Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0650

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК,

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд:С ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 дугаар албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот зөвлөмж, дүгнэлтийн ЭМДГ/20 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн Багц-1 Ангиографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт С ХХК-ийг шалгаруулсан хэсэг, С ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 дугаар албан бичиг, уг албан бичгийн дагуу С ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 сарын 02-ны өдөр зарласан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ЭМДГ/20 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн Багц-1 Ангиографийн тоног төнхөөрөмжийн нийлүүлэх тендерийг зохих журмын дагуу дахин зохион байгуулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, Б.Х, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Э.Х, Н.Х*******, гуравдагч этгээд "С" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******, С.Э*******, Ц.С*******, В.Г*******, гуравдагч этгээд "С" ХХК-ийн өмгөөлөгч П.Б*******, гэрч Ж.Г******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: С******* ХХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг бөгөөд Бельги, Голланд, ХБНГУ, БНХАУ, БНСУ-ын томоохон компаниудтай эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, сургалт, засвар үйлчилгээ эрхлэх тал дээр хамтран ажилладаг компани билээ. Манай компани нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарласан ЭМДЕГ/20 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадвахийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн багц-1 Ангиографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт оролцсон бөгөөд улмаар уг тендерт шалгарч 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/695 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгогдсон юм.

Гэтэл уг тендерт оролцогч С ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус яамны 2021 06 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/3380 тоот Гомдол хянасан тухай албан бичгээр уг тендер шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 тоот албан бичгээр манай компанид мэдэгдэл хүргүүлж тендерийн шаардлагад нийцээгүй гэж үзсэн үнэлгээний хорооны дүгнэлт гарсан талаар тайлбарлаж, С ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан гэжээ.

Ийнхүү шалгарсан гэж дүгнэсэн албан бичигт ...Захиалагч 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тодруулгаар эсхүл түүнтэй дүйцэх гэсэн нэмэлт тодруулгыг оруулсан нь тендерт ирүүлсэн саналыг дүйцүүлэн үнэлэх боломжтой гэж ойлгогдож байна гэж заасан боловч үнэлгээний хорооны дүгнэлтэд тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад тендерт оролцогчдоос санал болгосон эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн техникийн үзүүлэлтүүдийг хэрхэн дүйцүүлэн үнэлсэн талаар дурдаагүй байна. Иймд тус тендер шалгаруулалтын 1 дүгээр багцтай холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан захиалагчийн шийдвэрүүдийг хүчингүй болгож байна гэжээ.

Манай компанийн уг тендерт санал болгож буй PhilIps үйлдвэрлэгчийн Allura Xper FD10/10 загварын аппаратууд нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарласан тендерийн шаардлага, техникийн үзүүлэлтэд бүрэн нийцэж байгаа бөгөөд ямар нэг байдлаар дүйцүүлэн үнэлэх шаардлагагүй тоног төхөөрөмж байтал дээрх үндэслэлийг дурдан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Харин шалгарсан гэх С ХХК-ийн санал болгосон тоног төхөөрөмжүүдийг хэрхэн техникийн үзүүлэлтүүдтэй дүйцүүлсэн эсэх нь тодорхойгүй, өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тус компанийн тендерээс татгалзахдаа Х ray tubes focal spot 04/08.03/1.0 зөрүүтэй, хөргөлтийн дээд хурд болон хөргөлтийн систем зөрүүтэй өвчтөний орны эргэлт 120/5 зөрүүтэй өвчтөний орны эргэлт 120/5 зөрүүтэй байгаа нь дүйцүүлэн үнэлэх боломжгүй тул шаардлага хангахгүй гэсэн атлаа үүн дээр огт тайлбар өгөлгүй уг дүйцүүлэх асуудлыг манай компанид хамаатуулан тайлбарлаж урьд гаргасан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосныг манай компанийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 тоот албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарласан ЭМДЕГ/20 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, нийлүүлэх тендерийн багц-1 Ангиографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт С ХХК-г шалгаруулсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үнэлгээний хорооны шийдвэр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын С ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарласан ЭМДЕГ/20 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн багц-1 Ангиографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерийг дахин зохион байгуулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дараах байдлаар тодруулсан байна.Үүнд:

Бид нэхэмжлэлийн шаардлагаа 1.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 тоот албан бичгийг хүчингүй болгуулах,

2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарласан ЭМДЕГ /20 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн багц-1 Ангиографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт С******* ХХК-г шалгаруулсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах,

3. С ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 01/830 тоот албан бичиг, уг албан бичгийн дагуу С ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах,

4. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарласан ЭМДЕГ/20 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн багц-1 Ангиографийн тоног төхөөрөмжийг ийлүүлэх тендерийг зохих журмын дагуу дахин зохион байгуулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах гэж тодруулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын сарын 02-ны өдөр зарласан ЭМДЕГ/20 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн багц-1 Ангиографийн тоног төхөөрөмж /В-plane/-ийн техникийн үзүүлэлт болон тоо хэмжээг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга баталж, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1а/118 дугаартай Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ирүүлсэн байна.

Тус газраас батлагдсан техник үзүүлэлтэд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй бөгөөд батлагдсан техник үзүүлэлтийн дагуу тендер зарласан. Харин тендерт оролцогчдын зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тус батлагдсан техник үзүүлэлттэй холбоотойгоор гомдол гаргасныг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянан үзээд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/585 тоот Тендерийн баримт бичиг хянасан тухай албан бичиг манай газарт хүргүүлсэн байна.

Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн техникийн үзүүлэлтэд эсхүл түүнтэй дүйцэх гэсэн өөрчлөлт оруулж, энэ талаараа оролцогчдод мэдэгдэж С******* ХХК-д Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/695 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон.

Дээрх шийдвэрт С ХХК Сангийн яаманд гомдол гаргаснаар тус яам хянан үзээд 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 6-1/3380 тоот Гомдол хянасан тухай албан бичиг ирүүлсэн.

Тус албан бичигт ...тус тендер шалгаруулалтын 1, 2 болон 3 дугаартай багцтай холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож байна гэснийг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/695 Гэрээ байгуулах эрх олгох тухай болон 01/696 Мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрүүд хүчингүй болсон.

Үнэлгээний хороо Сангийн яамны албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг үндэслэн С ХХК-ийн санал болгосон тоног төхөөрөмжийг дүйцүүлэн үнэлж дээрх хуулийн 47.2.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт зөвлөмж болгосон.

Энэ дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29-дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу үнэлгээний хорооны зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу Сангийн яам оролцогч талын гомдлыг хянаж, манай газарт 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/831 тоот албан бичгийг хүргүүлж тус тендерээс татгалзсан болно.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тухайн тендерийг зохион байгуулсан бөгөөд тухайн тендерийг дахин зохион байгуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 1. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 тоот албан бичгийг хүчингүй болгуулах,

2.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр заралсан ЭМДЕГ/20 дугаартай Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадвахийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн багц-1, Ангио графийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт С ХХК-ийг шалгаруулсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах,

3. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын С ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах,

4. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарласан ЭМДЕГ/20 дугаартай Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, нийлүүлэх тендерийн багц-1 Ангио графийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерийг дахин зохион байгуулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах,

Ийнхүү шалгарсан гэж дүгнэсэн албан бичигт ...Захиалагч 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тодруулгаар эсхүл түүнтэй дүйцэх гэсэн нэмэлт тодруулгыг оруулсан нь тендер ирүүлсэн саналыг дүйцүүлэн үнэлэх боломжтой гэж ойлгогдож байна гэж заасан боловч үнэлгээний хорооны дүгнэлтэд тендер шалгаруулалтын 1-р багцад тендерт оролцогчдоос санал болгосон эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн техникийн үзүүлэлтүүдийг хэрхэн дүйцүүлэн үнэлсэн талаар дурдаагүй байна. Иймд тус тендер шалгаруулалтын 1-р багцтай холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан шийдвэрийг хүчингүй болгож байна гэжээ.

Манай компани нь уг тендерт санал болгож буй Philips үйлдвэрлэгчийн Allura Xper FD10/10 .загварын аппаратууд нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарласан тендерийн шаардлага, техникийн үзүүлэлтэд бүрэн нийцэж байгаа бөгөөд ямар нэг байдлаар дүйцүүлэн үнэлэх шаардлагагүй тоног төхөөрөмж байтал дээрх үндэслэлийг дурдан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Харин шалгарсан гэх С ХХК-ийн санал болгосон тоног төхөөрөмжүүдийг хэрхэн техникийн үзүүлэлтүүдтэй дүйцүүлсэн эсэх нь тодорхойгүй, өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тус компанийн тендерээс татгалзахдаа X ray tubes spot 04/08.03/1.0 зөрүүтэй, хөргөлтийн дээд хурд болон хөргөлтийн систем зөрүүтэй өвчтөний орны эргэлт 120/5 зөрүүтэй байгаа нь дүйцүүлэн үнэлэх боломжгүй тул шаардлага хангахгүй гэсэн атлаа үүн дээр огт тайлбар өгөлгүй уг дүйцүүлэх асуудлыг манай компанид хамаатуулан тайлбарлаж урьд гаргасан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосныг манай компанийн хувьд зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Захиалагч нь агиографийн аппратын-техникийн шаардлагыг боловсруулахдаа Philips үйлдвэрлэгчийн Allure Xper FD20/15 болон Allure Xper FD10/10 загваруудын аппаратуудын техникийн нөхцөлийг хуулбарлан бэлтгэж, тендерийг зарласан байсан. Улмаар тендерт оролцогчдоос ирүүлсэн энэ талаарх гомдлын дагуу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн www.tender.gov.mn сайтад байршуулсан тодруулгаар залруулахдаа эсхүл түүнтэй дүйцэх гэж нэмж оруулсан. Гэвч энэ нь нэр дурдсан нэг үйлдвэрлэгчийн техникийн нөхцөлөөс бүрэн хуулбарласан техникийн тодорхойлолтыг хэвээр үлдээж, үүнийг эсвэл түүнтэй дүйцэх гэж тодруулгаар нэмж залруулсан байгаа нь дээр дурдсанаас бусад тендерт оролцогчдын тэгш оролцож, шударга өрсөлдөх боломжийг илт хязгаарласан хэвээр байна. Гэж үзсэн тул С ХХК-иас тендерийн үнэлгээний хороонд хандаж 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тендерийн баримт бичигт нэмэлт тодруулгаар оруулсан эсвэл түүнтэй дүйцэх гэдгийг тухайн төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэгч бусад үйлдвэрлэгчдийн /Siemens,Hitachi болон GE гэх мэт/ ижил төрлийн аппаратуудын техник үзүүлэлтүүд нь дээр дурдсан тендерийн техникийн тодорхойлолтод хуулбарласан Philips үйлдвэрлэгчийн техникийн нөхцөлтэй дүйцнэ гэж үнэлгээнд харгалзан үзэх эсэх талаар тодруулга хүргүүлсэн. Уг тодруулгын хариуг Тендерийн үнэлгээний хорооноос 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр www.tender.gov.mn сайтад байршуулсан бөгөөд уг тодруулгын 3-т Техникийн тодорхойлолтын хувьд эсхүл түүнтэй дүйцэх гэсэн нэмэлт тодруулга оруулсан нь тендерт ирүүлсэн саналыг дүйцүүлэн үнэлэх боломжтой гэж ойлгогдож байна гэж дурдсан /ЭМДЕГ-аас тендерт оролцогчдод хүргүүлсэн тодруулгын хариу болон С ХХК-иас тус газарт хандсан тодруулгын албан тоотуудын хуулбарыг хавсаргав/. Үүнээс үзвэл манай санал болгосон техник үзүүлэлт нь тендерийн шаардлагыг дүйцүүлэн хангаж байгаа гэж ойлгогдохоор байсан.

Гэтэл тендер шалгаруулалтын үнэлгээний хорооноос Тус тендерийн Багц 1-д X-ray tube-ийн focal spot (04/08, 03/1, 0) зөрүүтэй хөргөлтийн дээд хурд болон хөргөлтийн систем зөрүүтэй, өвчтөний орны эргэлт 120 градусаас /5 градусын зөрүүтэй байгаа нь дүйцүүлэн үнэлэх боломжгүй тул шаардлага хангахгүй байгаа тул шаардлага хангахгүй гэж дүгнэв.

Энэ нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.1-27.3-д заасан шалгуур үзүүлэлтүүдэд заасны дагуу бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлээгүй захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулаагүй, мөн энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөөгүй байх тул тендерийн шаардлага хангахгүй гэж үнэлэн манай санал хүргүүлсэн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй байсан. Тухайлбал,

Багц 1-н техникийн тодорхойлолт зөрсөн тухайд:

1.Техник технологи хөгжихийн хэрээр бага эрчим хүчээр өндөр үр дүн гаргахын тулд дэлхий томоохон үйлдвэрлэгчид техник үзүүлэлтээ багасгаж байгаа бөгөөд ингэснээр илүү бага эрчим хүч зарцуулж илүү өндөр үр дүн гарган авах боломжтой болж байгаа гэсэн үг юм. Үүний нэг илрэл нь үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд Ангиографийн тоног төхөөрөмжийн рентген хоолой focal spot хэмжээг багасгаж буй явдал. Ингэснээр пискель өндөртэй зураг авах ач холбогдолтой. Тиймээс зураг авах зогсолтын хэмжээ буюу focal spot-ийн хэмжээ бага байх тусам илүү сайн гэж үнэлэгддэг. Харин захиалагчийн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод дээр дурдсанчлан тухайн нэг үйлдвэрлэгчийн өмнөх үеийн загварын техник үзүүлэлтээс хуулсан байх тул focal spot-ийн хэмжээг өндрөөр тавьсан байсан. Үүнээс үзвэл X-ray tube-ийн focal spot (04/08, 03/1,0) зөрүүтэй гэж дээрх тендерээс татгалзсан мэдэгдэлд дурдсан байгаа тендерийн хорооны үнэлгээ нь алдаатай,

2. Захиалагчийн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод хөргөлтийн дээд хурдын хэмжих нэгжийг кв гэж заасан байгаа нь алдаатай. Хөргөлтийн дээд хурдыг хэмжих тохиолдолд физикийн хуулиар олон улсын нэгжийн СИ системийн урсгалын хурд (Flow rate L/min)-аар хэмждэг. Иймд хөргөлтийн дээд хурд болон хөргөлтийн систем зөрүүтэй гэж дурдсан тендерийн хорооны үнэлгээ нь алдаатай,

3. Дэлхийн аль ч үйлдвэрлэгчийн хувьд өвчтөний орны эргэх өнцөг нь үйлдвэрлэгчийн хязгаарлагчтай байдаг бөгөөд хязгаарлагчийг авч эргэлтийн өнцгийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байдаг.

Гэсэн хэдий ч үйлдвэрлэгчид өвчтөний оронд хязгаарлагч хийдэг гол шалтгаан нь ашиглалтын хугацааг эвдрэлгүй удаан байлгах юм. Эргэх өнцөг их байсаар тухайн аппаратны насжилт багасч, эвдрэл гаргах давтамж ихэсдэг. Орны эргэлтийг багасгаснаар мөн хоолойн тусгалын өнцгийг өндөрсгөх давуу талтай. Иймд манай санал хүргүүлсэн аппратны өвчтөний орны эргэлтийн өнцгийг 180 градус болгон ихэсгэх боломжтой. Энэ нь 90градус-180 градус гэсэн тендерийн шаардлагыг давуулан хангаж байгаа юм.

Иймд орны эргэлт 120/5 зөрүүтэй байгаа нь дүйцүүлэн үнэлэх боломжгүй гэсэн тендерийн хорооны үнэлгээ нь алдаатай.

Ийнхүү Багц 1-ийн хувьд тендерийн ерөнхий шаардлагууд болон техникийн шаардлагыг хангасан тендер хүргүүлсэн байтал Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Үнэлгээний хорооны дээрх тендерийн үнэлгээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-д бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, мөн хуулийн 28.7.4-д хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасныг тус тус зөрчсөн.

Учир нь тус тендерт 2 компани оролцсон бөгөөд С ХХК-иас тендерт ирүүлсэн үнийн санал нь нөгөө оролцогч болох Саммитмедикал сервис ХХК-ийн ирүүлсэн үнэтэй харьцуулахад 299,800,000.00/хоёр зуун ерэн есөн сая найман зуун мянга/ төгрөгөөр бага буюу хамгийн бага харьцуулах үнэтэй тендер-ийг санал болгосон байхад тус тендерээс татгалзсан нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.7.3, 28.7.4-д нийцэхгүй байсан.

Энэ талаар манай компанийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн. Үүний дагуу гомдлыг хянаад 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/3380 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр С******* ХХК-ийн үнийн хуваарьт нэмэгдсэн өртгийн албан татварыг нийт үнээс тооцсон нь тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 15.7-д заасантай нийцэхгүй байхад гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Захиалагч 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тодруулгаар эсхүл, түүнтэй дүйцэхүйц гэсэн нэмэлт тодруулга оруулсан нь тендерт ирүүлсэн саналыг дүйцүүлэн үнэлэх боломжтой байна гэж заасан боловч үнэлгээний хорооны дүгнэлтэд тендер шалгаруулалтын багцад тендерт оролцогчдоос санал болгосон эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн техникийн үзүүлэлтүүдийг хэрхэн дүйцүүлэн үнэлсэн талаар дурдаагүй байна гэсэн мэдэгдлийг захиалагчид ирүүлсэн.

Уг албан бичгийн дагуу захиалагч ЭМДЕ газар нь С******* ХХК-ний ирүүлсэн тендерээс /тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр/ татгалзаж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр манай компанийн ирүүлсэн тендерийг шалгаруулсан.

Өөрөөр хэлбэл С******* ХХК-ний ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож, манай компаниас ирүүлсэн тендерийн шаардлага нь тендерийн баримт бичигт тусгагдсан шаардлагатай дүйцэхүйц болохыг нотолсон тайлбар, дүгнэлтийг үнэлгээний хороо хянаж тендерийг үнэлээд хамгийн сайн үнэлэгдсэн тендэрээр шалгаруулсан байна.

Иймд нэхэмжлэгч С******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Анх 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДЕГ/20 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадвахийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн Багц-1 Ангиографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерийг зарлаж уг тендерт С******* ХХК болон С ХХК оролцсон бөгөөд уг тендерт нэхэмжлэгч болох Саммит медикал серивс ХХК шалгарч 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/695 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрхийг олгож байжээ.

1.2 Дээрх тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч гуравдагч этгээд С ХХК нь Сангийн яаманд хандан гомдол гаргасныг тус яам хянаад 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/3380 дугаар албан бичгээр ... тус тендер шалгаруулалтын 1 дүгээр багцыг хүчингүй болгож, тендерт дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

1.3.Ингэхдээ Сангийн яам тендерийн 1 дүгээр багцын шалгаруулалтыг хянаад С******* ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварыг буруу тооцож ирүүлсэн гэж дүгнэлт хийснийг тендерт оролцогч С******* ХХК шүүхэд хандан нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.4.Сангийн яамны уг шийдвэрийг үндэслэн Тендерийн үнэлгээний хороо 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тендер дахин үнэлгээ хийж, тендерийн ялагчаар гуравдагч этгээд С ХХК-ийг шалгаруулж, нэхэмжлэгч С******* ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварыг буруу тооцож ирүүлсэн гэсэн үндэслэлээр шалгаруулаагүй байгаа нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд маргаж байгааг үндэслэлтэй гэж үзлээ.

1.5.Тухайлбал, Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл Сангийн яамны гомдол хянасан бичиг дээр С******* ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварыг буруу тооцож ирүүлсэн гэсэн гэх тайлбар, мөн Сангийн яамнаас угаасаа тэнцэхгүй байна гээд мэдэгдэл ирчихсэн шүү. Арфиметик алдаа биш гэх тайлбар, Сенутари ХХК дээр 80 сая төгрөгийн зөрүү гарч байна, С******* ХХК эцсийн үнээс 10 хувь тооцсон гэх тайлбар, мөн түүнчлэн 1, 2, 3 дугаар багцыг Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгийн дагуу дахин дүйцүүлэн үнэлээд 1, 2, 3 дугаар багц дээр С ХХК хамгийн сайн тендер ирүүлсэн үзээд гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэхээр санал хураасан байна.

1.6. Дээрх үнэлгээний хорооны тэмдэглэлээс үзвэл Тендерийн үнэлгээний хороо нь С ХХК-ийг тендерийн ялагчаар шалгаруулж, нэхэмжлэгч С******* ХХК-ийг буруутгасан шийдвэрээ гаргахдаа тендерт дүйцүүлэх үнэлгээг хийгээгүй болох нь тогтоогдож байна.

1.7.Нөгөө талаас, Сангийн сайдын 2012 оны 9 сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Тендерт үнэлгээний зааврын дагуу Тендерийн үнэлгээний хорооны гишүүд нь үнэлгээний хуудсаар үнэлгээ хийгээгүй, хэдэн оноо өгч хэрхэн, юуг юутай дүйцүүлсэн нь тодорхой биш, дүйцүүлэх аргачлал, тооцсон тооцоолол огт байхгүй байгаа тул Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлгүй гарсан гэж үзэхээр байна.

1.8.Нэхэмжлэгч талаас манай гаргасан алдаа татвартай холбоотой бөгөөд арфиметик алдаа байсан тул залруулах боломжтой гэж тайлбарлаж байгааг үндэслэлтэй байна.

1.9.Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно гэж, 28 дугаар зүйлийн 28.7.1-т тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж, тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно гэж тус тус заасан байна.

1.10.Эдгээр хуулийн заалтуудаар Тендерийн үнэлгээний хороонд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, тендерт оролцогчдоос тодруулга авах боломжийг олгосон байхад ийнхүү тодруулга авч, арфиметик алдаа эсэхийг нягталж тодруулаагүйг буруу байна гэж шүүх үзлээ.

1.11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаан дээр гаргасан Улсын Их Хурлын тогтоолоор гаалийн албан татварыг тооцохгүй гэж маргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийм тогтоол байдгийг мэдэхгүй, одоо сонсож байна гэж тайлбарласнаас үзвэл Тендерийн үнэлгээний хороо үнэлгээ хийхдээ уг Улсын Их Хурлын тогтоол тендерийн үнэд хамаарах эсэхийг нягталж, шалгаагүй байна.

1.12.Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай 27 дугаар тогтоолын хавсралтын 90 дүгээр бүлгийн 90.18 дугаар зүйлийн 9018.31.00 кодын дугаарт Хүн эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлэг буюу мал эмнэлгийн зориулалттай буюу зориулалтгүй рентген туяа, альфа, бета, гамма цацрагийн аппарат, радиографын буюу цацраг эмчилгээний аппарат, рентген хоолой, рентген үүсгүүр, хянах тохируулах самбар, үзлэг эмчилгээний ширээ, сандал, дэлгэц зэрэг хэрэгсэл-ийн гаалийн татварын хэмжээг 0 хувь байхаар тооцсон байна.

1.13.Харин 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл Тендерийн үнэлгээний хороо тендерт үнэлгээ хийхдээ CIP үнэ дээр 15.5 хувь татвар тооцох ёстой ..., С******* ХХК эцсийн үнээс 10 хувь тооцсон гэх тайлбаруудаа үндэслэн нэхэмжлэгч С******* ХХК-ийн тендерийг үнэлсэн байна.

1.14.Энэхүү үнэлгээг хэрхэн хийсэн болохоо хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд бичгээр тайлбарлаагүй ба шүүх хуралдаан дээр тайлбарлаж, нотолж чадахгүй байгаа тул шүүх ямар татварыг 15.5 хувиар тооцох ёстой гэж үзсэн, ямар татварыг /Энд гаалийн, эсхүл нэмэгдсэн өртөгийн албан татвар алин болох нь тодорхой биш гэсэн ойлголт/ 10 хувиар тооцсон гэдэг тодорхойгүй гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нь тендерт үнэлгээ хийхдээ бодит үнэлгээ хийсэн эсэх нь нотлогдоогүй тул шүүхээс Тендерийн үнэлгээний хороог тендерт үнэлгээ хийхдээ тендерт оролцогчдын материалуудад дүйцүүлсэн үзүүлэлтүүдээ тодорхой болгох, мөн тендерийн үнийг тогтоохдоо Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолыг хэрэглэх ёстой байсан эсэхийг хянаж үзэх, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын тендерийн үнэ алдаатай байгаа эсэхийг нарийн үнэлгээгээр, шаардлагатай бол тооцооллыг нягталсны үндсэн дээр явуулах шаардлагатай бөгөөд энэхүү ажиллагааг хийгээгүй эс үйлдэхүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хариуцлагатай, хэмнэлттэй байх зарчмууд, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, 28 дугаар зүйлийн 28.7.1-т заасантай нийцээгүй гэж дүгнэв.

1.15. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага болгосон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 дугаар албан бичиг, С ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 дугаар албан бичгийн дагуу С ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд байгуулсан гэрээг захиргааны акт биш, эдгээр актаас гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

1.16.Учир нь захиргааны байгууллага, албан тушаалтан захирамжилсан шинжгүй ч хууль зүйн үр дагавар үүсгэсэн, өөр этгээдээс заавал дагаж мөрдөх, биелүүлэх шинжийг агуулсан, эрх олгосон, үүрэг болгосон зэрэг үйлдэл, үйл ажиллагаатай холбоотой албан бичгийг захиргааны акт гэж үзэж, хянах эрх хэмжээтэй юм.

Иймд дээр нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон албан бичгүүд нь нэхэмжлэгчийг тендерт шалгаруулаагүй болон С ХХК-ийг ялагчаар тодруулсан шийдвэрээ албажуулсан тул байгаа тул захиргааны актын шинжтэй гэж үзэж шүүх хянасан болно.

1.17.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс С ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж маргасан.

1.18.Нэхэмжлэгч С******* ХХК нь маргаан бүхий тендерт оролцсон байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу оролцсон тендерээ шударгаар болон хуульд заасан журмаар үнэлүүлэх эрхтэй бөгөөд маргаан бүхий актууд хуульд нийцээгүй болох нь дээрх байдлуудаар тогтоогдсон тул маргаан бүхий актын улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзсэн болно.

1.19.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.5-д нэхэмжлэлийн бүрдүүлбэр болгон тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргах шаардлагыг тогтоосон бөгөөд шүүхээс захиргааны хэргийг үүсгэхдээ тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг байгаа гэж үзсэн байгаа боловч нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг 200 төгрөгийг дутуу төлсөн байгаа боловч нэмж төлүүлэхээр шийдвэрлэв.

Хуульд тэмдэгтийн хураамж дутуу төлсөн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохыг хуульд заагаагүй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн аваагүй болно.

1.20.Гуравдагч этгээдийн зүгээс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт үзлэг хийлгэж, бараа нийлүүлэгдэн, засварын ажил явагдаж байгааг тогтоолгох хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54, 55, 56 дугаар зүйлд зааснаар тендерт оролцогч нь захиалагч, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах, түүнийгээ шийдвэрлүүлэхээр заасан байна.

1.21.Нэхэмжлэгч нь уг хуулийн заалтуудын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэ эрхээ эдэлж нэхэмжлэл гаргасан, шүүх 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, 7 хоногийн дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр С ХХК-ийг гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, улмаар 2021 оны сарын 08 дугаар сарын 31-ний өдрийн 2254 дүгээр Шүүгчийн захирамжаар маргаан бүхий захиргааны актуудыг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэн, талуудад гардуулсан байна.

1.22.Шүүгчийн энэ захирамжийг хэргийн оролцогчид заавал биелүүлэх үүрэгтэй тул уг шийдвэр гарснаас хойш бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйл ажиллагаа явуулах эрхгүй гэдгийг талууд мэдсэн, мэдэх ёстой тул энэхүү шүүх хуралдаанаар бараа нийлүүлсэн, зарим үйл ажиллагаа явуулсан зэргийг нотлох, үзлэг хийж уг үйл ажиллагаатай холбоотой баримтыг хэрэгт нотлох баримтаар цуглуулах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасантай нийцэхгүй гэж үзсэн болно.

1.23.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гуравдагч этгээдээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийг татан оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Тодруулбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж заасан байна.

Маргаан бүхий захиргааны актын улмаас Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хэдийгээр нэхэмжлэгч дахин тендер зохион байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч С******* ХХК болон С ХХК-иудын аль альных тендер шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл байхгүй тул хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгч С******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 дугаар албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот зөвлөмж, дүгнэлтийн ЭМДГ/20 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн Багц-1 Ангиографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт С ХХК-ийг шалгаруулсан хэсэг, С ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 дугаар албан бичиг, уг албан бичгийн дагуу С ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 сарын 02-ны өдөр зарласан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ЭМДГ/20 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн Багц-1 Ангиографийн тоног төхөөрөмжийн нийлүүлэх тендерийг зохих журмын дагуу дахин үнэлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хариуцлагатай, хэмнэлттэй байх зарчмууд, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, 28 дугаар зүйлийн 28.7.1-т заасныг баримтлан С******* ХХК-ийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 дугаар албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот зөвлөмж, дүгнэлтийн ЭМДГ/20 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн Багц-1 Ангиографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт С ХХК-ийг шалгаруулсан хэсэг, С ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 дугаар албан бичиг, уг албан бичгийн дагуу С ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 сарын 02-ны өдөр зарласан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ЭМДГ/20 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн Багц-1 Ангиографийн тоног төнхөөрөмжийн нийлүүлэх тендерийг зохих журмын дагуу дахин үнэлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ