Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2019/0397

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би, Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Гт холбогдох Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мдүгнэлттэй зөрчлийн хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Холбогдогч Б.Бын Нийтийн тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2011 стандарт-ын 8-ын 8.2.10.1-д заасан хөдөлгөөний үед жолоочийн бүхээгт хүн суулгах, тамхи татах, гар утсаар ярих, зорчигчдын танхимд дуу хөгжим чанга тавих шаардлагыг зөрчсөн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. зөрчил байхад улсын байцаагч Г нь шийтгэл оногдуулахдаа холбогдогч Б.Бд 14.6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх хэсгийг үндэслэл болгон арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Гын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар шийтгэлийн хуудсаар арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.

Зөрчилд холбогдогч Б.Быг 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан

арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэлийн хуудсыг дахин бичиж, прокурорт хянуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Гт холбогдуулан улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа холбогдогч Б.Бд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх хэсгийг үндэслэл болгон арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэх зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна.

 Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Г нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.МНийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Гын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.МНийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Гт холбогдуулан гаргасан Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Гын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ