| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/04168/И |
| Дугаар | 182/ШШ2024/03341 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/03341
| 2024 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 182/ШШ2024/03341 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, оршин байрлах, С ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, О.Ям /РД:УХ99061104/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,569,792.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Я нь СЛ ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр БЗГ22-2457 тоот Зээлийн гэрээ байгуулж, 1,699,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 1,474,380.66 төгрөг, хүү 1,007,639.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,472.25 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,569,792.68 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч О.Я нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 579 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. О.Я зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,569,792.68 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Сгазрын нэхэмжлэлтэй,О.Яд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нар 2,569,792.68 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 5 хувааж төлөхөөр харилцан тохиролцжээ. Үүнд:
1. 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 513,959 төгрөг,
2. 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 513,959 төгрөг,
3. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 513,959 төгрөг,
4. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 513,959 төгрөг,
5. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 513,959 төгрөгөөр тус тус төлж
барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үүгэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагчО.Яд холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,569,792.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нар 2,569,792.68 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 5 хувааж төлөх буюу 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 513,959 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 513,959 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 513,959 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 513,959 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 513,959 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С нар 2,569,792.68 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 513,959 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 513,959 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 513,959 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 513,959 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 513,959 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,067 төгрөгийн 50 хувь буюу 28,033.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 28,033.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 28,033.5 төгрөгийг хариуцагчО.Яаас гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС