Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2024/00863

 

 

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2024/00863

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2024/01004/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* дугаар хэсэг, ******* тоотод оршин суух, *******, ******* овогт ******* гийн ******* гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч П. *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П. ******* нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

Миний бие 1985-1989 онд 26 авто баазад, 1994-1995 онд Мазаалай ББХК-д ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Уг байгууллагад ажилд орсон, гарсан тушаал архиваас шүүлгэхэд олдоогүй. Тэтгэвэрт гарах болсон ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг 1985 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 26-р авто баазад үйлчлэгчээр, 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Мазаалай ББХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч нь хүсэлттэйгээ холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын байцаагчийн бичилт, Дархан-Уул аймгийн төрийн архивын 2024 оны 05 сарын 29-ны өдрийн 270 дугаартай тодорхойлолт, 1985 оны ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тээврийн яамны харьяа авто тээврийн 26 дугаар баазын даргын 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №132 дугаартай ажилд томилох тухай тушаал, Тээврийн яамны харьяа авто тээврийн 26 дугаар баазын даргын 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №108 дугаартай тушаал, ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэр /эх хувиараа/ зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч П. ******* нь 1985 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 26-р авто баазад үйлчлэгчээр, 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Мазаалай ББХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

4. Хүсэлт гаргагч П. ******* нь 1985 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 26-р авто баазад үйлчлэгчээр, 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Мазаалай ББХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан үеийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаагаас хүсэлт гаргагчийн ажилласан хугацааг тогтоох боломжгүй болж, ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

5. Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. Хүсэлт гаргагч П. ******* нь 1985 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 26-р авто баазад үйлчлэгчээр, 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Мазаалай ББХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь 1985 оны ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн ажлын тухай хэсэгт 1985 оны 03 сарын 20-ны өдөр Олом цехэд үйлчлэгчээр томилон ажиллуулав баазын дарга 1985 оны 03 сарын 22-ны өдрийн 48 тоот тушаал, 1989 оны 08 сарын 05-ны сургуульд суралцах болсон тул үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв-баазын дарга 1989 оны 08 сарын 09-ний 108 тоот тушаалаар /хх-6 дахь тал/, Тээврийн яамны харьяа авто тээврийн 26 дугаар баазын даргын 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №132 дугаартай ажилд томилох тухай тушаалд ...үйлчлэгч овогтой ******* г 1987 оны 07 сарын 16-аас түр бохирын цэвэрлэгч... /хх-7 дахь тал/, Тээврийн яамны харьяа авто тээврийн 26 дугаар баазын даргын 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №108 дугаартай тушаалд ...үйлчлэгч овогтой ******* сургуульд сурах болсон тул 1989 оны 08 сарын 05-ны өдрөөс тус тус тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй /хх-8 дахь тал/, ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэр,

Гэрч М. сүрэн гийн ...Би 1983 онд Дархан-Уул аймгийн 26 дугаар авто баазад үйлчлэгчээр ажилд орж байсан. Намайг ажиллаж байхад 1985 онд П. ******* 26 дугаар авто баазад үйлчлэгчээр ажилд орж ирсэн. П. ******* уг байгууллагад 1989 он хүртэл ажиллаад ажлаасаа гарсан. Тухайн үед байгууллагын дарга Галсан гэж хүн байсан... гэх мэдүүлэг /хх-24 дэх тал/,

Гэрч Ц. ийн ...Би Дархан-Уул аймгийн 26 дугаар авто баазад 1984 оноос эхлэн засварчин, жолоочоор ажиллаж эхэлсэн. Намайг ажиллаж байхад П. ******* үйлчлэгчээ ажилд орсон. Хэдэн онд гэдгийг нь санахгүй байна. Уг компани хувьчлагдаж дампуурах хүртэл бид хамт ажилласан. 1997 он гэж санаж байна. П. ******* конторын үйлчлэгчээр ажиллаж л байсан.. гэх мэдүүлэг /хх-23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан регистрийн дугаартай, ******* овогт ******* гийн ******* нь 1985 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 26-р авто баазад үйлчлэгчээр, 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Мазаалай ББХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА