Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 00128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

 Нарийн бичгийн дарга                            Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                          Н.Дүүрэнжаргал

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч                        С.Сувдаа, Ч.Мөнгөнцэцэг, А.Хандмаа

 Шүүгдэгч                                                     Б.Э, Б.Э, Э.Б, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Э,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Э, Д.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Б нарт холбогдох 201718020021 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Рашаантын №37 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:98062114/ Сартуул овогт Батнарангийн Э.

 

Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Нарангийн №67 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:99081612/ Боржигон овогт Буяндэлгэрийн Э.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн 3 дугаар курст суралцдаг, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг 241-р точект оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:96090313/ Наяман овогт Эльбусын Б.

Монгол улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын үндэсний дээд сургуулийн 3 дугаар курст суралцдаг, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Хөгжил хотхоны 13-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:96091011/ Чонос овогт Дарханбаатарын Б.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Шүүгдэгч Б.Э нь 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд бусадтай бүлэглэн, давтан буюу 8 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Мөн насанд хүрээгүй Б.Эыг хулгайн гэмт хэрэгт татан оруулсан, Б.Э нь 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны хүртэлх хугацаанд бусадтай бүлэглэн 8 удаагийн буюу давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Д.Б нь 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд  бусадтай бүлэглэн 5 удаагийн буюу давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Э.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд бусадтай бүлэглэн 3 удаагийн буюу давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Мөн Б.Э, Д.Б, Б.Э нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн технологийн кабинетаас “lenovo” брендийн 2 ширхэг нөтбүүк, төмөр дөшийг хулгайлсан гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, Б.Эыг хулгайн гэмт хэрэгт татан оруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: … Он, сараа сайн санахгүй байна. Нийт 8 удаагийн үйлдэлтэй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: … Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: … Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: … 5 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн.  Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.   

Иргэний нэхэмжлэгч Р.Байгальмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .... Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд нягтлан бодогчоор ажилладаг юм. Тэгтэл манай сургуулийн Технологийн кабинетэд 2017 оны 01 дүгээр сарын 10-наас 2017 оны 01 дүгээр сарын 11-нд шилжих шөнө хулгай орж сургалтын менежер Т.Амарсайханы нэр дээр бүртгэлтэй байдаг боловч Б.Б багшийн  хэрэглэдэг “lenovo” брендийн нөтбүүк, мөн Б.М багшийн хэрэглэдэг “lenovo” брендийн нөтбүүк болон Ц багшийн хариуцдаг нэг талдаа хошуутай төмөр дөш зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан юм. .. Б.Б багшийн хэрэглэдэг нөтбүүк нь “lenovo” брендийн  бөгөөд 1094610 төгрөгийн үнэтэй, харин Б.М багшийн хэрэглэдэг нөтбүүк нь мөн “lenovo” брендийн нөтбүүк байсан 1136249 төгрөгийн үнэтэй хөрөнгө байсан юм. Харин Ц багшийн хариуцдаг байсан нэг талдаа хошуутай төмөр дөш нь 26870 төгрөгний үнэтэй хөрөнгө байгаа юм. Технологийн кабинетруу хулгайч нэвтрэн орохдоо хоёр ширхэг зүүдэг цоожийг эвдэж орсон байсан цоожны үнэ тус бүр нь 5000 төгрөг нийт хоёр ширхэг цоож нь 10000 төгрөг юм. Иймд би хоёр ширхэг нөтбүүкний үнэ буюу 2230859 төгрөгийг болон хоёр ширхэг цоожны үнэ 10000 төгрөг нэхэмжилж байна нийтдээ 2240859 төгрөг нэхэмжилнэ. Төмөр дөшийг эргүүлээд авсан учраас нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 180-р хуудас/

Хохирогч  В.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хашаанд байсан Зил-131 маркийн 24-23 УБЯ улсын дугаартай автомашиныхаа тэвшин  дээрээс 12 шуудай хуш модны самар болон Хятад улсад үйлдвэрлэсэн мод хөрөөдөх зориулалттай  бензин хөдөлгүүртэй хөрөө зэргийг хулгайд алдаж хохирсон юм... машины тэвшин дээр 76 шуудай самар ачаатай байсан юм. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өглөө ачаагаа буулгах үедээ 12 шуудай самар мөн Хятад улсад үйлдвэрлэсэн мод хөрөөдөх зориулалтын бензин хөдөлгүүртэй хөрөө байхгүй болчихсон байгааг мэдсэн. Тухайн шөнө хашаанд машинаа тавихдаа хаалгаараа ухрааж оруулаад баруун тийш харуулаад тавьсан юм. Тэгээд олон хоног самарт яваад ирсэн хүмүүс шөнөдөө нам унтахгүй юу, тэгтэл хулгайч нар хашааны зүүн талаар шуудайтай самаруудыг зөөсөн байдал ажиглагдаж байсан. Учир нь баруун талаар нь авах гэхээр гудамжны гэрэлтүүлэгтэй нөхцөлтэй байдаг юм л даа. Хулгай хийсэн хүмүүсээс 2824000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 190-191-р хуудас/

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би хувьдаа 26-65 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркын тээврийн хэрэгсэлтэй юм. Би 2017 оны 01 дүгээр сарын 08-аас 2017 оны 01 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны 39 тоотод амьдардаг өөрийн хадам ээжийнхээ хашаанд өөрийн 26-65 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркын машинаа тавьж хонуулаад ЗИЛ-131 маркын машиныхаа 6 ширхэг гинж, А-80 төрлийн 50 литр бензинээ хулгайд алдсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 200-р хуудас/

Хохирогч Ц.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би өөрийн хувьдаа 45-16 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркын машинтай хүн байгаа юм. Тэр машинаараа би хүмүүс аваад 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр уул руу самарт явж 2017 оны 01 дүгээр сарын 08-наас 2017 оны 01 дүгээр сарын 09-нд шилжих шөнө 106 шуудай цайруулсан самар ачаад Мандал суманд ирсэн юм. Мандал суманд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө үүрээр 04 цагт ирээд Дуушийн 16 тоот хашаанд амьдардаг. Ганаа ахын хашаанд самар ачсан машинаа тавьж орхиод 47 дугаар байранд байдаг гэртээ очиж унтаж амарсан юм. Маргааш өглөө буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өглөө би гэртээ байхдаа хамт самарт явсан Тогоо гэдэг залуу руу утасдаад “Миний дүү түрүүлж очоод Дуушийн 16 тоот хашаанд байгаа ачаагаа задалж бай” гэж хэлчихээд өөрөө араас нь 10 цагийн орчим Дуушийн 16 тоот хашаанд машин дээрээ очсон юм. Би очоод ачаагаа буулгаад тоолж үзэхэд уулнаас 106 шуудайтай цайруулсан самар ирснээс 17 шуудай цайруулсан самар хулгайд алдагдаж 89 шуудай самар үлдсэн байсан юм.... тухайн үед буюу самар хулгайд алдагдах үед хуш модны цайруулсан самар нэг килограмм нь 3800 төгрөгийн ханштай байсан. 60 килограммаар савласан 17 шуудай самарыг 3800 төгрөгөөр бодож үзэхэд 3876000 төгрөг болж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 209-р хуудас/

Хохирогч Б.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 13 билүү 14-ний шөнө байх Манай гэрийн хашаанд байсан модны “Урал” хөрөө болон Зил 131 маркийн автомашины банкнаас 110 литр бензин алдагдсан юм. Тухайн үед нь Урал хөрөө нь машины бүхээгний ард хайрцаг дээр ил байж байсан юм. Бензин нь зөв талын банкнаас алдагдсан байсан. Модонд явах гээд манай нөхөр Энхбаяр нь машиндаа бензин дүүргээд хөрөөгөө бэлдээд тавьчихсан байсан юм. Хөрөө нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн Урал маркийн хөрөө байсан ба 2 жилийн өмнө шинээр нь 960000 төгрөгөөр худалдаж авч байсан. Машины банкинд 160 литр бензин ордог бөгөөд уг бензин алдагдсан банкнаас үлдсэн бензинээ шавхаад үзэхэд 50 литр бензин байсан юм. Тэгэхээр 110 литр бензин алдагдсан гэсэн үг гэх мэдүүлэг /ХХ-ийн 217-р хуудас/

Хохирогч А.Давгадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .... 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн үед Зүүнхараагаас Энх-Амгалан, Саранцэцэг бид 3 Нэвшээ гэх газраас бэлтгэсэн самраа ачиж  ирэхээр миний Зил 131 маркийн 95-78 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй яваад 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орой 21 цагийн үед Зүүнхараад 139 шуудай цайруулсан самартай орж ирсэн .... Цант орхон буудлын гадаа байсан жижиг тэрэг явна гэхээр нь такси бариад Хараа буудлаас очиж асуухад 2-3 өрөө сул байсан тэгээд эргээд хүмүүс дээрээ очоод хэлтэл буудалд хонохоо болиод Баянхангайн 04 тоот буюу Цэрэн-Очир ахын хүргэний хашаанд машинаа оруулаад бөөнөөрөө тэнд орж унтаж амарсан. Маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө 08 цагийн орчим Энх-Амгалан ах гаднаас орж ирээд машин дээрх самраа урдаас нь байшинд оруулж хонуулсан юм уу гэхээр нь үгүй яасан гэсэн чинь самар авсан байна ш дээ гэсэн тэгэхээр нь гараад хартал машины тэвшний урд хэсгээс олон тооны шуудайтай самар хулгайлсан байсан нийт шуудайтай самраа буулгаад тоолж үзэхэд 95 шуудай самар үлдсэн байсан тухайн үед хашаан дотор хэд хэдэн гутлын мөр байсан бид нар өөсдөө уг гутлын мөрийг тэр хавиар хайгаад олж чадаагүй юм. Бид нар нийт 139 шуудай цайруулсан самар ачиж ирсэн 44 шуудай самар алдагдсан байсан 95 шуудай цайруулсан самар үлдсэн нь одооч байгаа. 1 кг нь одоогоор 2900 төгрөг байна лээ тухайн үед буюу 2017 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд 3600 төгрөгний үнэтэй байсан. Уг алдсан самраа нэхэмжилнэ гомдолтой байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 224-р хуудас/

Хохирогч О.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө гэрээсээ эд зүйлүүд алдсан байснаа мэдсэн. Урьд шөнө нь хулгайч хулгай хийсэн байсан. Нөхөр Даваацогтын Зил  131 машины баруун талын банкны бензинийг бүгдийг нь авчихсан байсан. Банкиндаа 160 литрийн багтаамжтай юм. Мөн уг машины дугуйны гинж 2 ширхэгийг авсан байсан. Мөн машины тэвшин дээр байсан 2 ширхэг 2 метрийн урттай үйлдвэрийн лоом алдагдсан байсан. Бензин бол АИ-80 бензин 1480 төгрөг гэж бодоход 160 литр нь 236800 төгрөг болно. Гинж нь хосоороо 250000 төгрөгөөр хүнээс өнгөрсөн жил авч байсан юм гинжээ энэ үнээр нь үнэлүүлнэ. Лоом бол үйлдвэрийнх байсан нэг бүр нь 20000 төгрөг болно энэ үнээр нь үнэлүүлж нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 234-р хуудас/

Хохирогч Б.Баярмагнай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 21-ний үүрээр 05 цагийн үед Мандал суманд ирж Ширхэнцэгийн 125 тоот хашаандаа машинаа оруулж тавьсан юм. Самраа зарах гэсэн боловч самар худалдаж авах мөнгөтэй хүн олдохгүй 2 хоносон юм. Самар ачсан машин хашаан дотор байгаад л байсан юм. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр машин дээрх ачаа хонхойгоод нэг л биш харагдаад байхаар нь үзсэн чинь шуудайтай самарнууд алга болчихсон байх шиг байсан. Тэгээд самарт явсан хүмүүсийнхээ хамт хэдэн шуудай самар алдагдсаныг тоолохоор машин дээрээс бүх шуудайтай самарнуудаа буулгаж тоолоход 37 шуудай самар алдагдчихсан байсан ..99 шуудай самар байсан юм. Үлдсэн 62 шуудай самраа 1 кг-ийг нь 3200 төгрөгөөр бодож худалдсан юм. 5069000 төгрөгийн хохирол хүлээсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 244-р хуудас/

Хохирогч Д.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... би өглөө үхрээ замын аргашаа дэрс рүү оруулаад орой Садагын нүхэн гүүрээр замын урагшаа гараад замын урд талын дэрсэнд байж байгаад дээшээ өгсөөд дээд 42-ийн гүүрээр буцаад гараад ирэх байх гээд орхисон. 16 цаг өнгөрч байхад манай үхэр Садагын гүүр орчмоос буцаад ирсэн. Тэгээд үхрээ үзтэл манай хар зүсмийн хумбан эвэртэй зүүн талын чих нь хайчилбар оньтой өндөр хар үхэр байхгүй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 3-р хавтас 34-35-р хуудас/

Гэрч Д.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 10-наас 2017 оны 01 дүгээр сарын 11-нд шилжих шөнө манай сургуулийн Технологийн кабинетийн Б багшийн ангид хулгай орж төмөр дөшийг маань Б багш болон М багш нарын хэрэглэдэг 2 ширхэг “lenovo” брендийн нөтбүүкийн хамт аваад явсан байсан. Үүдний хаалганы цоожийг төмөр тасалж хаздаг бахиар хазаж тасалсан ул мөр цоожин дээр үлдсэн байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 187-р хуудас/

Гэрч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 8 цаг 20 минутын орчим ажил дээрээ ирээд технологийн кабинетын гэрэл асаалттай байхаар нь яваад ортол харуул Ханбүргэд, технологийн багш Ц хоёр дотор явж байсан би юу болсон талаар асуухад ...тэгтэл урьд шөнө хулгай  хийчихсэн байна гэсэн ... тэгээд би кабинетдаа ороод орхиод үлдээгээд явсан компьютерээ хартал байхгүй болчихсон байсан. Би Б багшаас чи миний зөөврийн компьютерийг авсан уу гэж асуухад үгүй үгүй би авч яваагүй шүү дээ миний компьютер бас алга уу гэж асуухаар нь хартал Б багшийн компьютер бас алга болчихсон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 188-р хуудас/

Гэрч С.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 08 цаг 30 минутын  орчим М багш над руу утасдаад манай технологийн кабинетэд хулгай орчихсон юм шиг байна, миний “lenovo” брендийн  нөтбүүк байхгүй байна гэж хэлэхээр нь би миний компьютер бас наана чинь байх ёстой шүү байна уу гэж асуухад байхгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 189-р хуудас/

Гэрч Б.Гантогоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .... Би жолооч Ц.Г ахтай уулруу самарт яваад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний үүрээр 04 цагт 106 шуудай цайруулсан хуш модны самаар ачаад Мандал суманд ирсэн юм. Машины тэвшин дээр гараад хучлагыг нь буулгаж байтал ачаатай самарнууд хойд хэсгээрээ шуудайтай самар дутаж хонхойчихсон байхаар нь Г ахыг л авсан юм байх гэж тоогоо ч үгүй татлагыг нь тайлаад хучлагыг нь буулгаж байтал Г ах ч хүрээд ирсэн, тэгээд  би тэвшин дээрээс нь самарнуудыг буулгаж өгөөд доошоо буулгасан хойноо авч ирсэн самарнуудаа тоолж үзэхэд 89 шуудай самар болчихсон 17 шуудай самар дутаж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 210-р хуудас/

Гэрч Б.Батзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .... 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Бат-Эрдэний зааснаар Рашаантын гудамжнаас 1 кг –ийг нь 2700 төгрөгөөр бодоод 2 тонн гаран  самрыг 5400000 төгрөгөөр худалдаж авсан юм гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 4-р хуудас/

Гэрч П.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би хуш модны самар худалдаж авч байгаа, гэхдээ би өөрөө Улаанбаатар хотод амьдарч байгаа болохоор Сэлэнгэ аймгийн Мандал суманд өөрийн найз Бархасбадийн Буянаа гэх залууг ажиллуулж хуш модны самар цуглуулж бэлтгүүлж байгаа. Би одоо он сар өдрийг нь сайн санахгүй байна, эхлээд манай ангийн Түмэнбаяр над руу утасдаад “Хуш модны самар худалдаж авч байгаа юу” гэхээр нь би худалдаж авч байгаа гэж хэлж байсан. Дараа түүний хүү Э утасдаад “Самар авч байгаа юу” гэхээр нь би худалдаж авч байгаа ах нь өөрөө Улаанбаатар хотод байна, энэ утас руу залгаад өгчихөөрэй гэж хэлээд Буянаагийн утсыг өгсөн юм гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 6-р хуудас/

Гэрч Б.Буянаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би одоо өдөр хоногийг нь нарийн сайн санахгүй байна, Улаанбаатар хотод оршин суудаг Б над руу 2017 оны 01 дүгээр сард утсаар яриад Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Рашаантын гудамжинд хуш модны самар зарна гэж байна чи очоод авчих гэхээр нь би өөрөө очиж үзсэн чинь энэ Э гэдэг хүүхэд байсан. Самрыг нь үзье гэж хэлсэн, тэгтэл Рашаантын гудамжны №37 тоотод граж дотор хуш модны шуудайлсан самарнууд хийсэн байсан. Би шуудайлсан самарнуудыг гурав гурван шуудайгаар нь килограмм дээр тавьж килограммлаж үзэхэд нийт 923 килограмм самар байсан. Би нэг килограммыг нь 2600 төгрөгөөр бодож худалдаж авч Б.Эад 2400000 төгрөг бэлэн өгсөн. Яг хэдэн шуудай самар байсныг нь сайн мэдэхгүй байна. Багцаагаар хэлэхэд 15 шуудай самар байсан шиг санагдаад байна гэх мэдүүлэг /2-р ХХ-7-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Б.Э мэдүүлэхдээ: ... Самар хулгай хийх санааг Э.Б ах гаргаж бид нар нийлж хулгай хийсэн юм. ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн технологийн кабинетаас “lenovo” брендийн 2 ширхэг нөтбүүк, төмөр дөшийг Д.Б, Б.Э нартай хулгай хийсэн... гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 29 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтанд Э.Б мэдүүлэхдээ: ... Мөнгөний хэрэг болоод хулгай хийчихсэн юм. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн технологийн кабинетаас “lenovo” брендийн 2 ширхэг нөтбүүк, төмөр дөшийг Д.Б, Б.Э, Б.Э нарыг хулгайлсан гэдгийг мэдсэн боловч тэр гурав цагдаад битгий хэлээрэй гээд гуйгаад байхаар нь хэлээгүй. ... 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Нар” хүнсний дэлгүүрийн хажууд хөлсөлж байсан байрныхаа хашаанд тууж оруулж ирээд нөгөө үхрээ би өөрөө нядалж хүнсэндээ хэрэглэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /3-р ХХ-ийн 43 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтанд Д.Б мэдүүлэхдээ: ... Хулгай хийсэн самраа хэнд зардаг байсан талаар мэдэхгүй. ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн технологийн кабинетаас “lenovo” брендийн 2 ширхэг нөтбүүк, төмөр дөшийг Б.Э, Б.Э нартай хулгай хийсэн... гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 29 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтанд Б.Э мэдүүлэхдээ: ... Дэмий холхиод явж байхдаа самартай машин орж ирэхийг харсан. Тэгээд л хулгай хийхээр шийдэцгээсэн... Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн технологийн кабинетаас “lenovo” брендийн 2 ширхэг нөтбүүк, төмөр дөшийг Б.Э, Д.Б нартай хулгай хийсэн гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 40 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 17-21-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 70-74-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 84-86-р хуудас/, Д.Болд-Эрдэний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /ХХ-ийн 94-103/, Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 104-119-р хуудас/, Б.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 120-123-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоолууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /ХХ-ийн 145-154, 157-159,164-165, 167-168, 172-173-р хуудас/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 160-161, 169-170, 174-175-р хуудас/, “lenovo” брендийн 2 ширхэг нөтбүүк, төмөр дөш, хаалганы зүүдэг цоож зэргийг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ “.. 2267729 төгрөг..” /ХХ-ийн 182-р хуудас/, Мандал сумын 1 дүгээр баг Вокзалын 10 б тоот иргэн В.Эийн хашаан дотор байсан Зил 131 маркийн 24-23 УБЯ машинаас алдагдсан самар, Хятад хөрөөг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ “...2824000 төгрөг..” /ХХ-ийн 194-р хуудас/,  Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны 39 тоот хашаанд байсан Зил 131 маркийн 26-65 СЭҮ машинаас алдагдсан иргэн Б.Бийн 6 ширхэг гинж 50 литр шатахууныг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ “...912500 төгрөг..” /ХХ-ийн 204-р хуудас/, Мандал сумын 7 дугаар баг Дуушийн 16 тоот хашаанд байсан 45-16 СЭА машинаас алдагдсан иргэн Ц.Г 17 шуудай 60 кг цайруулсан самарыг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ “...3876000 төгрөг..” /ХХ-ийн 212-р хуудас/,  Мандал сумын 6 дугаар баг Депогийн 02 тоот иргэн Б.Уын хашаанд байсан Зил 131 маркийн машинаас алдагдсан А-80 төрлийн 110 литр шатахуун, “урал” маркийн хөрөөг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ“..1628000 төгрөг ..”/ХХ-ийн 220-р хуудас/, Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн 04 тоот иргэн А.Дагвадоржийн Зил-131 маркийн 95-78 УБЯ машинаас алдагдсан 45 кг 44 шуудай цайруулсан самарыг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ “..7128000 төгрөг”/ХХ-ийн 227-р хуудас/, Мандал сумын 6 дугаар баг Орхироогийн 30 тоот иргэн О.Дын Зил 131 маркийн машинаас алдагдсан 160 литр шатахуун, 2 ширхэг лоом, 2 ширхэг гинж зэргийг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ “...526800 төгрөг..” /ХХ-ийн 237-р хуудас/, Мандал сумын 2 дугаар баг Ширхэнцэгийн 125 тоот иргэн Б.Баярмагнайн Зил-131 маркийн машинаас алдагдсан 37 шуудай 1 шуудайнд 43 кг-аар савласан самарыг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ “...“5069000 төгрөг..” /ХХ-ийн 246-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч нарын оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт болон иргэний үнэмлэхний лавлагаанууд /2-р ХХ-ийн 100-112 дугаар хуудас/, Шүүгдэгч нарын ял шийтгэлийн талаарх тэмдэглэл /2-р ХХ-ийн 113-117 дугаар хуудас/, Шүүгдэгч нарын гавъяа шагналын баримтууд /ХХ-ийн 120-193 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд бусадтай бүлэглэн, давтан буюу 8 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Мөн насанд хүрээгүй Б.Эыг хулгайн гэмт хэрэгт татан оруулсан, Б.Э нь 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны хүртэлх хугацаанд бусадтай бүлэглэн 8 удаагийн буюу давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Д.Б нь 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд  бусадтай бүлэглэн 5 удаагийн буюу давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Э.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд бусадтай бүлэглэн 3 удаагийн буюу давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн, бусдын 1 тооны үхэр хулгайлсан. Мөн Б.Э, Д.Б, Б.Э нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн технологийн кабинетаас “lenovo” брендийн 2 ширхэг нөтбүүк, төмөр дөшийг хулгайлсан гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, насанд хүрээгүй Б.Эыг хулгайн гэмт хэрэгт татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Иргэний нэхэмжлэгч Р.Байгальмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 180-р хуудас/, Хохирогч  В.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 190-191-р хуудас/, Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 200-р хуудас/, Хохирогч Ц.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 209-р хуудас/, Хохирогч Б.Уын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 217-р хуудас/, Хохирогч А.Давгадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 224-р хуудас/, Хохирогч О.Дын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 234-р хуудас/, Хохирогч Б.Баярмагнайн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 244-р хуудас/, Хохирогч Д.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 3-р хавтас 34-35-р хуудас/, Гэрч Д.Цгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэг /ХХ-ийн 187-р хуудас/, Гэрч Б.Мын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 188-р хуудас/, Гэрч С.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 189-р хуудас/, Гэрч Б.Гантогоогийн  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 210-р хуудас/, Гэрч Б.Батзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /2-р ХХ-ийн 4-р хуудас/, Гэрч П.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /2-р ХХ-ийн 6-р хуудас/, Гэрч Б.Буянаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /2-р ХХ-7-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 17-21-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 70-74-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 84-86-р хуудас/, Д.Болд-Эрдэний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /ХХ-ийн 94-103/, Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 104-119-р хуудас/, Б.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 120-123-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоолууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /ХХ-ийн 145-154, 157-159,164-165, 167-168, 172-173-р хуудас/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 160-161, 169-170, 174-175-р хуудас/, “lenovo” брендийн 2 ширхэг нөтбүүк, төмөр дөш, хаалганы зүүдэг цоож зэргийг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ “.. 2267729 төгрөг..” /ХХ-ийн 182-р хуудас/, Мандал сумын 1 дүгээр баг Вокзалын 10 б тоот иргэн В.Эийн хашаан дотор байсан Зил 131 маркийн 24-23 УБЯ машинаас алдагдсан самар, Хятад хөрөөг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ “...2824000 төгрөг..” /ХХ-ийн 194-р хуудас/,  Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны 39 тоот хашаанд байсан Зил 131 маркийн 26-65 СЭҮ машинаас алдагдсан иргэн Б.Бийн 6 ширхэг гинж 50 литр шатахууныг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ “...912500 төгрөг..” /ХХ-ийн 204-р хуудас/, Мандал сумын 7 дугаар баг Дуушийн 16 тоот хашаанд байсан 45-16 СЭА машинаас алдагдсан иргэн Ц.Г 17 шуудай 60 кг цайруулсан самарыг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ “...3876000 төгрөг..” /ХХ-ийн 212-р хуудас/,  Мандал сумын 6 дугаар баг Депогийн 02 тоот иргэн Б.Уын хашаанд байсан Зил 131 маркийн машинаас алдагдсан А-80 төрлийн 110 литр шатахуун, “урал” маркийн хөрөөг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ“..1628000 төгрөг ..”/ХХ-ийн 220-р хуудас/, Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн 04 тоот иргэн А.Дагвадоржийн Зил-131 маркийн 95-78 УБЯ машинаас алдагдсан 45 кг 44 шуудай цайруулсан самарыг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ “..7128000 төгрөг”/ХХ-ийн 227-р хуудас/, Мандал сумын 6 дугаар баг Орхироогийн 30 тоот иргэн О.Дын Зил 131 маркийн машинаас алдагдсан 160 литр шатахуун, 2 ширхэг лоом, 2 ширхэг гинж зэргийг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ “...526800 төгрөг..” /ХХ-ийн 237-р хуудас/, Мандал сумын 2 дугаар баг Ширхэнцэгийн 125 тоот иргэн Б.Баярмагнайн Зил-131 маркийн машинаас алдагдсан 37 шуудай 1 шуудайнд 43 кг-аар савласан самарыг үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээ “...“5069000 төгрөг..” /ХХ-ийн 246-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Эыг 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд бусадтай бүлэглэн, давтан буюу 8 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Мөн насанд хүрээгүй Б.Эыг хулгайн гэмт хэрэгт татан оруулсан, Б.Эыг 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны хүртэлх хугацаанд бусадтай бүлэглэн 8 удаагийн буюу давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Д.Болд-Эрдэнийг 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд  бусадтай бүлэглэн 5 удаагийн буюу давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Э.Бат-Эрдэнийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд бусадтай бүлэглэн 3 удаагийн буюу давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн, бусдын 1 тооны үхэр хулгайлсан. Мөн Б.Э, Д.Б, Б.Э нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн технологийн кабинетаас “lenovo” брендийн 2 ширхэг нөтбүүк, төмөр дөшийг хулгайлсан гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, Б.Эыг хулгайн гэмт хэрэгт татан оруулсан гэж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны эрүүгийн хуулийг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

/2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Э, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргүүдэд шүүгдэгч нар нь гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдох  боловч /2002 оны/ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” буюу хуульд заасан хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Эыг 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, давтан үйлдлээр буюу 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 2016 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө В.Эийн 12 ширхэг шуудайтай самар, хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөө хулгайлж 2824000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 08-наас 2017 оны 01 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Б.Бийн /Зил 131 маркын машины/ 6 ширхэг гинж, 50 литр шатахуун хулгайлж 912500 төгрөгний хохирол учруулсан,  2017 оны 01 дүгээр сарын 08-наас 2017 оны 01 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Мандал сумын Дуушийн №16 тоот хашаанаас 17 ширхэг шуудай самар хулгайлж 3876000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 10-наас өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний шилжих шөнө Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн Технологийн кабинетаас “Lenovo” брендын 2 ширхэг нөтбүүк болон төмөр дөшийг хулгайлан 2267729 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 13-наас 2017 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Мандал сумын 6-р баг Депогийн №02 тоот хашаанаас А-80 төрлийн 110 литр шатахуун, ОХУ-д үйлдвэрлэсэн “Урал” маркын хөрөөг хулгайлан 1628000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 20-ноос 2017 оны 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Мандал сумын 6-р баг Баянхангайн №04 тоот хашаанаас 44 шуудай цайруулсан самрыг хулгайлан 7128000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Мандал сумын 6-р баг Орхироогийн №30 тоот хашаанаас 160 литр шатахуун, 2 ширхэг лоом, 2 ширхэг Зил-131 машины дугуйн гинж хулгайлан 526800 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны шилжих шөнө Мандал сумын 2-р баг Ширхэнцэгийн №125 тоот хашаанаас 37 ширхэг шуудай цайруулсан самрыг хулгайлан 5069000 төгрөгний хохирол учруулсан, Насанд хүрээгүй Б.Эыг гэмт хэрэг үйлдэхдээ татан оролцуулсан гэмт хэрэг үйлдсэн, нийт 8 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн,

Б.Эыг 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны хүртэлх хугацаанд бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, давтан үйлдлээр буюу 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Мандал сумын 1-р баг Вокзалын 10-Б тоот хашаанаас 12 ширхэг шуудай цайруулсан самар, хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөө хулгайлж 2824000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 08-наас 2017 оны 01 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Мандал сумын 9-р баг Энхтайваны №39 тоот хашаанаас Зил-131 маркын машины 6 ширхэг дугуйны гинж, 50 литр шатахуун, хулгайлж 912500 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 08-наас 2017 оны 01 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Мандал сумын 7-р баг Дуушийн №16 тоот хашаанаас 17 ширхэг шуудай цайруулсан самар хулгайлж 3876000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 10-наас өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний шилжих шөнө Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн Технологийн кабинетаас “Lenovo” брендын 2 ширхэг нөтбүүк болон төмөр дөшийг хулгайлан 2267729 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Мандал сумын 6-р баг Депогийн №02 тоот хашаанаас А-80 төрлийн 110 литр шатахуун, ОХУ-д үйлдвэрлэсэн “Урал” маркын хөрөө хулгайлан 1628000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 20-ноос 2017 оны 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Мандал сумын 6-р баг Баянхангайн №04 тоот хашаанаас 44 шуудай цайруулсан самрыг хулгайлан 7128000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Мандал сумын 6-р баг Орхироогийн №30 тоот хашаанаас 160 литр шатахуун, 2 ширхэг лоом, 2 ширхэг Зил-131 машины дугуйн гинж хулгайлан 526800 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны шилжих шөнө Мандал сумын 2-р баг Ширхэнцэгийн №125 тоот хашаанаас 37 ширхэг шуудай цайруулсан самар хулгайлан 5069000 төгрөгний хохирол учруулсан, нийт 8 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн,

Д.Болд-Эрдэнийг 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд  бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан давтан үйлдлээр буюу 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 2016 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө В.Эийн 12 ширхэг шуудайтай самар, хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөө хулгайлж 2824000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 10-наас өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний шилжих шөнө Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн Технологийн кабинетаас “Lenovo” брендын 2 ширхэг нөтбүүк болон төмөр дөшийг хулгайлан 2267729 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 20-ноос 2017 оны 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Мандал сумын 6-р баг Баянхангайн №04 тоот хашаанаас 44 шуудай цайруулсан самрыг хулгайлан 7128000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Мандал сумын 6-р баг Орхироогийн №30 тоот хашаанаас 160 литр шатахуун, 2 ширхэг лоом, 2 ширхэг Зил-131 машины дугуйн гинж хулгайлан 526800 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны шилжих шөнө Мандал сумын 2-р баг Ширхэнцэгийн №125 тоот хашаанаас 37 ширхэг шуудай цайруулсан самар хулгайлан 5069000 төгрөгний хохирол учруулсан, нийт 5 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн,

Э.Бат-Эрдэнийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, давтан үйлдлээр буюу 2017 оны 01 дүгээр сарын 20-ноос 2017 оны 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Мандал сумын 6-р баг Баянхангайн №04 тоот хашаанаас 44 шуудай цайруулсан самрыг хулгайлан 7128000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Мандал сумын 6-р баг Орхироогийн №30 тоот хашаанаас 160 литр шатахуун, 2 ширхэг лоом, 2 ширхэг Зил-131 машины дугуйн гинж хулгайлан 526800 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны шилжих шөнө Мандал сумын 2-р баг Ширхэнцэгийн №125 тоот хашаанаас 37 ширхэг шуудай цайруулсан самар хулгайлан 5069000 төгрөгний хохирол учруулсан, Д.Нийн 1 тооны үхрийг  хулгайлан тус тус хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул тухайн зүйл заалтад заасан хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдал зэргийг ял хөнгөрүүлөх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Нийн гомдол, саналгүй гэсэн баримт /3-р ХХ-ийн 46 дугаар хуудас/, хохирогч Б.Баярмагнайд мөнгө хүлээлгэж өгсөн тухай баримт /ХХ-ийн 214-215 дугаар хуудас/, хохирогч Ц.Гэд төлбөр төлсөн тухай баримт /2-р ХХ-ийн 217 дугаар хуудас/, хохирогч А.Давгадоржид 3500000 төгрөгний төлбөр төлсөн тухай баримт /2-р ХХ-ийн 218 дугаар хуудас/, хохирогч Б.Б хохирол төлбөр төлөгдсөн гомдол саналгүй гэсэн баримт /1-р ХХ-ийн 201 дүгээр хуудас/, мөн шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн хохирогч А.Давгадоржид 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 507000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, хохирогч А.Давгадоржид 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 400000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, хохирогч А.Давгадоржид 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 240000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, хохирогч Б.Баярмагнай гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж нотариатчаар гэрчлүүлсэн баримт зэргээр тогтоогдож байх ба хохирогч А.Давгадоржид төлөгдөөгүй үлдсэн 457000 /дөрвөн зуун тавин долоон мянган/ төгрөгийг шүүгдэгч шүүх хуралдаанд бэлэн мөнгөөр төлсөнг дурьдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч нар нь хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт хэлэлцэх хохирол төлбөргүй тул Э.Бат-Эрдэний эзэмшлийн 96-41 УБВ улсын дугаартай “Тоёота крейста” маркын тээврийн хэрэгсэл, Б.Эын эзэмшлийн 00-42 УНА улсын дугаартай “Тоёота крейста” маркын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг зүүдэг цоож, шар өнгөтэй хаздаг бахь зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Э, Б.Э, Э.Б, Д.Б нарт /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар, шүүгдэгч Б.Э, Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсүгэй.

2. Шүүгдэгч Сартуул овогт Батнарангийн Э, шүүгдэгч Боржигон овогт Буяндэлгэрийн Э, Наяман овогт Эльбусын Б, Чонос овогт Дарханбаатарын Б нарыг давтан үйлдлээр, бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Сартуул овогт Батнарангийн Э, Наяман овогт Эльбусын Б нарыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан, Наяман овогт Эльбусын Бат-Эрдэнийг бусдыг гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд үл мэдээлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тул шүүгдэгч Сартуул овогт Батнарангийн Э, Наяман овогт Эльбусын Б нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрүүгийн хэргийг, Наяман овогт Эльбусын Бат-Эрдэний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч Б.Эыг 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Эыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Бат-Эрдэнийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Болд-Эрдэнийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э, Э.Б, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Э, Б.Э, Э.Б, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг зүүдэг цоож, шар өнгийн бариултай бахь зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дахь хэсэгт зааснаар Э.Бат-Эрдэний эзэмшлийн 96-41 УБВ улсын дугаартай “Тоёота крейста” маркын тээврийн хэрэгсэл, Б.Эын эзэмшлийн 00-42 УНА улсын дугаартай “Тоёота крейста” маркын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.Эад оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар, Б.Эт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жилийн хугацаагаар, Э.Бд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жилийн хугацаагаар, Д.Бд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Б.Э, Б.Э, Э.Б, Д.Б нарт хяналт тавихыг Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.                                

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э, Б.Э, Э.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

13. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.ЭРДЭНЭБАТ.