Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/03332

 

 

 

 

 

 

2024он 08рын 06өр

182/ШШ2024/03332

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч: тоотод байрлах ОК ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух Бы Т /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,042,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.Таас үндсэн зээлийн үлдэгдэл 300,000 төгрөг, нийт хүү 742,500 төгрөг, нийт 1,042,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ОК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Тд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,042,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.

Үүнд хариуцагч Б.Т нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 260,600 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 260,600 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 260,600 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 260,700 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ОК ББСБ ХХК-д төлөхөөр тохиролцов.

Хариуцагч Б.Т нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ОК ББСБ ХХК нь хариуцагч Б.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,042,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,042,500 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 260,600 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 260,600 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 260,600 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 260,700 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ОК ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,570 төгрөгийн 50 хувь болох 14,785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 14,785 төгрөг, хариуцагч Б.Таас 14,785 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Б.Т нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,042,500 төрөг гаргуулах тухай нэхэмжллэийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 260,600 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 260,600 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 260,600 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 260,700 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ОК ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,570 төгрөгийн тал хувь болох 14,785 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 14,785 төгрөг, хариуцагч Б.Таас 14,785 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ОК ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА