Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 142/Шш2024/01020

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *********-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:**********-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3052-2019/104-1 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр ******** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн өрийн үлдэгдэл 16,998,058.10 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, *********** дугаартай үл хөдлөах хөрөнгийн барьцааны гэрээг хууль зөрчсөн хэлцэлд тооцож, -ийн ******* аймаг дахь салбараас ******* аймаг, ******* сум, 17-р баг, ******* 11 гудамж, 4 тоот хашаанэы 818 М2 газрын улсын бүртгэлийн дугаартай дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, энэхүү газар дээр барьсан 61 м2 талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай 000704196 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 3052-2019/104-1 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр 3052-2019/104 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн өрийн үлдэгдэл 16,998,058.10 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь ны т салбартай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №3052-2019/104-1 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан, зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын ны т салбартай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №3052-2019/104 тоот зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгийг барьцаалсан болно. Үүнд: *******ийн өмчлөлийн ******* аймаг, ******* сум, 17-р баг, ******* 11 гудамж, 4 тоот хаягт байрлах, 000704196 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2201022776 дугаартай, 61.8 м.кв талбай бүхий амьдрах зориулалттай хувийн сууц, *******ийн өмчлөлийн ******* аймаг, ******* сум, 17-р баг, ******* 11 гудамж, 4 тоот хаягт байрлах, тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г- дугаартай, 818 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхийн газрыг барьцаалсан. Зээлдэгч *******, нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гэрээний дагуу төлөөгүй тул банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/00465 тоот шийдвэрээр банкны нэхэмжлэлийг хангаж *******ээс 22,378,217 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж заасан. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3052-2019/104-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... Албан шаардлага хүргүүлэх дээр тухайн зээл нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан. Тухайн албан шаардлагыг 2020 оны 8 дугаар сард өгч байсан. Огнооны хувьд зөрүүтэй гэдэг нь тухайн зээл төлөгдөхгүй байсан учраас зээлдэгч болох , болон нарт гурвууланд нь энэ албан шаардлагыг хүргүүлсэн. Гарын үсэг зураад баталгаажуулаад өөрсдөө хүлээж авсан байдаг. Хоёрт барьцаа шалгах хуудас нь тухайн барьцаа хөрөнгийг барьцаалахаар нь хариуцсан зээл хүсэж байгаа эдийн засагчид тухайн өөрийн өмчлөлийн хашаа, байшингийнхаа мэдээллийг нь өгч бүрдүүлэлт хийгээд нь гарын үсэг зурсан. Ийм нотлох баримт хэрэгт байгаа, тийм учраас үүнийг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор , нар нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3052-2019/104-1 тоот зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг 30 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн ба тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр 3052-2019/104-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хариуцагч тэй байгуулсан бөгөөд нь зээлийн гэрээний үндсэн болон бусад нөхцөлтэй нарийвчлан танилцаж зээлийн хэмжээ, хүү, эргэн төлөгдөх хугацаа, давтамж, зээлийн зориулалт зэргийг зээлдэгч нарын нэгэн адил ойлгон хүлээн зөвшөөрч үүргийн гүйцэтгэлд өөрийн хөрөнгөө барьцаалуулж гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцааны хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрч барьцааны гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зурсан байдаг. Тус гэрээ нь зохих журмын дагуу байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдэж талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны харилцаа хүчин төгөлдөр үүссэн. ... нь сөрөг нэхэмжлэлийнхээ холбогдох хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр наас зээл авахдаа барьцаа хөрөнгөө тавьж байсныг сүүлд мэдсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Дээр дурдсанчлан нь тай барьцааны гэрээ байгуулахдаа барьцааны болон гүйцэтгэлийг нь хангуулах зээлийн гэрээний үр дагавар, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож барьцааны гэрээтэй танилцаж өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд гэрээнд гарын үсэг зурахдаа ямар гэрээ байгуулж байгаагаа илэрхийлж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуудас нэг бүрт гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн дээр дурдсан тайлбар үндэслэлгүй байна. миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаагаар хангахгүй шүүхийн шийдвэр гарсан гэж байна. ******* нь зээлээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул нь зээлийн гэрээний үүрэгт 22.378.217 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 465 дугаартай шийдвэрээр *******ээс 22.378.217 төгрөгийг гаргуулж инд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд тухайн асуудлаар дүгнэлт хийх боломжгүй, мөн барьцаалуулагч нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бөгөөд хариуцагч эсвэл гуравдагч этгээд оролцуулах тухай зохигчдоос аливаа хүсэлт гаргаагүйгээс гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөхөөс сэргийлэх зорилгоор барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх тухайн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлгүй гэж шийдвэрлээгүй, харин тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд тус шаардлагыг шүүхээр хэлэлцэх энэ талаар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэр гаргах боломжгүй хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч ийн тайлбар үндэслэлгүй байна. Иймд тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг *******ээс гаргуулахаар шийдвэрлэсэн ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/00465 тоот шийдвэр бүхий үүргийг *******ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 3052-2019/104-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх.

Үүнд: 1. Хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 3052-2019/104-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр 3052-2019/104 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 16,998,058.10 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: ...Миний бие *******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2021/00465 дугаартай шийдвэрээр *******-нд байх барьцаа хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. *******ээс 22,378,217 төгрөгийг гаргуулж *******-д гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. ******* төлбөр мөнгөө хэсэгчлэн төлж байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... ******* аймаг ******* сум баг ******* 11-4 тоот 00070419 тоот гэрчилгээтэй 61.8 мкв талбай бүхий хувийн сууц Ү-2201022776, 00524071 тоот, Г- тоот дугаартай газар, хашаа байшингийн өмчлөгч. ******* нь хашаа байшингийн гэрчилгээг түр өгөөч гэхээр нь өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *******-аас зээл авахдаа барьцаа хөрөнгөөр тавьсан байсныг сүүлд мэдсэн. Миний бие *******ээс нэг ч төгрөг аваагүй. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ202100465 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрээр *******-нд байх барьцаа хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийг хэрэгсэхгүй болгож, *******ээс 22,378,217 төгрөгийг гаргуулж *******-д гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Миний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж би өөрийн өмчлөлийг захиран зарцуулах эрхийг маань ноцтой зөрчиж байгаа тул *******-аас барьцаа хөрөнгө болон ******* аймаг ******* сум баг ******* 11-4 тоотод байрлах хашаа байшинг чөлөөлж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитрон банкны т салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна.

Үүнд: 1.Нэхэмжлэгч 2019-11-25-ны өдөр *******, нартай зээлийн 3052-2019/104 дугаартай зээлийн гэрээг байгуулж 20.0 сая төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 25.2%-ийн хүүтэйгээр зээлдүүлжээ. Энэхүү зээлийн гэрээгээ цуцлаж гэрээний үүрэгт зээлэгч нараас 22.378.217 төгрөгийг гаргуулан авахаар шаардлага гарган ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021-03-15-нд нэхэмжлэл гаргаснаар тус шүүх 2021-05-31- ний өдөр хянан хэлэлцээд зээлийн гэрээг цуцлаж зээлдэгч нараас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болоод 3 жил болох гэж байгаан дээр шийдвэр ******* аймгийн ШШГГ-т албадан биелэгдээд явж байгаа болно.

2.Банк зээлдэгч нарын хооронд байгуулсан хоёр талын зээлийн гэрээний 2.1-д: Энэхүү гэрээнд заасан нэр томьёог дараах утгаар ойлгоно гээд зээлийн гэрээний 2.1.6 д:Барьцааны зүйл: Гээд-зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлээ төлөх баталгаа болгож банканд барьцаалуулж байгаа барьцааны болон батлан даалтын гэрээнд заасан зээлдэгчийн хамтран үүрэг гүйцэтгэгчийн гуравдагч этгээдийн буюу батлан даагчийн хууль ёсы өмчийг:гэжээ.Гэрээний энэ заалтаас харахад барьцаалуулагчийн барьцааны гэрээ гэж байхгүйн дээр барьцааны зүйл гэж тодорхойлсон явдал нь хариуцагчтай хийсэн гэрээ хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байна.

3.Мөн хоёр талын гэрээний 3.4-т:Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор байгуулсан барьцаа... ны гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэжээ. Гэтэл үндсэн зээлийн гэрээ буюу үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болсноор /2021-05-31-ний өдрийн 142/ШШ2021/00465 дугаартай ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр цуцлагдсан бөгөөд энэ өдрөөс үндсэн гэрээ/үндсэн үүрэг дуусгавар/ болсоноор түүний гүйцэтгэлийг хангах тухай гэрээ хүчин төгөлдөр бус болно. Нэгэнт хүчингүй болсон гэрээнээс ямар нэгэн үр дагавар гарахгүй.

4.Банк хариуцагчийн барьцаа хөрөнгөөс ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-05-31-ний өдрийн 465 дугаартай шийдвэрээс биелэгдээгүй үлдсэн 16.998.058=10 төгрөгийг *******ийн барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай шаардлага байна. Нэгэнт төлбөрийг зээлдэгч нараас гаргуухаар шийдвэрлэчихсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад дахиад давхар *******өөс давхар гаргуулахаар шаардаж байгаа явдал нь үндэслэлгүй юм. Аливаа төлбөр нэг л удаа гаргуулахаар шийдвэрлэгддэг болохоос биелэгдээгүй байна гэж давхар өөр хэн нэгнээс гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Тэгээд ч Зээлийн гэрээний 2.1.6-д тодорхойлсноос харах юм бол үүрэг гүйцэтгэгчээс зээлээ төлөх баталгаа болгож байгаа барьцааны болон батлан даалтын гэрээнд заасан банканд барьцаалуулж байгаа хууль ёсны эмчийг хэлнэ. Харин энэ хэргийн хариуцагч ******* тухайн зээлийн гэрээгээр үүрэг гүйцэтгэгч биш юм.

5.Иргэний хуулийн 458-р зүйлээр гуравдагч этгээд зээлдэгчийг банкны өмнө хүлээсэн

үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй тохиолдолд өөрийн хөрөнгөөрөө Батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээх тухай зохицуулалт байгаа болохоос хэн нэгэн гуравдагч этгээд өөрийн хөрөнгөөрөө барьцааны гэрээ байгуулж тэр гэрээгээрээ хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй юм.Аливаа хууль зөрчсөн гэрээ хэлэлцээрийн тухайн заалт хүчин төгөлдөр бус байдаг. Харин гуравдагч этгээдийн өөрийн хөрөнгийнхөө эрхийг зээлдэгчид шилжүүлж зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч цааш нь барьцаалж болох зохицуулалтууд хуульд байгаа.

6.Нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/00465 дугаартай шийдвэр бүхий үүргийг *******ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 3052-2019/104-01 тоот Үл хөдлөх хөрөнгийн барцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан. Дээрх шийдвэрээр *******өөр ямар нэгэн үүрэг гүйцэтгүүлэхийг даалгасан заалт байхгүй байтал юуны учир шүүхийн шийдвэрийг үндэслэн шаардлага гаргана вэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* тус шүүхэд хандаж сөрөг нэхэмжлэл гаргахдаа "Хууль бус барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байсан бөгөөд шаардлагаа: Нэхэмжлэгчтэй байгуулсан 2019-11-25-ны өдрийн 3052-2019/104-1 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-дэх хэсэгт заасан "хууль зөрчсөн....хэлцэлд тооцож, -ийн ******* аймаг дахь салбараас ******* аймаг ******* сум 17-р баг ******* 11-р гудамж 4 тоот хашааны 818 м газрын Г- улсын бүртгэлийн дугаартай дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, энэхүү газар дээр барьсан 61м2 талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай 000704196 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус гаргуулж өгнө үү.

Шаардлагын үндэслэл нь:1-рт:Нэхэмжлэгч 2021-03-12-ны өдрийн 279 дугаартай ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүдийг цуцлаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан байх бөгөөд энэ тухайгаа энэ хэргийн хариуцагч *******т огт мэдэгдээгүй. Иргэний хуулийн 204-р зүйлийн 204.1-д: "Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ" гэжээ.М.Төмөрчөдрийг гэрээний нэг тал гэж үзэж байсан бол хуулийн энэхүү заалтыг биелүүлэх үүрэгтэй байжээ.

2-рт: Зээлийн 3052-2019/104 дугаартай гэрээний "Тодорхойлолт, тайлбарууд"гэсэн 2-р хэсгийн 2.1.6-д: "Барьцааны зүйл-зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлээ төлөх баталгаа болгон банканд барьцаалуулж байгаа барьцааны болон батлан даалтын гэрээнд заасан зээлдэгчийн хамтран үүрэг гүйцэтгэгчийн, гуравдагч этгээдийн буюу батлан даагчийн хууль ёсны өмчийг" гэжээ. Гээний энэхүү заалтаас харахад ******* зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч биш бөгөөд мөн батлан даагч биш учраас банкны өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болох нь нотлогдож байна.

3-рт: Зээлийн гэрээний 1.6-д:Банк болон зээлдэгч *******, нарын хооронд 2019-11-25-ны өдөр байгуулагдсан 3025-2019/104 тоот зээлийн гэрээ нь барьцаалагчийн барьцааны эрхийг олж авах үндэслэл болно гэжээ.Гэрээний энэхүү заалт нь банкны барьцааны эрхийг олж байгаа болох нь харагдаж байна.Барьцаалагч гэж банкийг хэлж байгаа бөгөөд хариуцагч *******т ямар нэгэн хамааралтай заалт биш юм.

4-рт: Мөн гэрээний 1.7-д:Энэхүү гэрээнд заасан Банк, зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг нь Зээлийн гэрээгээр тодорхойлсон этгээдүүд байна гэжээ. Зээлийн гэрээгээр банк нь зээлэгч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлсон байгаа болно.******* банкны өмнө зээлдэгч нартай хамт хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг хүлээгээгүй болох нь энэхүү зээлийн гэрээнээс тодорхой харагдаж байна.

5-рт: Зээлийн гэрээний 14,3-т:Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээд зээлийн батлан даалт гаргаж болно гэсэн байх бөгөөд гуравдагч этгээд хөрөнгөө барьцаалж, зээлдэгч хамтран зээлдэгч нарын өмнөөс хариуцлага хүлээх үүрэг байхгүй болох нь харагдаж байна.

6-рт 2019.11.25-ны өдрийн 30852-2019/104-1 дугаартай барьцааны гэрээний 6-д баталгаа гээд барьцааны зүйлийн тухай байх юм. Иргэний хуулийн 457-р зүйлд заасан баталагааны тухай зохицуулалт нь Банк баталгаа гаргах тухай болохоос хэн нэгэн иргэний бусдын авсан зээлийн хариуцлагыг хүлээх тухай зохицуулалт биш юм.

Иймд хуулиар зохицуулаагүй барьцааны гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр 2019 оны 104-1 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож хариуцагчийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч банкнаас гаргуулж, *******т олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 465 дугаартай шийдвэр, 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 3052-2019/104 тоот зээлийн гэрээ, зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3052-2019/104-1 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 3052-2019/104-2, 3052-2019/104-3 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ нэмэлт гэрээ, *******ийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зээлийн дансны хуулга, 2020 оны 08 сарын 26-ны өдрийн албан шаардлага хүргүүлэх тухай бичиг, 2019 оны 11 сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааг шалгах хуудас,

 

хариуцагчаас: *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, итгэмжлэл, тус шүүхийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 465 дугаартай шийдвэр, 2021 оны 08 сарын 25-ны өдрийн 3521 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2021 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 484 дугаартай гүйцэтгэх хуудас, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 21140688 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан болон зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 3052-2019/104 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч ******* нь *******-д холбогдуулан ******* аймаг ******* сум баг ******* 11-4 тоотод байрлах хашаа, байшинг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан, зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын ны т салбартай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн ******* аймаг, ******* сум, 17-р баг, ******* 11 гудамж, 4 тоот хаягт байрлах, 000704196 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2201022776 дугаартай, 61.8 м.кв талбай бүхий амьдрах зориулалттай хувийн сууц, *******ийн өмчлөлийн ******* аймаг, ******* сум, 17-р баг, ******* 11 гудамж, 4 тоот хаягт байрлах, тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Г- дугаартай, 818 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхийн газрыг барьцаалсан.Шүүхийн шийдвэрээр *******ээс 22,378,217 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

 

Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2021/00465 дугаартай шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учир уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, шүүхийн шийдвэрээр зээлдэгч *******ээс 22,378,217 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэж, үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөр мөнгөө хэсэгчлэн төлж байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр -тай 3052-2019/104 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн барьцаанд хариуцагч *******ийн өмчлөлийн ******* аймаг, ******* сум, 17-р баг, ******* 11 гудамж, 4 тоот хаягт байрлах, тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г- дугаартай, 818 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 000704196 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2201022776 дугаартай, 61.8 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж , ******* нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3052-2019/104-1 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байна.

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/00465 дугаартай шийдвэрээр хариуцагч *******ээс зээлийн төлбөр 22,378,217 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -ийн т салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр, хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг ...барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө хэний өмч, хамтран өмчлөгч байдаг эсэх, тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд бариулах талаар зохих этгээдийн зөвшөөрөл байгаа эсэх талаарх нотлох баримтгүй, шүүх дүгнэлт хийх боломжгүйгээс гадна барьцааны гэрээний дагуу барьцаалуулагч *******ийг хариуцагч эсвэл гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/00465 дугаартай шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөр мөнгөө хэсэгчлэн төлж байгаа болох нь батлагдсан байна.

 

Дээрх барьцааны гэрээний дагуу барьцаалагч буюу нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд тус шаардах эрх нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д заасан Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй., Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр, хүчин төгөлдөр болсон, ингэснээр дээрх шаардлагыг дахин шийдвэрлэх боломжгүй болсон байна.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь салшгүй эрх юм. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцаагаар баталгаажсан үүрэг нь дуусгавар болсон бол ипотекийн үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх ч дуусгавар болно. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д ...ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт энэ тухай заагаагүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул албадан дуулага худалдаа явуулах боломжгүй болжээ. Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах тухай заалтыг шүүхийн шийдвэрт тусгахдаа Иргэний хуулийн 174 дүгээр зүйлд заасан шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид тавьсан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгүүлэгч шүүхэд ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, шаардлагаа хангуулах хүсэлт гаргасан байхаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр барьцааны зүйл болох хариуцагч *******ийн өмчлөлийн ******* аймаг, ******* сум, 17-р баг, ******* 11 гудамж, 4 тоот хаягт байрлах, тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г- дугаартай, 818 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 000704196 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2201022776 дугаартай, 61.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******-ийн барьцаанаас чөлөөлөн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, барьцааны зүйл болох хариуцагч *******ийн өмчлөлийн ******* аймаг, ******* сум, 17-р баг, ******* 11 гудамж, 4 тоот хаягт байрлах, тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г- дугаартай, 818 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 000704196 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2201022776 дугаартай, 61.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ны барьцаанаас чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,941 төгрөг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийггардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН