Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2024/00999

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

 

Нэхэмжлэгч: ******************-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **************-т холбогдох

 

318,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг "Есөн төгөл" гэх амралтын газарт Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн 40 жилийн ойн байрын уулзалтаа тэмдэглэж байх үеэр эхнэр *******ы зохисгүй харьцааны улмаас уурлаж түүний толгой, хамар, чамархай хэсэг рүү цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогчид зүүн чамархайн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, ******* аймгийн Прокурорын газраас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *******ид холбогдох хэргийг хянан хэлэлцээд 215 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр хохирогч *******ы эрүүл мэндэд учирсан гэмтэлд яаралтай тусламж, амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц зэрэгт нийт 318,330 төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Иймд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж гаргуулан авсан байна. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлт ирүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардпын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчлан заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.", Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно., Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана. гэж тус тус заасны дагуу прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд *******оос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 318,330 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ******* тоот дансанд олгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан 318,330 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 318,330 төгрөгийг хариуцагч ******* нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ******* тоот дансанд төлсөн болох нь банкны 2024 оны 07 дугаар сарын 02-ны зарлагын баримтаар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгч ***************** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******************ийн нэхэмжлэлийн шаардлага 318,330 төгрөгийг хариуцагч ******* биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч *****************нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН