Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/03321

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/03321

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин байрлах, Э ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Х.О /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 361,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК нь Х.О-ын хүсэлтээр 2021.04.14-ны өдөр 23226 тоот Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд хариуцагчид 2021.04.14-ны өдөр 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгийг 30 хоногийн 6.0% хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай Э ХХК-аас зээл авах хүсэлтийг Худалдаа хөгжлийн банкин дахь 453177932 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2021.06.27-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт болон сунгалт хийлгүйгээр итгэл эвдэн өдий хүрч зээлийн гэрээний 2.6.7-д заасан нөхцөл байдал үүссэн. Зээлийн гэрээний 2.6.5-г ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 3.2.1 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 3.3.6-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 6.3.1, 6.3.7-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024.05.24-ны өдрийн байдлаар хариуцагчийн: Үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, Төлөх ёстой хүү 218,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,480 төгрөг, нийт 361,080 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,482 төгрөг, 2023 оны 12 сарын 13-ны Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2023/04633 тоот захирамжийн дагуу эрэн сурвалжлуулах зорилгоор төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд хянагдаж буй, Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.От холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мл, хариуцагч Х.О нар 361,080 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцовгэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Х.От холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 361,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мл, хариуцагч Х.О нар 361,080 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мл нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мл, хариуцагч Х.О нар 361,080 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,482 төгрөгийн 50 хувь буюу 5,741 төгрөгийг буцаан олгож, үлдэх 5,741 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 5,741 төгрөгийг хариуцагч Х.Оаас гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС