| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03628/И |
| Дугаар | 182/ШШ2024/03194 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/03194
| 2024он 07рын 29өр | 182/ШШ2024/03194 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах ЕИ ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Оийн М/РД: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,514,167.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч О.Мэс үндсэн зээл 8,335,464.53 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 538 хоногийн үндсэн хүү 2,930,183.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178,319.42 төгрөг, эрэн сурвалжилсан шүүхийн зардал 70,200 төгрөг, нийт 11,514,167.08 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Мшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Оийн Манх 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 9,500,000 төгрөгийг ЕИ ББСБ ХХК-аас авсан.
Нэхэмжлэлийн шаардлага болох 11,514,167.08 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ЕИ ББСБ ХХК нь хариуцагч О.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,514,167.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Мнь нэхэмжлэлийн шаардлага болох 11,514,167.08 төгрөгийг нэхэмжлэгч ЕИ ББСБ ХХК-д бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,177 төгрөгийн 50 хувь болох 99,588.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 99,588.5 төгрөг, хариуцагч О.Мэс 99,588.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч О.Мнь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,514,167.08 төрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,177 төгрөгийн тал хувь болох 99,588.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 99,588.5 төгрөг, хариуцагч О.МөнхЭрдэнээс 99,588.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ЕИ ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА