Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/03122

 

 

 

 

 

 

2024он 07рын 24дөр

182/ШШ2024/03122

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч: тоотод байрлах ТФББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух Нн М /РД: ../-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 115,297 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Н.Мгээс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 43,060 төгрөг, үндсэн зээлийн хүү 586,206 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,031 төгрөг, нийт 115,297 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Н.М би ТФББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 115,297 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Уг мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 57,648.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 57,648.5 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ТФББСБ ХХК нь хариуцагч Н.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 115,297 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Н.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 115,297 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 57,648.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 57,648.5 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ТФББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн 50 хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 2,275 төгрөг, хариуцагч Н.Мгээс 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Н.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 115,297 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 57,648.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 57,648.5 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ТФББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 2,275 төгрөг, хариуцагч Н.Мгээс 2,275 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ТФББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА