| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03915/И |
| Дугаар | 182/ШШ2024/03047 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2024/03047
| 2024 о 07 с 17 өдөр | 182/ШШ2024/03047 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: тоотод оршин суух Мийн Э /РД: ****/-ы хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч М.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч М.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1988 онд худалдааны ТМС-ийг төгсөж 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 121 тоот Улсын их дэлгүүрийн даргын тушаалаар 61 дүгээр дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхэлсэн. 1992 онд Улсын их дэлгүүр, түүний харьяа 1000 нэрийн барааны бүрэн бус хариуцлагатай хоршоо болж өөрчлөгдсөн. 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан холбогдох тушаал, байхгүй гэсэн шалтгаанаар тогтоохгүй байгаа юм.
Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 1992-1995 онд шимтгэл төлж байсан тухай тодорхойлолт гаргаж өгсөн. Нийслэлийн архивын газраас 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1992, 1995 оны тушаалыг архив гаргаж өгөх боломжгүй тухай хариу өгсөн. Тухайн онуудтай хамааралтай 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1000 нэрийн бараа хоршооны бүх гишүүдийн өргөтгөсөн хурлын протоколд оролцсон тухай архивын бичиг гарч ирсэн. Хөдөлмөрийн дэвтэр дээр 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1000 нэрийн бараа бүрэн бус хариуцлагатай хоршоонд худалдагчаар авч ажиллуулсан тухай бичилттэй байдаг. Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр тогтоолгоорой гэсний дагуу шүүхэд хандсан юм. Иймд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, 279465 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4/, 415133 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-5-8/, гэрч Д.Цийн тодорхойлолт болон түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-9-12/, гэрч П.Оийн тодорхойлолт болон түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-13-15/, Улсын их дэлгүүрийн даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 121 дугаартай тушаал /хх-16/, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1517 бүртгэлийн дугаартай лавлагаа /хх-17/, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 519 дугаартай тодорхойлолт /хх-18/, 1000 нэрийн бараа хоршооны бүх гишүүдийн өргөтгөсөн хурлын протокол /хх-19-21/, Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1058 дугаартай тодорхойлолт /хх-26/ зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
2.2 Шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрч Д.Ц, П.О нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-28-31/ хэрэгт авагдсан байна.
Шүүх хүсэлт гаргагчаас шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх НЬ:
1. Хүсэлт гаргагч М.Э нь 1000 нэрийн бараа бүрэн бус хариуцлагатай хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ... миний бие 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1000 нэрийн бараа бүрэн бус хариуцлагатай хоршоонд худалдагчаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт энэ тухай бичигдсэн боловч нийгмийн даатгалын байгууллагаас ажилд томилсон, чөлөөлсөн тушаал шаардсан. Ингээд архивуудаас шүүлгэсэн боловч ямар ч баримт олдоогүй тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.
3. Хүсэлт гаргагч нь нь 1000 нэрийн бараа бүрэн бус хариуцлагатай хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна.
3.1 Худалдааны Техник мэргэжлийн сургуулиас 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 279465 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт түүнийг,
- 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр худалдагчийн ажлаас чөлөөлж, 1000 нэрийн бараа бүрэн бус хариуцлагатай хоршооны мэдэлд шилжүүлэв,
- 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1000 нэрийн бараа бүрэн бус хариуцлагатай хоршоонд худалдагчаар авч ажиллуулав,
- 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дэвтрийг дуусгавар болгож, НД 415133 тоот дэвтэр олгов гэх бичилтүүд хийгджээ.
3.2 1000 нэрийн бараа хоршооны бүх гишүүдийн 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн өргөтгөсөн хурлын протоколын хуралд оролцсон гишүүдийн жагсаалтад Эы нэр дурдагдсан байна.
3.3 Гэрч Д.Ц ... Би 1981 онд Октябрын районы 9 дүгээр конторт мянган барааны дэлгүүрт худалдагчаар ажилд орж байсан. М.Э нь сургууль төгсөөд ажилд орж байсан, яг оныг сайн санахгүй байна. 1000 нэрийн бараа дэлгүүр 1997 онд татан буугдах хүртэл хамт ажилласан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч П.О ... Би 1982 онд худалдааны 9 дүгээр конторт 63,83 дугаар дэлгүүр хүнсний худалдагчаар ажиллаж байгаад 1981-1985 оны хооронд 1000 нэрийн бараа дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. М.Этай 1997 онд дэлгүүр хувьчлагдах хүртэл хамт ажилласан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр зэргээр М.Э ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Хүсэлт гаргагч нь 1000 нэрийн бараа бүрэн бус хариуцлагатай хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Нийслэлийн Архивын газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 519 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1058 дугаартай тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд М.Эг 1000 нэрийн бараа бүрэн бус хариуцлагатай хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Мийн Э /РД: ****/-г 1000 нэрийн бараа бүрэн бус хариуцлагатай хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Эы тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА