| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04441/И |
| Дугаар | 182/ШШ2024/03334 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/03334
| 2024о н 08ары 06өдөр | 182/ШШ2024/03334 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах СП ГХОХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Х овогт Сгийн М /РД: /-д холбогдох
1,123,935 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч С.Мгээс 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 167810 дугаар худалдан авалтын үндсэн төлбөр 749,250 төгрөг, хугацаа хэтэрсний төлбөр 60,000 төгрөг, алданги 314,685 төгрөг, нийт 1,123,935 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: СП ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Мд холбогдох 1,123,935 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 1,123,935 төгрөгийг дараах нөхцөлөөр эвлэрэв.
Үүнд хариуцагч С.М нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 374,600 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 374,600 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 374,735 төгрөгийг тус тус нэхэмжлэгч СП ХХК-д төлөхөөр тохиролцов.
Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч С.М нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч СП ХХК нь хариуцагч С.Мд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,123,935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 374,600 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 374,600 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 374,735 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,525 төгрөгийн 50 хувь болох 15,762.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 15,762.5 төгрөг, хариуцагч С.Мгээс 15,762.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч С.М нь 1,123,935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 374,600 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 374,600 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 374,735 төгрөгийг тус тус нэхэмжлэгч СП ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,525 төгрөгийн тал хувь болох 15,762.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 15,762.5 төгрөг, хариуцагч С.Мгээс 15,762.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч СП ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА