Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0426

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын прокурор С.У дүгнэлттэй, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Эд холбогдох зөрчлийн хэргийг авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор С.Ушүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: улсын байцаагч Л.Э нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ф*******д төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, ЭХХК-ийн Фнь цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал, халдваргүйтэл хангалтгүй, хөргүүр хөргөгчийн хэмийн бүртгэл хийгдээгүй, түүхий эд бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй зөрчил үйлдсэн гэж 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг м*******ан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байхад ЭХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Эгийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЭХХК-д шийтгэл оногдуулсан ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02-01/68 дугаар Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ЭХХК-ийн Ф*******д холбогдох улсын байцаагч нарын хамт 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шалгалт хийсэн.

Шалгалтаар тус ресторан нь цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл хангалтгүй, хөргүүр, хөргөгчийн хэмийн бүртгэл хийгдээгүй, түүхий эд бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй зэрэг зөрчил үйлдсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг м*******ан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байхад ЭХХК-д 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурор С.Удүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Э нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ... дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж ЭХХК-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун м*******ан/ төгрөгөөр торгожээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор С.Унь ...Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг м*******ан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байхад ЭХХК-ийг 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, иймд улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дахин хийлгүүлэх-ээр прокурорын дүгнэлт ирүүлснийг хариуцагч улсын байцаагч Л.Э тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа хүлээн зөвшөөрчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, ...эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууь ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан байна.

Иймд хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Э прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор С.УБаянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Эгийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр дүгнэлтийг хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Э хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ