Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/03162

 

 

 

 

 

 

2024он 07рын 25дөр

182/ШШ2024/03162

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч: тоотод байрлах ФК ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух Е овогт Хын О /РД: /,

 

Хариуцагч:  тоотод оршин суух Д овогт Оийн С /РД: / нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,800,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Х.О, О.С нараас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан № ЗГ 21/127 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,60,890.17 төгрөг, үндсэн хүү 5,858,546.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 262,048.12 төгрөг, нийт 18,727,484.78 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан БГ21/27 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалуулсан Улаанбаатар хот, .... тоот хаягт байрлах 74 м.кв хувийн сууц, гэрчилгээний дугаар 000837745, улсын бүртгэлийн дугаар ..., Улаанбаатар хот, .... тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар, нэгж талбарын дугаар ....., гэрчилгээний дугаар ....., улсын бүртгэлийн дугаар ...... хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ФК ББСБ ХХК нь иргэн Х.О, О.С нар нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр №21/127 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3.5%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай 14,000,000 төгрөгийн зээл авч төлөлт хийгээгүй тул үлдэгдэл 17,800,000 төгрөгийг дараах графикт хуваарийн дагуу төлөхийг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

Хариуцагч Х.О, О.С нар нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 он 05 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 07 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны 300,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ФК ББСБ ХХК-д төлөхөөр тохиролцов.

Энэхүү эвлэрлийн гэрээгээр тохиролцсон төлөх графикийн дагуу зээлийг ямар нэгэн асуудалгүйгээр хугацаандаа төлж барагдуулах бөгөөд уг эвлэрлийн гэрээг ямар нэгэн дарамт шахалтгүйгээр талуудын сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулав. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ФК ББСБ ХХК нь хариуцагч Х.О, О.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,800,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.О, О.С нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 он 05 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 07 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны 300,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ФК ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,589.24 төгрөгийн 50 хувь болох 125,794,62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 125,794,62 төгрөг, хариуцагч Х.О, О.С нараас 125,794,62 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Х.О, О.С нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 он 05 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 07 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны 300,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ФК ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,589.24 төгрөгийн тал хувь болох 125,794,62 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 125,794,62 төгрөг, хариуцагч Х.О, О.С нараас 125,794,62 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ФК ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА