| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03887/И |
| Дугаар | 182/ШШ2024/03115 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2024/03115
| 2024 он 07 сры 22 өдөр | 182/ШШ2024/03115 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: тоотод оршин суухБ овогт Нын Б /РД: ***/-ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Н.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч Н.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Би 1980 оны 07 дугаар сарын 04-ний Худалдаа бэлтгэлийн яамны томилолтоор Сүхбаатар районы нийтийн хоолны трестийн харьяа Т ресторанд тогоочоор ажилд орсон. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1987 оны 300 дугаар тогтоол, Худалдаа бэлтгэлийн яамны сайдын 1989 оны 06 дугаар 30-ны өдрийн 150 тоот тушаалыг үндэслэн Т ресторанаас 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс аж ахуй тооцоонд шилжүүлж ажилласан болно. Хөдөлмөрийн дэвтрээ гээсэн тул Т ресторанд ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд баримт гарч ирэхгүй байна. Тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил хүрэхгүй байгаа тэтгэврийн доод түвшнээр гарсан. Иймд намайг 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 970 дугаартай тодорхойлолт /хх-5/, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 505 дугаартай тодорхойлолт /хх-6/, Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-7/, Улаанбаатар хотын Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестийн даргын 1980 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 121 дугаартай тушаал /хх-8-9/, мөн даргын 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 144 дугаартай тушаал /хх-10-11/, мөн 1988 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаартай тушаал /хх-12-14/, 1987 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 54 дугаартай тушаал /хх-15/, фото зураг /хх-16/, 291456 дугаартай Тогооч мэргэжлийн мэргэшлийн үнэмлэх /хх-17/, 5911 дугаартай Диплом /хх-18/, 404836 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх /хх-19-20/, гэрч И.Аын тодорхойлолт түүний нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-21-24/, гэрч Б.Тын тодорхойлолт болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 114 дүгээр шийдвэр /хх-25-26/ зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
2.2 Шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрч И.А, Б.Т нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-31-34/ хэрэгт авагдсан байна.
Шүүх хүсэлт гаргагчаас шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх НЬ:
1. Хүсэлт гаргагч Н.Б нь Сүхбаатар дүүргийн районы Нийтийн хоолны трестийн харъяа Т ресторанд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ... миний бие 1980 оноос эхлэн Худалдаа бэлтгэлийн яамны томилолтоор Сүхбаатар дүүргийн нийтийн хоолны трестийн Т ресторанд тогоочоор ажилд орсон. Т рестораныг 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс аж ахуйн тооцоонд шилжүүлж ажилласан.
Би хөдөлмөрийн дэвтрийн хаяж үрэгдүүлсэн тул архивуудаас өөрийн тухай баримтуудыг шүүлгэсэн боловч ямар ч баримт олдоогүй тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.
3. Хүсэлт гаргагч нь нь Сүхбаатар дүүргийн районы Нийтийн хоолны трестийн харьяа Т ресторанд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна.
3.1 Улаанбаатар хотын Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестийн даргын 1980 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 121 дугаартай Сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах тухай тушаалын 1 дэх хэсэгт Худалдааны техникум, ТМС төгссөн 15 тогооч ... нарыг 1-р хавсралтын дагуу 07 дугаар сарын 04-ний өдрөөс ажилд хуваарилан ажиллуулсугай мөн хавсралтын 13 дугаарт Нын Б, тогооч, Т гэж,
Улаанбаатар хотын Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестийн даргын 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 144 дугаартай Т рестораныг аж ахуйн тооцоонд шилжүүлэх тухай тушаалын 2 дах хэсэгт ...Т рестораны ажилчдыг хавсралт нэрээр шилжүүлсүгэй, мөн хавсралтын 11 дүгээрт Н.Б, тогооч гэж,
Улаанбаатар хотын Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестийн даргын 1988 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаартай Ажилчин албан хаагчдын 1988 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хавсралтын 10 дугаарт Н Б гэж,
Улаанбаатар хотын Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 54 дугаартай Тэтгэмжгүй чөлөө олгох тушаалын 1 дэх хэсэгт Т рестораны тогооч Н.Бд чөлөө олгох тухай гэж тус тус дурджээ.
3.2 Гэрч И.А ... Би 1980 оноос Худалдааны ТМС төгсөөд, 1980оны 07 дугаар сарын 02-ны өдөр Т ресторанд хуваарилагдсан. Тэгэхэд Н.Б адилхан хуваарилагдаад тогоочоор ажиллаж байсан. Би 1998 онд байгууллага дампуурах хүртэл тогоочоор ажилласан. Н.Б нь 1994 оны үед өөр газар руу ажиллахаар явсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр,
Гэрч Б.Т ... Би Худалдааны ТМС-д зөөгчөөр суралцаад 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар районы нийтийн хоолны трестийн харьяа Т ресторанд хуваарилагдсан. Намайг 1986 онд ажилд ороход Н.Б эгч ажиллаж байсан. Түүнээс хойш Т рестораныг дампуурах хүртэл хамт ажилласан. Намайг 1996 оны 04 дүгээр сард жирэмсний амралт авах хүртэл хамт ажиллаж байсан ба компани дампуурахад суулт хийж байсан гэх мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр,
3.3 Хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан фото зураг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Н.Б ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Хүсэлт гаргагч нь Сүхбаатар дүүргийн районы Нийтийн хоолны трестийн харьяа Т ресторанд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 970 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 505 дугаартай тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд Н.Быг Сүхбаатар дүүргийн районы Нийтийн хоолны трестийн харьяа Т ресторанд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Нын Б /РД: ***/-ыг Сүхбаатар дүүргийн районы Нийтийн хоолны трестийн харьяа Т ресторанд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Бын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА