Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 00135

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Н.Дүүрэнжаргал

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.Сувдаа

              Хохирогч                                              Д.О

              Хохирогчийн өмгөөлөгч                 Б.Чинбаатар

              Гэрч                                                    Б.О

                         Шүүгдэгч                                          Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Эод холбогдох 201718020134 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 10-р хороо 7-р хороолол 100-айлын 21-22 тоотод оршин сууж байсан. Одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Мандал хотхоны 1-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2010 оны 02 дугаар сарын 04-нд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Жарангийнхан овогт Бандийн Э.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Б.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Тост-Өргөө хотхоны гадаа 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 22-23 цагийн орчим гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Мөн 2007 оноос хойш удаа дараа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Оыг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, тохуурхан доромжилж хүчиндсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: ... 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд оройн 18 цагийн үед ээжийндээ байж байхад эхнэр О хүү Тыг аваад ороод ирсэн. Тэгээд тортой хувцасыг нь шидээд энэ шээсээ аваад тэр чигтээ зайлаараа, шинэ авгайтайгаа амьдраарай гэсэн. Тэгээд би хүүхэдтэйгээ ярих гэтэл ээжийгээ тийм байдалтай харсан болохоор 3 өнгөрөөд дөнгөж 4 хүрэх гэж байсан хүүхэд өмөлзөөд ярьж чадахгүй уйлах гээд байсан. Тэгээд би хүүгээ аваад орой 11 цагийн үед аав нь дэлгүүр орж гоё юм авч өгье гээд гарсан. Тэгтэл О Тост-Өргөө хотхоны 2 хүү дэлгүүрийн гадаа Гэрэлзулын машинд суугаад хөдлөх гэж байсан. Тэгээд би очоод таван үг солиод хүүхдээ аятайхан оруулаад өгчихгүй яасан юм бэ, чи ямар нохойн гөлөг төөрүүлж байгаа биш дээ гэхэд чамд ямар хамаатай юм бэ чи тэр залуу авгайтайгаа сайхан амьдраарай, чиний эх чинь чамд  авгай авч өгсөн гээ биз дээ гээд байсан. О өөрөө их түргэн зантай. Байнгийн гар хөл нь савчиж байдаг, би одоо хамт олон, найз нөхдийнхөө мэдүүлэг зэргийг дутуу өгүүлчихлээ. Би мэдүүлэг өгүүлэх байсан юм. Өөрөө энэ чинь маш их хүн дарамталдаг, маш их хүн айлгадаг олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, мессенжер, мессэж, утсаар гэх мэт ерөөсөө ажил хийлгэдэггүй байнгийн хардаж, дарамталдаг. Би энэ 10 жилд байнгийн хардалт, дарамтан дунд амьдарч ирсэн. Би 2016 оны 08 сард ажлаасаа гарсан. Тэгээд хувиараа ажил хийж явж байгаад эхнэртэйгээ муудалцаад энд Зүүнхараад ирсэн. Тэр өдөр бол сүртэй зодоон нүдээн болж, орилоон чарлаан болоогүй. Гэрэлзул орилоод л гарч ирж намайг өшиглөөд л би бол нэг гартаа хүүгээ тэвэрсэн, нөгөө гартаа гар чийдэн барьсан байсан. Тийм л зүйл болсон. 2007 оноос айлгаж хүчиндсэн гэж байна. Ардчилсан нийгэмд байгаа биз дээ өөрөө байнгийн гадаад оронтой сүлжээтэй байгаа, байнгийн гадаад дотоодоор явж байгаа энд бас хэлж ярих боломж зөндөө л байна шүү дээ. Хэзээ хойно нь 45 нас хүрчээд бие биенийгээ ингэж байгаа нь надад бол утгагүй санагдаж байна. Урьд өмнө нь хоёулаа 3, 4 хүүхэд өнчрүүлчихээд болж бүтэнэ гээд л дахин өмнөх амьдралаа давтахгүй гээд л ярилцаад сууж байсан. Гэр бүлийн таарамжгүй харилцаа байнга л гарч ирсэн. Тухайн үед би Дархан Минж компанид 2009 онд ажилд орсон. Тэгээд аргагүй эрхэнд 2016 оны 08 дугаар сараас өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Манай ажилд залуу боловсон хүчин нярав, нягтлан гээд хардахгүй хүн гэж байхгүй. Тэр болгонтой хардаж сэрдэнэ. Байнгийн утсаар дарамтална. Тэгээд хүний хүүхдүүд ажлаасаа гарна гээд 5, 6 хүн ажлаасаа гарахын оронд ах нь ганцаараа ажлаасаа гаръя гээд гарсан. 2016 оны 09 дүгээр сараас 11 сарыг хүртэл би Дорнод аймагт 2 сар гаран ажилласан. Тэрнээс өмнө би энд 2000 боодол өвс хадчихаад зарах гээд энд байсан. Өвөл 12 сар, 1, 2, 3 сард гэртээ байсан. Тэр хооронд 1 удаа Зүүнхараад ирсэн. Бусад үед нь наад хүн чинь өөрөө Франц гараад явчихсан ирж очин байсан. Бид хоёр нэг гэрт байгаа тодотголтой боловч хоёулаа зөрж яваад таардаг байсан. Би бол хүчиндэж байсан зүйл байхгүй. О нэг удаа 2 өдөр гэрээсээ гараад архи уугаад алга болсон. Би найзуудых нь нөхрүүдээс асууж байсан. Бас хорин хэдэн жил шоронгоор явсан найз нь гээд нэг нөхөртэй гэрийн гадаа машинд архи уугаад сууж байсан. Тэгээд орой 11 цагийн үед гэрт орж ирээд маргааш нь хэрүүл үүсгэчихээд гарч яваад 2-3 хоног алга болсон. Тэгээд орцонд согтуу унтаж байхад нь би өөрийг нь гэрт оруулж ирж байсан. Шөнө ванны өрөөнд бөөлжиж байхад нь нуруун дээр нь дарж бөөлжүүлчихээд гадуур хувцасыг нь айлж бүхлээр нь оронд нь унтуулж байсан. Би хоёр хүүхдээ аваад өөр өрөөнд унтсан. Тэгэхэд маргааш нь миний дотуур өмд буруу харсан байна, намайг хүчиндсэн байна гээд л бөөн хэрүүл болж байсан. Согтуу хүнтэй унтах нь байтугай, дур хүсэл надад төрөхгүй шүү дээ. Миний охиноор мэдүүлэг өгүүлсэнд надад маш их харамсалтай, би гомдож байна. Миний хоёр хүүхдийн хувь заяаг арай дэндүү эргүүлж байна. Хүн мэдээж гомдож болно, ууралж болно төрсөн хүүхдээр минь мэдүүлэг өгүүлнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ, энэ хүүхэд мэдээж хэрэг насанд хүрнэ, юмны учрыг ойлгоно, мэдэрнэ. Арай дэндүү хүүхдийн минь хувь заяаг эргүүлж байна. Би бол хүүхдийнхээ мэдүүлгийг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ хүн өөрөө их догшин, хэрцгий хүн шүү дээ. Ээжийгээ барьж зодно, аавыгаа зоддог байсан. Сангийн аж ахуйн настайчуул бүгд хэлнэ дээ. Надаас хааяа чи яаж тэдний хүргэн болсон юм бэ гэж асуудаг. Ээж нь хүртэл охиноосоо айгаад чамд юм ярьчихвал намайг зодно гээд ээжийгээ хүртэл 2, 3 цагт хөөгөөд гаргачихна. Чи олж ирээч гэхээр гэртээ оруулахгүй. Би бол гэрээсээ хүүтэйгээ байнга хөөгдөж гардаг. Өвлийн ес эхэлсэн үедээ өдөр, шөнө гэлтгүй би хөөгдөөд гарч л байсан. Тэгээд машиндаа амьдарч л байсан. Фейсбүүкээр юм шэйрлэхээр чи ямар юмаа шэйрлээд байгаа юм бэ, ямар хүүхэнтэй захиагаар харьцаад байгаа юм гээд л хэрүүл өчүүхэн юмнаас гарна. 2015 онд энэ Францын виз гаргуулна гээд хэдэн төгрөгөөр гаргаснаа мэдэхгүй, хэнд хэдэн төгрөгний хахууль өгсөнөө мэдэхгүй баахан виз гаргасан. Тийшээгээ явдаг ажилтай. Аягүй бол хүчиндээд байсан гэх хугацаа нь гадаадад явж байсан хугацаа нь байгаа даа. Бид хоёр хожуу гэрлээд хоёр нялх хүүхэдтэй болсон. Амьдралын идэвхитэй нас 50 хүрээд л албан байгууллага хувийн компаниас шахагдаж гарна. Тэр утгаар жоохон идэвхитэй ажиллаад хоёр хүүхэддээ боломжийн юм үлдээе гэдэг үүднээс 2 компанид зэрэг ажилладаг өдөр шөнөгүй ажилладаг байсан нь үнэн. Гэрийн бараа хараагүй. Зарим сардаа 2, 3 хонодог тохиолдол байдаг. Хөдөө аймгуудаар явсан ч хүүхдээ дагуулаад явдаг тохиолдол надад байдаг. Замын-Үүд, Эрээн, Хятадын нутгаар би 20 хоног 2 настай хүүхдээ дагуулаад яваад сүүлдээ бүр хордлогонд ороод ирсэн шүү дээ. Тэгээд уурлахаараа амьдралын гай, 2 шээсээ аваад зайл гэдэг. Та гуравгүй бол би сайхан амьдармаар байна гээд орилоод байдаг. Шөнийн 2, 3 цагаас өглөөний 6, 7 хүртэл орилж чарлана. Тэгээд дүүргээс цагдаа ирнэ, би эрүүл юм чинь яах юм бэ хоорондоо зохиц гэнэ. Би ажил хийх гээд гэрээс гарахаар ардаас залгаад нэг бол мессэж бичиж хаана ямар буудалд янхандаж байна. Замын-Үүдийн чинь авгай, Сэлэнгийн чинь авгай, Зүүнхараагийн чинь авгай, Дарханы чинь авгай гээд очсон газар бүртээ авгайтай Хятадын авгай, Эрээний чинь авгай гээд л байнгийн дарамттай байсан. Одоо тэгээд эцэс төгсгөлгүй хэрүүл дуусах байлгүй. Хоёр хүүхэд л хайран байна. Миний төрсөн хүүхдээр мэдүүлэг өгүүлсэнд харамсаж байна. Хүүхэд өсч том болно, тэрийг яаж ч хүлээж авах юм билээ хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О мэдүүлэхдээ: ... Би  2006 онд Этой гэр бүл болсон. Тэгээд 2007 онд охин маань төрсөн. Э бол намайг жирэмсэн 6 сартай байхаас зодож эхэлсэн. Энэ хүний ард талын асуудал бол дандаа гэр бүлээс гадуурх явдал байсан. Би Эод байнга зодуулж ирсэн. Тэр үед нь цагдаад хэлдэггүй байсан. Энийг ийм тийм гээд худлаа үнэн ярихаар нь тэрэнд нь итгээд л байдаг байсан. Би бие сайтай тулдаа л одоо хүртэл тэсэж байна. Охин гэдсэнд байхад миний хамрыг далийлгасан, би бүтэн жил муруй хамартай явсан. Жирэмсэн хүнд яаж хандах, анхаарал халамж юу ч байхгүй. Би тэрийг л хүсдэг байсан. Ажил нь тарна, утсаа салгаад алга болно. Би сүүлд хувцасыг нь үзэхэд халааснаас нь шаал өөр дугаар миний мэдэхгүй дугаар гарч ирсэн. Гэрээс гарахаараа утсаа салгаад тэр дугаараа хийгээд барьчихсан байна. Тэгээд л орж ирэхээр “пизда” ажил хийлгэсэнгүй гэнэ. Чи муу юм хийсэн, хүүхэндсэн ч үнэнээ хэл, буруугаа хүлээ, хэлсэн амандаа хүр гэж би хэлдэг. Энэ хүн хэзээ ч намайг тайвшруулж байгаагүй. Би 36, 41 настайдаа Эын 2 хүүхдийг гаргасан. Одооны насанд бол нилээн ахимаг насанд орно. Би энэ хүнийг ажилгүй байхад нь танилцсан. Би энэ хүнийг юугаар ч дутааж үзээгүй. Өнөөдөр Бо байрны төлбөр, утасны төлбөр, байрны лизинг гэж нэг удаа ч нойргүй хонож, эдийн засгийн хямралд би оруулж үзээгүй, одоо ч би өөрөө зохицуулаад явж байна. Би зөвхөн энэ хүнээс намайг хайрлахгүй юм бол хоёр хүүхдээ хайрлаач ээ, гадуур явах бол үнэнээ хэлээд яв аа, би нэгэнт чамтай унтах дургүй. Намайг зодчихоод ухаан алдаад унасан хойгуур бэлгийн дур хүслээ хангачихдаг. Би зөндөө хэлдэг. Чи намайг хүчиндэж байна Бо. Би ингэж зодуулчихаад чамайг хүсэхгүй байна, чи намайг доромжилж байна гэж зөндөө хэлдэг. Чи миний авгай юм байгаа биздээ, би чамайг яасан ч миний дур. Хүүхдүүд 1, 2 настай байхад хүн биш зүгээр, тэр хажуугаар шуугиж байхад нөгөө юм аа нүдэн дээр нь хийж л байна. Тэр чинь ухаан орсон хүүхэд Бо, би чамд зөндөө хэлдэг. Мэдэхгүй ч гэсэн энэ чинь чиний үр хүүхэд, ийм байдлаа хүүхдүүддээ харуулах чинь аягүй ёс зүйгүй. Би угаасаа энийг дийлдэггүй, би доор нь мянга тийчлээд хамаг тамираа бараад ядардаг. Тэгээд энэ дур хүслээ хийгээд босоод явдаг. Би сүүлдээ хэлсэн. Чи гадуур сексийн асуудлаа хий, би хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт эр, эмийн ажлаа хийхгүйгээс чи гадуур хий, энэ хоёр хүүхэддээ аав, ээж нь байя, энэ хоёр хүүхэд хайран байна, хэрүүл уруулаа зогсооё гэсэн. Би бүр сүүлдээ ийм байдалд орсон. Би одоо яаж тэгэж амьдарч байснаа гайхаж байна. Одоо би зүрхний эмчийн хяналтанд орж байгаа. Сар болгон би өдөрт 4-5 эм ууж байгаа. Шинжилгээ өгнө, тэр эмийг авахад сар болгон би 200-300 мянган төгрөгөөр авч байгаа. Энэ олон жилийн стресс дарамтнаас болж би бамбай булчирхайтай болсон. Би үнэхээр бамбай булчирхайгаа 4-р ангидаа авахуулсан бол дахиж ингэж ургахгүй байсан Бо. Би бамбай булчирхай авахуулж байгаагүй. Чи одоо болтол намайг ерөөсөө мэдэхгүй, тоож хардаггүй чинь энэ байна. Энэнд юу тохиолдоод байна гээд нэг удаа харсан бол чи ингэж ярихгүй. Үргэлж гэрээс гараад өөрийн зугаа цэнгэл, өөрийн жаргалаа хөөгөөд явдаг. Би сүүлд мэдсэн нууц данстай, нууц дансандаа мөнгөтэй. Сүүлд би ах дүү нараа бараадаад гадагшаа явсан. Миний том хүү тэнд байдаг. Би хоёр хүүхдээ хараад гэрээс гарахгүй байх аягүй хэцүү байсан. Нөхөр анхаарал халамж тавихгүй тэр олон он жилүүдийг өнгөрөөх, би чинь хүн шүү дээ. Зодуулчихаад дур хүслээ хангаад явахад нь би хөх эрээн нүд, биетэй хүүхдээ тэврээд л үлдэж хувцасыг нь угааж, замдаа идэх хоолыг нь хийгээд байдаг байсан. Битгий утсаа унтраагаарай Бо би унтаж чадахгүй байна, чи үнэнээ хэлээрэй гээд би гуйгаад гаргадаг. Наадах чинь архинд найгүй дуртай, гэртээ ирэхэд нь архи уух уу, пиво уух уу гээд би бүгдийг нь гэртээ аваад тавьдаг. Хүүхдүүд жоохон байна, ядаж чи хоол ундтай уу, багийгаа ядаж чи 20 нас хүртэл нь аавын нөмөр түшигийг үзүүлээд хажууд нь байж бай гэдэг. Бд муу найзууд маш их бий. Сүүлдээ үнэнээ хэлэхгүй нуугаад тэр олдсон найз нарынхаа утсаар нөгөө хүүхнүүдтэйгээ ярьдаг. Зөндөө баримт нотолгоо надад байгаа. Эхнээсээ намайг уучлаарай, ямар тэсвэр, тэвчээр вэ би эхэндээ явж байсан одоо харилцаа байхгүй гэсэн ч хүүхэн байгаа. Таалагдахгүй бол үнэнээ хэлэх л хэрэгтэй. Өнөөдөр чи бид хоёр шүүх, цагдаа гээд явах шаардлага байхгүй шүү дээ. Энэ хүүхдээ аваад саллаа гээд явдаг. Аягүй тавтиргүй, хэлсэн амандаа эзэн Бггүй, эр хүний, нөхөр хүний, аав хүний шинж чанар байхгүй. Би тэрийг л хүсэж байсан. Би энэ хүнээс элэг бүтэн амьдрал, 2 хүүхдээ өнчрүүлэхгүй амьдрахыг л хүсэж байсан. Болд бол зан характерын хувьд үнэхээр хэцүү байна. Ажил ихтэй байхад яахгээд байгаа пизда вэ гээд шууд нүүр лүү далайгаад цохиод авна. Зүүнхараагийн хүмүүс Болдын ааш занг мэдэх байх, би бол Зүүнхараагийн хүмүүсийг мэдэхгүй, би энд тийм удаан байгаагүй, намайг ах дүү ар гэрээр минь ингэж ярих тийм эрх энэ хүнд байхгүй. Чи хүнийг ингэж дорд үзэж болохгүй. Сайн, муу ч гэсэн чи бид хоёр 11 жил хамт амьдарсан. Чи муу, муухай байсан бол эртхэн хэлээд чи бид хоёр ингээд албадаж амьдрах ёсгүй байх байсан. Ингээд юмыг хүндрүүлж байх ямар хэрэг байгаа юм бэ. Хүүгээ аваад явлаа гэхэд би хүүгээ өгөөд явуулж чадахгүй шүү дээ. Би хоёр хүүхдээ салгаж чадахгүй. Ноднин ажлаасаа гарсанаас хойш энэ хүн ямар ч орлогогүй болсон. Би мөнгө төгрөг нэхээгүй. Өвөлжингөө дээшээ хараад хэвтсэн, наадах чинь байж ядсан. Тэгэхэд нууц дугаартай мөнгө тушаасан баримт нь гарч ирж байгаа юм. Би эцсийн мөч хүртлээ энэ хүнийг хараад хүлээгээд байгаа шүү дээ. Би энэ хүнээс мөнгө төгрөг харахгүй, гуйхгүй зөвхөн сэтгэлийн гоё сайхныг л харж хүлээж байна. Энэ хүн бол зугаа цэнгэлд маш их автсан хүн. Би нэг ч удаа гэрээсээ гадуур согтуу хонож үзээгүй, миний найзууд бүгд хэлнэ. Энэ шоронгийн найз гэж яриад байна. Миний 10 жилийн сургуулиа хамт төгссөн багийн найз, би гудамжинд таарсан. Машиндаа суулгаад ярьсан. Би Бд үнэн учраа хэлсэн, нуугаагүй. Яагаад чи тэрийг үг болгож ярьж байгаа юм, чамд ч гэсэн ядарсан найз таарна шдээ. Чи тийм найзаа хаях уу үгүй л байхгүй юу. Бо чи битгий худлаа ярь, надад ярих юм бол маш их юм байгаа шүү. Сүүлийн хэдэн сар би маш их тайван байна. Би яагаад ийм хүний төлөө ингэж явсан юм бол гээд маш их харамсаж байна. Чи хүнийг ингэж хохироочихоод ингэж ярьж болохгүй шдээ. Би гудамжинд зодуулчихаад авсан зургаа энд тавиад байгаа юм уу, би хэрэв гудамжинд зодуулаад ороод ирсэн бол миний хөгшинийг хэн ийм болгочихов гээд чи явахгүй яасан юм бэ, яагаад чи тэгэж ярихгүй байгаа юм. Чи яагаад худлаа яриад байгаа юм бэ Бо. Чи хоёр хүүхэд гэж ярьж байна, одоо хоёр хүүхдийг хэн маллаж байгаа юм бэ, хэн хайрлаж байгаа юм. Би хоёр хүүхдээ ад үздэг байсан бол чамд өгөөд явуулна шдээ. Би 05 сарын 23-нд Солонгосын виз гараад 6 сар гараад цэцэрлэг амрах гэж байсан охин өөрөө биеэ даагаад бүжгийн дугуйландаа явчихдаг болохоор за Бо чи эрүүл агаарт 3 сар хүүгээ хараад байж бай, би Солонгос явчихаад ирье гээд ээжийнд нь очиж хаалга тогшсон, би Болдтой юу ч яриагүй шүү. Энэний өмнө Болд хүүхдээ авч явлаа гээд харанхуй шөнө манай 2 найз үзвэр үзье гээд Чулуунчимэгийн үзвэрийг үзээд сууж байхад утас дуугараад Бггүй. Тэгсэн хүүхдээ аваарай Болороо гээд гэрийн үүдэнд тэр муу жоохон амьтныг харанхуй шөнө хаяад явчихсан байсан. Тэгээд ямар сайндаа би чи өөрөө оруулж өгөөрэй, би чиний гараас авна шүү гэж хэлсэн. Гэтэл охин залгаад ээжээ хаалга зөөлхөн тогшоод байна гэж яриад тэгсэн нөгөө дүү нь хөөрхий харанхуй орцонд ганцаарханаа үүдэнд зогсож байгаа байхгүй юу. Миний хүүг тэгээд авчирсан шдээ. Тэрнээс би дуртайдаа энэнд хүүхдээ өгөөгүй, би аргаа бараад Солонгос явъя, чи эрүүл агаарт хүүгээ хар гэж хэлсэн. Тэрнээс авгай хүүхэн гэсэн тийм зүйл ерөөсөө яриагүй, энэ хүн намайг хангалттай доромжилсон, би хангалттай тэрийг мэдэрсэн. Би Бо чамаас илүү юм олдож л таараа, дээшээ, доошоо харсан пизда, эр, эм нь мэдэгдэхгүй пизда гэсэн ийм л үг сонсож байсан. Чи надад сайн үг хэлэхгүй бол муу үг битгий хэл, наад пизда гэдэг үгээ хая, хоёр хүүхэд том болж байна. Үргэлж пизда гэж хэлнэ. Мөрдөн байцаагч ярьсан байгаа юм, та эр хүн байж очоод нэг уучлалт гуйчихаач гэхэд өө очингуут дээшээ хараад хэвтчихнэ гэсэн байгаа юм. Тэр юу гэсэн үг юм бэ Бо. Би тийм хүн мөн үү, чи өөрийгөө яриад байна уу. Чи тэгэж ярьж болохгүй Бо, би бүр гайхаж байна. Чиний энэ байдлыг тэр Энхмаа, Оодойд би олон жилийн өмнөөс бичсэн. Энэ ийм хүн танай дүү чинь ингээд байна зөв засаж хэлээд өгөөч гэхээр та нар муу сайн юмнууд би ямар суулгасан юм уу, надад ямар хамаатай юм гэж ярьдаг. Ийм болоод ирэхээр ах дүү нь тоохгүй болохоор үр хүүхдээ бодоод миний буруу юм байна гээд ирэх юм болов уу гэхэд ах, дүү нь ийм юман дээр дэмжээд яваад байгаа байхгүй юу. Дэмжээд яваад байна гэдэг чинь хоёр хүүхдийг нь үл тоож байна. Тас загнаад явуулсан бол энэ хүн хоёр хүүхдийнхээ төлөө өдий болтол ийм зүйл хийхгүй байсан байх гэж би бодож байна гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.О мэдүүлэхдээ: ... Хэзээ билээ он, сарыг нь сайн санахгүй байна. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг дээр О явж байна гэж ярьсан. Надтай ярихдаа Эод зодуулсан гэж хэлж байсан. Тэр үед нь би яасан даварсан юм бэ, шууд цагдаад өг гэж хэлж байсан. Мөн 2015 оны хавар Дарханд байр авсан жил... ухаан алдтал нь зодоод хүчирхийлсэн гэдгийг надад О дараа нь хэлж байсан. Болдын хувьд би энэ хоёртой найр наадам ууж идэх асуудал дээр ерөөсөө таардаггүй. Ер нь бол Болд характер муутай. Надтай ерөөсөө харьцдаггүй ийм хүн байгаа. Миний найз О бол Болдтой сууснаас хойш бие муутай болсон. Бид оюутан байхдаа тэмцээн уралдаанд оролцохдоо дандаа оношилгоонд ордог байсан. Эрүүл саруул спортоор хичээллэдэг, эршүүд байрын хүүхэн байсан. Сүүлийн үед өвчинөөсөө болоод турж эцээд байгаа гэв.  

Хохирогч Д.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Гэрэлзул бид хоёр Тост-Өргөө хотхоны гадна байсан. Гэрэлзулын машин дотор сууж байтал манай нөхөр Э Т хүүгээ дагуулаад хүрээд ирсэн. Э надад хандаж хүүхдээ аваад яв пизда минь би энэ хүүхдийг чинь авч чадахгүй гэж хэлээд миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиж Гэрэлзулын машинаас заамдаж татаж буулгаад хоолой боогоод байсан. Эод зодуулах үедээ нүдний шилтэй байсан. Миний нүдний шилний гаднаас цохичихсон учраас миний хамраас цус гарсан. Манай нөхөр намайг энэ байтугай олон удаа байнга зоддог гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23-р хуудас/... Миний охин Э 2007 онд төрөөд өлгийтэй байхаас нь эхлээд Э намайг зодож муужруулчихаад дараа нь бэлгийн харьцаанд ордог байсан. Би Эод чи намайг хүчиндэж байна гэж хэлэхээр “чи муу хөгшин авгай хүчиндүүлсэн гэж хэлээд явахгүй юу чамайг хэн тоодог юм бэ, би чамайг яах нь миний дур чи миний эхнэр шүү дээ ” гэж хэлдэг байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 133- 134, 137-р хуудас/

           Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч О.Э мэдүүлэхдээ: … намайг бага байхад буюу 5 настай байхад манай аав Э манай ээж Оыг гэр дотроо зодож байсан, хааяа ээжийг зодоод байдаг юм. Манай дүү Т бид хоёр унтаж байгаад гэнэт сэрсэн чинь манай аав Э ээжийн дээр гарчихсан байсан. Би дүүгээ чимээгүй унт, унт гэж хэлээд чимээ гаргаагүй... аав Э архи уучихаад ээж Оыг зодчихоод дээр нь гараад байдаг гэх мэдүүлэг /ХХ-ийн 135-136-р хуудас/

           Гэрч З.Гэрэлзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:…Б.Э От “ чи муу хүүхдээ мэндийн зөрүүгүй орхичихоод явлаа” гэж хэлээд Оын нүүр лүү нь хоёр гурван удаа гараараа цохиод авсан. Би машинаасаа буугаад тойрч очоод Эыг салгасан. Энэ үед Оын хамрын орчимоос цус гараад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р хуудас/

          Гэрч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Б.Эынд би шөнийн 04 цаг хүртэл цуг байж байгаад тэднийхээс гараад явах гэтэл Б.О намайг хоноод яв гэхээр нь найз нь айлд хонож чадахгүй гээд явсан яагаад гэвэл би Эын ямар зан авиртай хүн гэдгийг мэдэх болохоор хоноогүй юм. Тэр өдрийн маргааш нь О над руу гар утсаараа залгаад өчигдөр чамайг явсаны дараа Э намайг зодоод тэгээд давхар хаалгаа хааж байгаад хүчирхийллээ гэж ярьсан тэгэхээр нь би наадах чинь яасан балиар гаж донтой амьтан бэ хурдхан сал гэж хэлж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р хуудас/

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №114 дугаартай шинжээчийн дүгнэлт: ...

1. Оын биед тархи доргилт, хамрын нурууны дээд хэсэгт шарх хамрын зүүн дээд хэсэг, хүзүүний баруун доод хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 38-р хуудас/

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 52 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 60 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас  Б.Эыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Тост-Өргөө хотхоны гадаа 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 22-23 цагийн орчим гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн 2007 оноос хойш удаа дараа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Оыг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг, тохуурхан доромжилж хүчиндсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.10 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ. 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Эын холбогдсон эрүүгийн хэргийн хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл заалтаар зүйлчлэн шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Учир нь: Энэ гэмт хэрэг нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 22-23 цагийн үед үйлдэгдсэн байх бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байна.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”, 99.2-д “Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан байх ба энэ зүйл ангид “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тусгагдаагүй тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй  байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Э нь 2007 оноос хойш удаа дараа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Оыг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг, тохуурхан доромжилж хүчиндсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-д “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж”, 2.10-д “хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол” хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2-д заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүчиндэж” гэсэн шинж тусгагдаагүй, “хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар зүйлчилэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Тост-Өргөө хотхоны гадаа 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 22-23 цагийн орчим “чи хүүхдээ мэндийн зөрүүгүй орхичихоод явлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Д.Оыг зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамрын нурууны дээд хэсэгт шарх хамрын зүүн дээд хэсэг, хүзүүний баруун доод хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Д.Оын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Гэрэлзулын машин дотор сууж байтал манай нөхөр Э нь Т хүүгээ дагуулаад хүрээд ирсэн. Э надад хандаж хүүхдээ аваад яв пизда минь би энэ хүүхдийг чинь авч чадахгүй гэж хэлээд миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиж Гэрэлзулын машинаас заамдаж татаж буулгаад хоолой боогоод байсан. Эод зодуулах үедээ нүдний шилтэй байсан. Миний нүдний шилний гаднаас цохичихсон учраас миний хамраас цус гарсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 133-134, 137-р хуудас/, Гэрч З.Гэрэлзулын мөрдөн байцаалтанд өгсөн:...Б.Э нь эхнэр Отоо “чи муу хүүхдээ мэндийн зөрүүгүй орхичихоод явлаа” гэж хэлээд Оын нүүр лүү нь хоёр гурван удаа гараараа цохиод авсан. Би машинаасаа буугаад тойрч очоод Эыг салгасан. Энэ үед Оын хамар орчимоос нь цус гараад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №114 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 38-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 Харин шүүгдэгч Б.Э нь 2007 оноос хойш удаа дараа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Оыг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэгийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байна.

Тухайлбал: Шүүгдэгч Б.Э хохирогч Д.О нар нь 2006 оны 05 дугаар сарын 02-нд гэр бүл болж, тэдний дундаас 2007 оны 04 дүгээр сарын 25-нд охин Б.Э, 2013 онд Э.Т нар төрсөн бөгөөд тэд 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлээ батлуулжээ. Хохирогч Д.О нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Миний охин Э 2007 онд төрөөд өлгийтэй байхаас нь эхлээд Э намайг зодож муужруулчихаад дараа нь бэлгийн харьцаанд ордог байсан. Би Эод чи намайг хүчиндэж байна гэж хэлэхээр “чи муу хөгшин авгай хүчиндүүлсэн гэж хэлээд явахгүй юу чамайг хэн тоодог юм бэ, би чамайг яах нь миний дур чи миний эхнэр шүү дээ ” гэж хэлдэг байсан гэж мэдүүлэг өгдөг боловч уг мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт байхгүй, насанд хүрээгүй гэрч О.Эын мөрдөн байцаалтанд өгсөн намайг бага байхад буюу 5 настай байхад манай аав Э манай ээж Оыг гэр дотроо зодож байсан, хааяа ээжийг зодоод байдаг юм. Манай дүү Т бид хоёр унтаж байгаад гэнэт сэрсэн чинь манай аав Э ээжийн дээр гарчихсан байсан. Би дүүгээ чимээгүй унт, унт гэж хэлээд чимээ гаргаагүй... аав Э архи уучихаад ээж Оыг зодчихоод дээр нь гараад байдаг гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 135-136-р хуудас/, Гэрч Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн  /ХХ-ийн 26-27-р хуудас/, болон шүүх хуралдаанд өгсөн:… Тэр өдрийн маргааш нь О над руу гар утсаараа залгаад өчигдөр чамайг явсаны дараа Э намайг зодоод тэгээд давхар хаалгаа хааж байгаад хүчирхийллээ гэж ярьсан тэгэхээр нь би наадах чинь яасан балиар гаж донтой амьтан бэ хурдхан сал гэж хэлж байсан ...гэх мэдүүлэгүүд нь хохирогчийн мэдүүлгийг хангалттай нотлох боломжгүй, уг мэдүүлэгүүдээр гэмт хэрэг гарсан цаг хугацаа, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хэр хэмжээг тогтоох боломжгүй, шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэнг хангалттай нотлох боломжгүй байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Эоос хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрт 476175 төгрөгийг гаргуулж хохирогч Д.От олгох нь зүйтэй ба хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарах болон гарсан зардалаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдаад 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Эод /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, мөн /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.10 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэмт хэргийг шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

3. Шүүгдэгч Б.Эыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Эыг торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 14 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн  505.1-д зааснаар Б.Эоос бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 476175 /дөрвөн зуун далан зургаан мянга нэг зуун далан таван/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 21-22 тоотод оршин суух /*/ Боржигон овогт Дамдингийн От олгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.