| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03737/И |
| Дугаар | 182/ШШ2024/03203 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2024/03203
| 2024о н 07ары 30өдөр | 182/ШШ2024/03203 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
Нэхэмжлэгч: давхарт байрлах НМ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Б овогт Хийн Х /РД: /-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,253,296 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Х.Хаас үндсэн зээл 1,000,000 төгрөг, үндсэн хүү 1,253,296 төгрөг, нийт 2,253,296 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: НМ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хийн Х /РД: УХ91022362/-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,253,296 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож дээрх төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны 903,296 төгрөгийг тус тус нэхэмжлэгч НМ ХХК-д төлж барагдуулахаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч НМ ХХК нь хариуцагч Х.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,253,296 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Нандинцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны 903,296 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,003 төгрөгийн 50 хувь болох 25,501.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 25,501.5 төгрөг, хариуцагч Х.Хаас 25,501.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Х.Х нь 2,253,296 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 850,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны 903,296 төгрөгийг тус тус нэхэмжлэгч НМ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,003 төгрөгийн тал хувь болох 25,501.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 25,501.5 төгрөг, хариуцагч Х.Хаас 25,501.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч НМ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА