Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/03109

 

 

 

 

 

 

2024он 07рын 22дөр

182/ШШ2024/03109

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.З би,

Нэхэмжлэгч:  байрлах ХБ ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух О овогт Гын З /РД: /,

 

Хариуцагч: тоотод оршин суух Д овогт Бын А /РД: / нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,804,773.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Г.З, Б.А нараас 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201843629258 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 12,914,816.43 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 19,037,034.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,824,923.39 төгрөг, нотариатын зардал 28,000 төгрөг, нийт 33,804,773.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ХБ ХК-ийн нэхэмжлэлтэй Г.З /РД: УХ93122107/, Б.А /РД: ХК74092105/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33,776,773.85 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 28,000 төгрөг, нийт 33,804,773.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын банкинд гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов.

Хариуцагч нар нь ХБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 33,776,773.85 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 28,000 төгрөг, нийт 33,804,773.85 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сараас 2025 оны 07 дугаар сарыг дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 22,804,773.85 төгрөг, нийт

33,804,773.85 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Зээлдэгч Г.З, Б.А нар нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ.

Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч Г.З, Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,804,773.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Г.З, Б.А нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 33,804,773.85 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 22,804,773.85 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ХБ ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,000 төгрөгийн 50 хувь болох 163,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 163,500 төгрөг, хариуцагч Г.З, Б.А нараас 163,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Г.З, Б.А нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 33,804,773.85 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 22,804,773.85 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ХБ ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,000 төгрөгийн тал хувь болох 163,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 163,500 төгрөг, хариуцагч Г.З, Б.А нараас 163,500 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХБ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.З