Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2024/00988

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

 

Нэхэмжлэгч: *************-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **********-д холбогдох

 

710,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ************ нь **********-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 сарын 07-ны өдөр ************ тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4%-ийн хүүтэй, 2022 оны 07 сарын 07-ны өдөр 80,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэйгээр тус тус зээлсэн ба хугацаанд нь төлж барагдуулаагүй болно.

****************** нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул *******аас гэрээний үүрэгт нийт 710,167 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 08 сарын 23-ны өдөр 142,033 төгрөг, 2024 оны 09 сарын 23-ны өдөр 142,033 төгрөг, 2024 оны 10 сарын 23-ны өдөр 142,033 төгрөг, 2024 оны 11 сарын 23-ны өдөр 142,033 төгрөг, 2024 оны 12 сарын 23-ны өдөр 142,033 төгрөгийг тус тус төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан 710,167 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь Нэхэмжлэлийн шаардлагыг 5 хувааж буюу 2024 оны 08 сарын 23-ны өдөр 142,033 төгрөг, 2024 оны 09 сарын 23-ны өдөр 142,033 төгрөг, 2024 оны 10 сарын 23-ны өдөр 142,033 төгрөг, 2024 оны 11 сарын 23-ны өдөр 142,033 төгрөг, 2024 оны 12 сарын 23-ны өдөр 142,033 төгрөгийг тус тус төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан 710,167 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,666 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 10,797 төгрөг, төрийн сангаас 10,797 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН