| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/04230/И |
| Дугаар | 182/ШШ2024/03247 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2024/03247
| 2024 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 182/ШШ2024/03247 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах, С ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Г.Э-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,825,400.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Э нь "С ХК-тай 2023 оны 09 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/1510301195 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан 5,000,000.00 /таван сая/ төгрөгийг сарын 2 хувийн шимтгэлтэй, сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/1510301195 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 90102026, 99577024 дугаарын утсаар болон зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,999,732.44 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 691,195.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 133,472.31 төгрөг, нийт 5,825,400.64 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч Г.Этай байгуулсан зээлийн гэрээний дагуу нийт төлбөр болох нийт 5,825,400.64 төгрөгийг хариуцагчаас гаргуулж С" ХК-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
С ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Эд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,825,400.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид сайн дурын үндсэн дээр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Хариуцагч Г.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа ба уг мөнгийг 6 хувааж дараах байдлаар төлөх болно. Үүнд.
1. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 970,901 төгрөг,
2. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 970,901 төгрөг,
3. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 970,901 төгрөг,
4. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 970,901 төгрөг,
5. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 970,901 төгрөг,
6. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 970,901 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С ХК нь хариуцагч Г.Эд холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,825,400.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Энхтөгс, хариуцагч Г.Э нар 5,825,400.64 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 6 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 970,901 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 970,901 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 970,901 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 970,901 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 970,901 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 970,901 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөгс нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Энхтөгс, хариуцагч Г.Э нар 5,825,400.64 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 6 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 970,901 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 970,901 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 970,901 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 970,901 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 970,901 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 970,901 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан С ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,157 төгрөгийн 50 хувь буюу 54,078.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 54,078.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 54,078.5 төгрөгийг хариуцагч Г.Эаас гаргуулж, нэхэмжлэгч С ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС