* дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О******* хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ