Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02990

 

 

 

 

 

 

 

2024он 07рын 05дөр

182/ШШ2024/02990

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч:  тоотод байрлах НК ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух Бийн М /РД: /-д холбогдох

 

Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 649,002.80 төгрөг гаргуулах тухай х тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: НК ББСБ ХХК нь Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 649,002.80 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч НК ББСБ ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 649,002.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлт ирүүлжээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлага болох 649,002.80 төгрөг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан бичгийн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,121 төгрөгийн 50 хувь болох 10,060.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 10,060.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч НК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 649,002.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,121 төгрөгийн тал хувь болох 10,060.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 10,060.5 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч НК ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА