| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03735/И |
| Дугаар | 182/ШШ2024/03046 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2024/03046
| 2024он 07рын 17дөр | 182/ШШ2024/03046 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: цогцолборт байрлах МФ ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Бын М /РД: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,019,024 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,
Хариуцагч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагчийн эвлэрэх саналыг хүлээн авч байгаа тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие ажил эрхэлдэггүй, мөн эрүүл мэндийн шалтгаантай байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болох 2,019,024 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлөх саналтай байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: МФ ББСБ ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан 2,019,024 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг 6 хувааж буюу 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, нийт 2,019,024 төгрөгийг төлөхөөр хүсэлт гаргасныг зөвшөөрч байна.
Иймд Б.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч МФ ББСБ ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,019,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,019,024 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 336,504 төгрөгийг тус тус нэхэмжлэгч МФ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
2. Нэхэмжлэгч МФ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид 47,255 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Харицуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,019,024 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 336,504 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 336,504 төгрөгийг тус тус нэхэмжлэгч МФ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцсан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч МФ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид 47,255 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МФ ББСБ ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА