Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03230

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03230

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин байрлах, ЧДН нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: М ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар ../ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.М-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан

/нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК нь Нийгмийн даатгалын өр, авлага үүсгэн сураггүй алга болсон бөгөөд тус газарт бүртгэлтэй хаяг болох УБ, Чингэлтэй дүүрэг,......тоот тоот хаягаар харьяаллын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/Ш32024/06561 дугаартай захирамжаар нотлогдож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т Төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасны дагуу холбогдох баримт бичгийг хавсарган хүргүүлэв гэжээ.

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн мэдээлэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангууд, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024.01.31-ний өдрийн авлагын баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2024/06561 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд М ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар ../ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.М-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

М ХХК нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өр төлбөртэй болох нь хэрэгт авагдсан татварын баримтаар тогтоогдож байх тул нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлүүлэх тухай нэхэмжлэлд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар ../ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.М нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар ../ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.М нь .........тоот хаягт бүртгэлгүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2024/06561 дугаартай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу М ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар ../ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.М-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар М ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар ../ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.М-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т М ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар ../ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.М-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. М ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар ../ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.М-г хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын төлөөлөгч Б.Э мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС