Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/03037

 

 

 

 

 

 

 

2024он 07рын 09дөр

182/ШШ2024/03037

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч:  тоотод байрлах ГФ ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин Г овогт Дгийн О /РД: /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 939,972 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Д.Оээс үндсэн зээл 300,000 төгрөг, төлөх төлөх ёстой хүү 537,660 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,312 төгрөг, нийт 939,972 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ГФ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 939,972 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 339,972 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК нь хариуцагч Д.Од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 939,972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 939,972 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 339,972 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,110 төгрөгийн 50 хувь болох 13,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 13,555 төгрөг, хариуцагч Д.Оээс 13,555 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 939,972 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 339,972 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,110 төгрөгийн тал хувь болох 13,555 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 13,555 төгрөг, хариуцагч Д.Оээс 13,555 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА