| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03910/И |
| Дугаар | 182/ШШ2024/03159 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2024/03159
| 2024он 07рын 24дөр | 182/ШШ2024/03159 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах АКББСБ ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Бовогт Тын У /РД: /-т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,695,893.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Т.Уаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 2,927,124.97 төгрөг, үндсэн хүү 768,768.53 төгрөг, нийт 3,695,893.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: АКББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Т.Ут холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,695,893.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.
Үүнд хариуцагч Т.У нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 616,393.5 төгрөгийг тус тус нэхэмжлэгч АКББСБ ХК-д төлөхөөр тохиролцов.
Хариуцагч Т.У нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч АКББСБ ХК нь хариуцагч Т.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,695,893.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Т.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,695,893.50 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 616,393.5 төгрөгийг тус тус нэхэмжлэгч АКББСБ ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,085 төгрөгийн 50 хувь болох 37,042.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 37,042.5 төгрөг, хариуцагч Т.Уаас 37,042.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Т.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,695,893.50 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 615,900 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 616,393.5 төгрөгийг тус тус нэхэмжлэгч АКББСБ ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,085 төгрөгийн тал хувь болох 37,042.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 37,042.5 төгрөг, хариуцагч Т.Уаас 37,042.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч АКББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА