Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/48

 

Э.Мөнхбаатарт холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, ерөнхий шүүгч            Д.Буянжаргал

                                Шүүгчид                                     Б.Эрдэнэхишиг

                                                                           Г.Давааренчин                                                                      

                Оролцогчид:

                    Прокурор                                          А.Баясгалан /цахим/

                                   Шүүгдэгчийн өмгөөлөгч              Г.Эрдэнэхүү, О.Оюунчимэг

                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цээжин овогт Энхтайваны Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 2132000000009 дугаартай, 175/2021/0066/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Г.Давааренчингийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар баг, Үтрэм 1 дүгээр хэсгийн 55 тоотод оршин суух, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохойн гудамж 1020 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цээжин овогт Энхтайваны Мөнхбаатар /РД: МЭ77090172/,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Мөнхбаатар нь 2021 он>1 02 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт “Ялбаг” гэх газарт 20-64 УБЗ улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн автомашинд унтаж байсан бага насны буюу 13 нас, 9 сар, 3 хоногтой А.Энхжингийн араас бэлэг эрхтэнд нь бэлэг эрхтнээ хийж бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Э.Мөнхбаатарт холбогдох хэргийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ1018 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Цээжин овогт Энхтайваны Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхбаатарт 16 /арван зургаа/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Мөнхбаатарт оногдуулсан 16 /арван зургаа/-н жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Мөнхбаатарын энэ хэрэгт 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 178 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирүүлсэн эд хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1, 506-р зүйлийн 506.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Мөнхбаатараас 3,070,000 /гурван сая далан мянга/-н төгрөг гаргуулан, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /Сартуул овогт Товуужавын Алтанцэцэг, /РД:МА83010507/, утас:99310049/-т 2,650,000 төгрөгийг;

-Сэлэнгэ аймгийн “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-т /РД:9058206/, /данс: 15000390553/ Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 420.000 /дөрвөн зуун хорин мянга/-н төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Э.Мөнхбаатарын дотуур өмд 1 ширхэг, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хохирогч А.Энхжингийн дотуур өмд 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэгийг тус тус устгасугай...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, О.Оюунчимэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Э.Мөнхбаатарын хэрэгт “Давж заалдах шатны шүүх”-ээс түүний өмгөөлөгчөөр оролцож шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгийг шууд нотлох баримтаар үнэлж дүгнэсэн боловч хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон тохиолдолд шийтгэх тогтоолын үндэслэл болох учиртай.

Гэтэл хохирогч гэх Энхжин мэдүүлэг нь  цаг хугацаа, орон зайн хувьд хамгийн ойр байсан гэрч М.Жавхланбаяр уг мэдүүлгийг нотлоогүйгээс гадна хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүйгээс эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч Э.Мөнхбаатар нь хохирогчийн бэлэг эрхтэнд бэлэг эрхтэнээ оруулсанаар хүчиндэх гэмт хэрэг төгссөн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэстэй.

Мөн шийтгэх тогтоолд гэрч М.Жавхланбаярын мэдүүлгийг үнэлээгүй атлаа уг мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаагаа тогтоолд дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх,хэсгийн 1.1-1.3-т заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулах ажиллагааг дутуу хийсэн, шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаж шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн боломжгүй нөхцөл байдал байхад шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үндэстэй байна.

Тодруулбал, шинжээчийн 49 дугаар дүгнэлтэд “Нян судлалын шинжилгээгээр гонококк дип эсийн гадна орших гэжээ.

Энэ нь дахин ургуулж үзэж онош тодруулах шаардлагатайг илтгэнэ ” гэсэн байгаа ба гонококк нь заг хүйтэн /бэлгийн замын халдварт/ өвчин үүсгэгч нян гэдэг утгаар хэрэглэгдэх бөгөөд шүүгдэгч Э.Мөнхбаатар нь бэлгийн замын халдварт өвчтэй байсан эсэхийг тодруулах нь шүүгдэгч нь бэлгийн харилцаанд орсон эсэхийг тогтооход ач холбогдолтой юм.

Гэтэл анхан шатны шүүх энэ нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үндэслэлээ гаргаж, дүгнэлтээ хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн шаардлагыг хангаагүй мөн хуулийн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэстэй байгаа болно.

Иймд дээрх нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан үзэж анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: насанд хүрээгүй гэрч М.Жавхланбаярын мэдүүлгээр, хохирогчийн мэдүүлэгт эргэлзээ төрөхүйц байдал тогтоогддог гэтэл анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй тухайлбал шүүгдэгч Э.Мөнхбаатар нь бэлгийн замын халдварт өвчтэй байсан эсэхийг тодруулах нь шүүгдэгч нь бэлгийн харилцаанд орсон эсэхийг тогтооход ач холбогдолтой байсан. Мөн хэргийн газрын үзлэгийг гүйцэд хийгээгүй хохирогчийн мэдүүлгийг  газар дээр нь шалгах үедээ гэмт хэрэг үйлдэгдсэн гэх автомашиныг олоогүй гэх үндэслэлээр өөр автомашин оролцуулж хийсэн, хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Г.Эрдэнэхүү өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж оролцож байна. Тухайн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа хийгдээгүй байгаа боловч давж заалдах шатны шүүхээс тухайн ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзвэл шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирогчийн гомдол саналгүй байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг мөн гаргаж байна гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан, үндэслэл бүхий, хууль буруу хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн  өмгөөлөгч нарын  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Э.Мөнхбаатарт холбогдох 21320000000009 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.  

Шүүгдэгч Э.Мөнхбаатар нь 2021 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03 цагийн үед Сэлэнгэ аймаг Ерөө сумын нутаг дэвсгэрт “Ялбаг гэх газарт Тоёото Пробокс маркийн 20-64 УБЗ улсын дугаартай автомашинд унтаж байсан  бага насны буюу 13 нас 9 сар 3 хоногтой А.Энхжингийн араас бэлэг эрхтэнд нь бэлэг эрхтэнээ хийж бэлгийн харьцаанд орсон  буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь  хэрэгт авагдсан

-Насанд хүрээгүй хохирогч А.Энхжингийн “...надтай нийлээд 8 хүүхэд тухайн машинд унтах гэж байсан. Удалгүй Шинэчимэг эгч согтуу байсан тул Отгонбат ах машинд оруулж ирээд миний хажуугаар буюу зүүн гар талд хэвтүүлсэн. Тэгээд би унтсан ба миний доогуур өвдөөд байхаар нь /бэлэг эрхтэн/ би сэрсэн чинь миний өмд өвдөг хүртэл шувтарсан, миний ард нэг хүн зүүн гараараа миний хөхнөөс барьчихсан хөдлөөд байсан. Тэгэхээр нь би босоод машины ар талын кабины гэрлийг асааж хартал Э.Мөнхбаатар ах байсан ба Э.Мөнхбаатар ахын өмд өвдөг хүртлээ тайлагдсан байсан. Тэгээд би “та яагаад байгаа юм бэ” гээд нүүр лүү нь нэг удаа цохисон чинь цаашаа хараад дээл нөмрөөд хэвтээд өгсөн. Тэгээд би гэрт орж ээжид энэ талаар хэлсэн. ...Миний хувьд бэлгийн харьцаа гэдгийг сайн мэдэхгүй. Бэлэг эрхтэн гэдгийг сургуульд биологийн хичээл дээр зааж байсан учир мэдэж байна...” гэх мэдүүлэг,

-Гэрч Т.Алтанцэцэгийн “...Бид нарыг ярилцаад сууж байхад манай охин Энхжин уйлаад гаднаас ирэхээр нь би юу болсон талаар асуухад “Мөнхбаатар ах” гээд орилоод өмдийг тайлчихсан байсан гэж хэлээд уйлаад байхаар нь лавшруулаад Энхжингээс асуухад “Мөнхбаатар ах миний өмдийг тайлаад өөрийнхөө гаргаад миний бэлэг эрхтэн рүү хийчихсэн байсан” гэж хэлээд уйлаад байсан би хажуугийн гэрт байх Отгонбат, Баасанхүү нар дээр очоод “манай охин Энхжинг Мөнхбаатар хүчиндсэн байна” гэж орилоход гэрт унтаж байсан хүмүүс нойрноос сэрсэн. Тэгээд би машинд унтаж байсан Мөнхбаатар дээр очоод “чи миний охиныг яаж байгаа юм бэ” гэж асуухад Мөнхбаатар “би яасан юм бэ, би яагаач үгүй” гээд байсан. ...хүүхдүүдээ сэрээгээд хувцаслаад 04 цагийн орчим Ялбагаас хөдлөөд 07 цагийн үед Мандал сумын нэгдсэн эмнэлэг дээр ирж Энхжинг эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн. Тэгээд Мөнхбаатарыг бас эмнэлэгт үзүүлсэн Өлзийбаяр эмч “гомдолтой бол Цагдаагийн байгууллагад хандаарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,  

- Гэрч Ш.Бат-Эрдэнийн  “...2021 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 0З цагийн орчим би сэрээд манай ээж Алтанцэцэг, эхнэр Алтанцэцэг, миний төрсөн дүү Шинэтуяа бид нар хоорондоо юм яриад байж байтал гаднаас манай том охин Энхжин үс нь сэгсийчихсэн, өмдний товч нь тайлагдсан хоёр гараараа өмдөө барьчихсан уйлаад намайг Мөнхбаатар ах намайг хүчиндчихлээ гэж хэлэхээр нь би орноос босоод гэрээсээ гараад мөнгөлөг өнгөтэй Пробокс маркийн тээврийн хэрэгсэл рүү очиход Мөнхбаатар байхгүй байхаар нь аавын хажуу талын гэр рүү ороход Мөнхбаатар зуухны хойд талд газар бүхлээрээ хэвтэж байхаар нь би очоод Мөнхбаатарыг татаж босгох гэтэл унтаж байсан манай дүү нар сэрээд намайг согтуу агсан тавиад байна гээд намайг гэрээс гаргасан. Тэгээд би хүүхдүүдээ хувцаслаж аваад Мандал сум нэгдсэн эмнэлэгт ирж Энхжинг үзүүлсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ш.Шинэтуяагийн “...Би аавын гэрт манай Шуушаан, ээж Алтанцэцэг, төрсөн ах Бат-Эрдэнэ, бэр эгч Алтанцэцэг 6 тэр хоёрын 3 хүүхдийн хамт хоносон. Намайг шөнө унтаж байхад миний дээр нэг хүн хэвтэх шиг болохоор нь би сэрээд хэн бэ гэж асуухад Э.Мөнхбаатар “ах нь байна, ах нь байна” гэхээр нь “холдоочээ зайлаач” гэж хэлээд Э.Мөнхбаатарын нүүрэн тус газар нь би гараараа 2-оос 3 удаа цохиж аваад “гэрлээ асаагаач” гэж хэлээд Мөнхбаатар ахыг түлхээд газар унагаасан, Мөнхбаатар гарахдаа ...усны сав /канестер/ унагаад гэрээс гарсан. Тэгээд би ээж Алтанцэцэгт “гэрлээ асаагаач” гэж хэлэхэд ээж орноосоо босоод гэрлээ асаасан. Тэгээд “Э.Мөнхбаатар ах чинь ямар солиотой юм бэ, энэ чинь намайг оролдоод ямар хаашаа юм бэ” гэж Бат-Эрдэнэ ах, Алтанцэцэг ээж нарт хэлж байсан. Тэгээд ээж, Алтанцэцэг, Бат-Эрдэнэ ах бид дөрвийг юм яриад сууж байхад гаднаас Бат-Эрдэнэ ахын том охин Энхжин өрөөсөн гутал, нөгөө хөлдөө гуталгүй өмдөө хоёр гараараа барьчихсан /өмдөө товчлоогүй/ уйлаад орилсон байдалтай орж ирэхээр нь Алтанцэцэг Энхжингээс “яасан юу болов миний охин” гэж асуухад Энхжин “Мөнхбаатар ах өмд тайлаад, намайг оролдсон” гэж хэлсэн. Тэгээд Алтанцэцэг “Э.Мөнхбаатар ах чинь миний охиныг хүчиндсэн байна” гэж орилоод Бат-Эрдэнэ, Алтанцэцэг хоёр Энхжинг дагуулаад гэрээс гарсан....” гэх мэдүүлэг,  

-Гэрч Г.Өлзийбаярын  “...Би 2021 оны 02 дугаар сарын 13 өдөр Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт жижүүрт гараад 2021 оны 02 дугаар сарын 14-ний өглөө дуудахаар нь би юу болсон талаар асуухад “манай хүүхдийг Ялбаг гэх газарт хүн хүчиндчихлээ охиноо үзүүлье” гэхээр нь би А.Энхжинд үзлэг хийсэн. Үзлэгээр А.Энхжингийн сарын тэмдэг ирсэн, гадна бэлэг 8 эрхтэний орчим цусархаг ялгадастай охин хальс нь бүтэн байсан. Ил харагдах гэмтэл шарх байгаагүй байсан. Хүчиндсэн гэх Мөнхбаатарыг мазокын шинжилгээ авч шинжилгээний хариуг нь А.Энхжингийн ээж Аптанцэцэгт өгч явуулсан. Охин хальсыг гэмтээхгүйгээр бэлгийн харилцаанд орох боломжтой...” гэх мэдүүлэг,  

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1.А.Энхжингийн биед гэмтэл тогтоогдсонгүй. 2.А.Энхжингийн охин хальс сэвтээгүй болно. 3.А.Энхжингийн охин хальсыг сэвтээхгүйгээр үтрээний үүдэвч хэсэгт эр бэлэг эрхтэн орсон байх боломжтой. 4.А.Энхжингийн үтрээний үүдэвч хэсэг улайлттай байсан болно. 5.А.Энхжин нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй болно...” гэх шинжээчийн 39 дугаартай дүгнэлт,  

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанцэцэгийн “....2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хадмууддаа золгох гээд гэр бүлийн хамт, хадмуудтай 2 машинд хуваагдаж суугаад очсон. Золгож очсон хүмүүс ах дүү нар архи уугаад, би архи ууж чаддаггүй болохоор архи уугаагүй бага зэрэг л уусан. Шөнө 3 цагийн үед гэрт халуун болоод унтаж чадахгүй сэрсэн хадам ээж босчихсон гал түлчихсэн байсан. Намайг босоход нөхөр дагаад боссон. Бид нар хоорондоо юм яриад сууж байсан гаднаас охин Энхжин өрөөсөн гуталтай уйлчихсан орж ирэхээр нь яасан талаар асуусан охин маань “унтаж байсан өвдөөд сэрсэн, миний бэлэг эрхтэн рүү Мөнхбаатар ах боожгойгоо хийсэн байсан” гээд уйлсан. ...би маш их гомдолтой байна. Би энэ хэргээс болоод Мандал суманд амьдрах боломжгүй болоод Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд нүүж хэсэг амьдраад Улаанбаатар хот руу нүүж Баянзүрх дүүрэгт амьдарч байгаа. Охин маань эхлээд гэртээ эрэгтэй хүн оруулахгүй, манай төрсөн дүүг ч оруулахгүй болчихоод, ганцаараа байх гээд, зожигдуу, ааштай болчихоод байгаа. Эхэндээ сэтгэл зүйн байдал их хэцүү байсан, одооноос арай дээрдэж байгаа. Аль болохоор энэ талаар ярихгүй, дурсахыг ч хүсэхгүй байгаа. Миний хүүхдийн сэтгэл зүйд хохирол учирсан, миний сэтгэл зүйд ч их хэцүү байдаг, би нөхөртэйгөө анх гэр бүл болоход Э.Мөнхбаатар хүргэн болоод ирчихсэн, гэр бүл болчихсон байсан. Өөрийн нь өвөр дээр шээж, тоглож өссөн хүүхдийг ийм байдалтай болгосонд их гайхаж, харамсаж байна, би маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч Э.Мөнхбаатарын өгсөн: “...би болсон явдлыг санахгүй байна. Согтуудаа хүчингийн үйлдэл хийсэн юм шиг байна лээ, буруу зүйл хийсэн гэж бодож байгаа, харамсаж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хохирогчийн охин хальс урагдаагүй, биеэс болон дотуур хувцас өмднөөс нь эр бэлгийн эс илрээгүй тул  шүүгдэгчийн үйлдэл нь  хүчиндэх гэмт хэргийн шинжгүй, мөн шүүгдэгч нь бэлгийн замын халдварт өвчинтэй болох нь  шинжилгээгээр тогтоогдсон байхад хохирогчоос шинжилгээ аваагүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа  дутуу хийгдсэн гэж мэтгэлцжээ.

 Хэрэгт авагдсан эмч Г.Өлзийбаярын “...Охин хальсыг гэмтээхгүйгээр бэлгийн харилцаанд орох боломжтой...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн “...охин хальсыг сэвтээхгүйгээр үтрээний үүдэвч хэсэгт эр бэлэг эрхтэн орсон байх боломжтой” гэх мэдүүлэг,  бага насны хохирогчийн мэдүүлэг зэргээр тухайн хүүхдийн биеийн онцлог болон бусад нөхцөл байдал улмаас тухайн үйлдлийн улмаас хохирогчийн охин хальс сэвтээгүй байх боломжтой.

Түүнчлэн  хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогчийн бие махбодид гэмтэл учрах, охин хальс урагдах,  хохирогчийн биеэс эр бэлгийн эс илэрсэн байх зэрэг үр дагаврыг заавал шаардахгүй бөгөөд шүүгдэгчийн  бэлэг эрхтнээ  хохирогчийн бэлэг эрхтэнд оруулснаар хүчиндэх гэмт хэрэг төгсдөг тул анхан шатны шүүхээс  хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй  байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн үйлдсэн хэргийг зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгч Э.Мөнхбаатарт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэмжээг давж заалдах шатны шүүхээс  багасган  тухайн зүйл ангийн ялын доод хэмжээгээр буюу 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхбаатарт 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсугай.” гэж,

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Мөнхбаатарт оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчлөн,  шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                        

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН