Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02991

 

 

 

 

 

 

 

2024он 07рын 05дөр

182/ШШ2024/02991

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч:  тоотод байрлах НК ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух Сийн Э /РД: /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 985,169.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Цахим зээлийн эрх нээх гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 718,517.73 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 236,224.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 30,426.53 төгрөг, нийт 985,169.15 төгрөгийг зээлдэгч С.Эгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: НК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 985,169.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 485,169.15 төгрөгийг хариуцагч С.Э нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэгч НК ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрэв.

Хариуцагч С.Э нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч НК ББСБ ХХК нь хариуцагч С.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 985,169.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Э 485,169.15 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэгч НК ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,194.06 төгрөгийн 50 хувь болох 14,097.03 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 14,097.03 төгрөг, хариуцагч С.Эрдэнтуяагаас 14,097.03 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Э нь 485,169.15 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэгч НК ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,194.06 төгрөгийн тал хувь болох 14,097.03 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 14,097.03 төгрөг, хариуцагч С.Эгаас 14,097.03 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч НК ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА