Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/03248

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/03248

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах, Б ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, О.М--д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,095,766.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 43028988 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч О.М 3,994,915 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай, сар бүрийн 23-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, / 3,994,915 төгрөгийн үнэ бүхий iphone 13pro max /хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч О. Мөнхзул нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар түрээслэгч О.М үндсэн зээлийн үлдэгдэл 3,455,509.39 төгрөг, үндсэн хүү 1,398,716.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 233,040.63 төгрөг, нийт лизингийн төлбөр 5,087,266.23 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нотариатын зардал 8500 төгрөг Тиймээс дээрх төлбөр болох нийт 5,095,766.23 төгрөгийг төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,483 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Мд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагч О.М нар 5,095,766.23 төгрөгийн хэмжээнд эвлэрч, энэхүү гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулав.

Хариуцагч О.М 5,095,766.23 төгрөгийг 3 хувааж төлөх буюу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,698,589 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,698,589 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,698,589 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч О.Мд холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,095,766.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А, хариуцагч О.М нар 5,095,766.23 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 3 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,698,589 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,698,589 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,698,589 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А, хариуцагч О.М нар 5,095,766.23 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,698,589 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,698,589 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,698,589 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,483 төгрөгийн 50 хувь буюу 48,241.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 48,241.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 48,241.5 төгрөгийг хариуцагч О.Маас гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС