Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03232

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03232

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  оршин байрлах, П ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар -ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: О.М--г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан.

/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.М нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 9,500,000 төгрөгийг зээлж авсан байна. О.М нь зээл авах үедээ Нано Интернэшнл ХХХК-д Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.Зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк ХХХК нь манай даатгалын компанитай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгч О.М нь ажлаасаа чөлөөлөгдөж, зээлийн эргэн төлөлтийн хугацаа 30 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон.Худалдаа хөгжлийн банкнаас нөхөн төлбөр хүссэний дагуу "П" ХХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2022/4620 тоот тушаалаар нөхөн төлбөрт 8,285,645.73 төгрөгийг олгосон. Ийнхүү нөхөн төлбөр олгож, зээлдэгчийн өмнөөс зээлийн төлбөрийг төлснөөр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5-т заасны дагуу буруутай этгээд буюу зээлдэгчээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн шаардах эрх нь олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ.

О.Мгийн Чингэлтэй дүүргийн хаягаар Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус хаяг дээр оршин суудаггүй гэх Хорооны засаг даргын тодорхойлолт ирсэн гэх үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзаж буцаасан. Иймд О.Мгийн оршин суугаа хаягийг олж тогтоох боломжгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Цалингийн зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 242 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч П ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Мг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

П ХХК нь Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ-г байгуулсан ба Худалдаа хөгжлийн банк ХХК нь О.Мтэй 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Цалингийн зээлийн гэрээ-г болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд О.М нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь О.М нь Сүхбаатар аймаг, Түвшинширээ, 1 дүгээр баг, Сэргэлэн гэх хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 242 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу О.М--г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар О.М--г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.М--г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. О.М--г хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А/-д мэдэгдэхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС